Намуунаагийн нууцыг хэн ч мэдэхгүй

2012/07/10
Share |
Хүмүүс:
Намуунаагийн нууцыг хэн ч мэдэхгүй

Хэт туранхай хэрзгэр охидыг бодвол өөрт тохирсон бие хаа өвөрмөц содон төрхөөрөө бусдаасаа ялгардаг дуучин Б.Намуунааг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайн амин хайртай зээ охин нь гэдгийг мэдэхгүй хүн үгүй бизээ. Багаасаа дуулж бүжиглэх дуртай байсан Б.Намуунаад Монголын рок non ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг бий болгоход нь урлагт хайртай гэр бүлийнхэн нь ихээхэн нөлөө үзүүлсэн нь лавтай. Олонд танигдаж эхэлсэн цагаасаа л эрлийз, гэгдэж байсан тэрээр багаасаа өндөр дектатурт өссөн учир хувийн амьдралаа ихэд нууцалдаг. Тиймдээ ч дуучин бүсгүйн эрлийз төрхийнх нь талаархи бодит үнэнийг гэр бүлийнхнээс нь өөр мэдэх хүн үгүй.

 

Б.Намуунаагийн ээж У.Цолмон хатагтай хойно хэлний сургууль дүүргэж, олон жил харь оронд ажиллаж амьдарсан бөгөөд эх орон, ойр дотны хүмүүсээсээ хол байх хугацаандаа амьдралын хүнд бэрхэд суралцаж сэтгэлийн хат суусан гэдэг. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтэж охиноо тэвэрч хоцорсон тэрээр олон жил ганц бие явсны эцэст хоёрдахь амьдралаа эхлүүлж дуурийн театрын урдаа барьдаг гоцлол дуучдын нэг МУГЖ М.Болдтой гэр бүл болсон билээ. Аавынхаа тоглосон тоглолт бүрийг алгасалгүй үздэг Б.Намуунаа сүүлийн жилүүдэд дуурийн театраас салахаа больсон. Багаасаа өвөө эмээгийн гар дээр эрхэлж өссөн тэрээр аав ээжтэйгээ хамт байхаас илүүтэй дасал болсон газраа өвөө эмээтэйгээ байхыг илүүд үздэг бөгөөд тусдаа амьдрах талаар бодохыг ч хүсдэггүй гэсэн. Харин түүний эрлийз төрхийн талаархи нууц, нууц хэвээр л үлдэх нь. Сонирхуулахад Б.Намуунаа интернэт орчинд “Эрико Антоняа” гэсэн гадаад нэрээр бүртгэлтэй байдаг нь олны эргэлзээг улам ч их төрүүлэх болсон.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.