Хүмүүс: Г Батхүү | Б Наранхүү | |
Томоохон группийн эзэд хөрөнгө чинээгээрээ нэг нэгнээсээ илүүрхэхийн зэрэгцээ хурдан хүлгүүдээрээ нууцхан өрсөлдөх болсон. Одоо цагт мөнгөтэй хөрөнгөтэй бүхэн амин хувийн ажлаас илүүтэй хурдан моринд дурлаж, амиа тавихаас наахантай болсон гэхэд хилсдэхгүй. Хүүхэд ахуй цагаасаа морь малтай ойр өсч, морь малдаа дээд зэргээр анхаардаг эрхмүүд байхад, бэл бэнчингээ илтгэх гэж хурдан угшилын адуу худалдан авч манлай уяачдаар уяа сойлгыг нь тааруулдаг эрхмүүд ч байдаг.
Эдгээр эрхмүүдийн тэргүүн эгнээнд "Алтай" констракшины Х.Бат-Эрдэнэ, "АПУ"-ийн Г.Батхүү, "Макс" группийн Д.Ганбаатар, Д.Цэрэнчимэд "Мон-Уран"-ийн Б.Наранхүү нар бичигддэг. Жил бүрийн баяр наадмаар олны анхаарлын төвд байдаг дээрх эрхмүүд энэ жилийн баяр наадамд өөр өөрсдийн хурдан хүлгүүдийг сойхоор эртнээс бэлтгэж, хэдэн зуун саяар тоологдох мөнгийг морьдынхоо идэш тэжээл, арчилгаа сувилгаанд зарцуулсан гэнэ. Харин зарим нэг томчууд хурдан угшлын шилмэл морьдыг гаднаас үнэ цохин авчруулсан бөгөөд баяр наадмын өдрүүдэд хурд хүчийг нь үзэх гэнэ. Мөн наадмын өдрүүдэд ихээхэн хэмжээний бооцоотой морьдын уралдаан томчуудын дунд болох сурагтай.