Хүмүүс: |
Олон хит дуугаараа нэг хэсэг залуусыг байлдан дагуулдаад байсан Монголын хип хоп хамтлагуудын анхдагч "Дижитал" хамтлаг албан ёсоор уран бүтээлээ хийхээ больж, тарж байгаагаа зарласнаас хойш хамтлагийн гишүүд тус тусынхаа мөрийг хөөгөөд удаж байна. Тус хамтлагийн гоцлол дуучин байсан Эрдэнэбилэг буюу Эрка нэрээрээ олонд танигдсан залуу дуучин урлагаа орхилгүй хувийн уран бүтээлээ гаргаж олонд хүргэж байгаа. Тэрбээр "Би чамд хайртай" хэмээх дурлал хайрын үг агуулагдсан цомгоо гаргаад авсан.
Сүүлд "D.I" хамтлагийг байгуулан уран бүтээлдээ шургуу хийж байгаа бөгөөд тус хамтлагийнхан хэд хэдэн шинэ дуун дээр ажиллаж байгаа гэсэн. Эркагийн хувьд таван хүүхэдтэй өнөр гэр бүлийн эзэн. Тиймээс уран бүтээлийнхээ хажуугаар хүүхдүүдээ анхаарал тавих гээд их л завгүй явдаг тэрээр урлагийнхан дундаа хамгийн залуу, хамгийн олон хүүхэдтэй аав гэсэн тодотголтой болоод байгаа гэнэ.