Загварын хос бүл нэмэх нь

2012/07/09
Share |
Хүмүүс:
Загварын хос бүл нэмэх нь

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Э.Эрдэнэцогт, С.Төгс нар тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэнэ. Загварын ертөнцөөс төрсөн энэ хос агентлагийнхаа шинэ жилийн баяраар “Төгс хос” өргөмжлөл авсан төдийгүй сүйн бөгжөө онгоцонд солилцож байжээ. Хамтдаа зураг авахуулж, клипт тоглох дуртай залуу хос өөрсдийнхөө харилцааг чамгүй сайн сурталчилдаг юм билээ. Тухайлбал, модель бүсгүй олон орны агентлагаас хамтарч ажиллах санал ирдэг ч “мөнгөний машин” болох хүсэлгүй учраас татгалзсан гэдэг. Харин найз залуу нь өөрийгөө “секс симбол” гэж нэрлэх нь холгүй сурталчлан “Дотно харилцаатай байсан хүүхнүүдийн тоо 200-д хүрсэн” гэж олныг алмайруулж байсан удаатай. Тэгвэл томоогүй, бас нэлээд дүрсгүй ч гэмээр эл хос тун удахгүй бүл нэмэх гэж байгаа баяртай мэдээг дуулгалаа. Иймээс гэр бүлийн амьдралаа төвхнүүлэн багагүй томоожсон. Тэд загварын ажлаас түр ч атугай хөндийрөн, анхны үрээ өлгийдөж авах гээд тэсэн ядан суугаа гэсэн шүү.

 

Р.ЕСҮЙ ҮНДЭСНИЙ МЭДЭЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.