Н.Энхбаяраас айсан Ц.Элбэгдорж өтгөн МАНАН татуулахаар зүтгэж байна

2012/07/10
Share |
Н.Энхбаяраас айсан Ц.Элбэгдорж өтгөн МАНАН татуулахаар зүтгэж байна

-МАН, МАХН-ын аль нэгтэй эвсэх Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын дайнд хэн ялахыг харах л үлдлээ-

 

АН энэ удаагийн сонгуулиар олонх болж чадсангүй, зүгээр л олуулаа болчихлоо. Олуулаа болъё гэдэг уриаг дэвшүүлж, олуулаа болох мөрөөдлөө илгээсний үр дүнд тэд олонх биш олуулаа болсон нь өдгөө энэ намынхныг хоёр хуваагдахад хүргээд байна. Парламентад 39 суудалтай болохын тулд АН-ынхан МАН, МАХН- МҮАН-ын Шударга ёс эвслээс сонголт хийж, эвсэх шаардлагатай. Харин МАН-ыг сонгох уу, МАХН-ыг шилэх үү гэдгийг АН-ын удирдлагуудын мэргэн ухаан шийдэх юм. Энэ ч утгаараа АН-ынхан хоёр хуваагдчихлаа гэдэг таамаг хэдийнэ газар авчээ.Уг нь З.Энхболд, Х.Баттулга тэргүүтнүүдийг МАХН-тай эвсэх бодолтой байна, Н.Алтанхуягийнхан эргээд МАН-дах сонирхолтой гэнэ гэсэн бор шувуу гадуур нисээд буй. Тэгвэл эсрэгээрээ Х.Баттулга тэргүүтнүүд МАХН-тай бус МАН-тай эвсэх яриатай, Н.Алтанхуягтангууд МАХН-МҮАН-ын Шудага ёс эвсэлтэй эвсэх хүсэлтэй байгаа сурагтай. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд Х.Баттулгын байр суурийг дэмжиж байгаа гэнэ. Ингэх нь ч аргагүй. Хэрвээ Н.Энхбаярын намтай АН эвсвэл Ц.Элбэгдоржийн тухайд улстөрийн тавцанд хүчин суларч эхлэх нь тодорхой. МАХН-ын нэрийг авахад Ц.Элбэгдорж нарын нөлөө их байсан ч хормын төдийд намынхаа нэр хүндийг газар авахуулж чадсан Н.Энхбаяртай АН эвсээд, Засгийн газартаа багтаачихвал удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд муу нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Ерөнхийлөгчийн сонголтыг ард түмэн биш парламентын 76 гишүүн хийдэг болгох зэргээр хуулийн өөрчлөлтүүдийг хийхэд Н.Энхбаярынхан эсэргүүцэх ойлгомжтой. Ганц энэ биш өөр олон улстөрийн боломжууд нь Ц.Элбэгдоржийн тухайд хаагдах учраас яаж ийгээд МАХН-тай эвсэхийг тэрбээр үл зөвшөөрөх билээ. Нэг ёсондоо Н.Энхбаяраас зугтах зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө МАН-тай эвсэх бодлогыг баримталж байгаа юм. Нөгөөтэйгүүр ард түмэн МАНАН-г дахин сонгохоос татгалзсан.

 

МАН, АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН, бие даагч гээд л олон төрлийн төлөөллийг УИХ-д багтааж, МАНАН-г л дахин бий болгохгүй гэдэг байр сууриа бодитоор харуулчихаад байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвхөн хувийнхаа эрх ашгийн төлөө өтгөн МАНАН-г татуулах гэж байна. МАНАН Монгол эх орон, ард түмэнд сайн зүйл авч ирээгүй. Авлигал, хээл хахууль газар авч, ядуурал дээд цэгтээ хүрч, газар нутгаа харийнханд зарж дуусгасан дөрвөн жил өнгөрсөн шүү дээ. Монголчуудын амьдралд дэвшил биш доройтол авч ирсэн дөрвөн жилийг дахин бий болгохоор Ц.Элбэгдорж алсуураа зүтгэж байгаа нь ямар их хор уршиг, гай гамшиг бий болгохыг тааж, таамаглах аргагүй.   Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийн билэг тэмдэг нь болж, аль нэг намд харьяалагдах ёсгүй. Тэгтэл Ц.Элбэгдоржийн тухайд УИХ-ын сонгуулиар АН-ыг сонгоорой, сүүлийн 20 жилд АН олонх болох боломж ирлээ шүү гэх мэтээр ил цагаан сурталчилгаа хийж явсан. Иймэрхүү байдлаар АН-ын талд орж, нөгөө намуудыг дэмждэг иргэдээ гомдоох маягаар үр хүүхдээ ялгаварласан муу эцгээс өөрцгүй байдал үзүүлсэн Ц.Элбэгдорж энэ удаа АН-ын бодлогод хүртэл нөлөөлж, МАН-тай биш МАХН-тай эвсэх бодол өвөрлөж буй Н.Алтанхуягийг суудлаас нь унагахаар Х.Баттулга нартай хавсайдан зүтгэж байна.  Тиймээс МАН, МАХН-ын аль нэгтэй эвсэх Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын дайнд хэн ялахыг харах л үлдлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rvlhku aWcHpuugatptedlgps, [url=http://lstawtbnkeau.com/] lstawtbnkeau[/url], [link=http://htmcsseiwewt.com/ ]htmcsseiwewt[/link], http://eqnzbvcaetmo.com/
IP:5.188.211.13  2019-01-26 03:07:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.