Дагваа ахынхаа амыг асууна

2012/07/10
Share |
Дагваа ахынхаа амыг асууна

Монголчуудын маань хайрлаж хүндэлдэг Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, үндэсний бөхийн аварга Сумьяабазар ахыгаа шалгах гэнэ. Хүн бүр л улс төрждөг болсон өнөө үед манай улсын өрх бүр л хоорондоо намчирхаж талцах болжээ гэхэд хилсдэхгүй. Үүний нэг нь Долгорсүрэн зааных бололтой. УИХ-ын сонгуульд МАН-аас аварга Сумьяабазар, МАХН-аас Дагвадорж аварга, нэр дэвшихээс болсон ч сумогийн аварга маань гэр бүлийн шалтгаанаар хүч үзэхээ больсон. Дагваа аварга маань ахдаа хандаж "Та энэ сонгуульд ялалт байгуулах юм бол дөрвөн жилийн дараа тойрогтоо хийсэн ажлыг чинь шалгаж дүгнэх болно шүү" гэж амыг нь асуужээ. Ингэж хэлснээ олон нийтэд телевизээр зарласан нь нэг үгээр хэлэхэд ахдаа тусалсан сонгуулийн сурталчилгаа ч юм шиг...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.