АН-ынхан Н.Энхбаярыг Засгийн газарт оруулахгүй, Э.Батшугарыг дэд сайд болгоно гэжээ

2012/07/12
Share |
Хүмүүс: Батшугар | 
АН-ынхан Н.Энхбаярыг Засгийн газарт оруулахгүй, Э.Батшугарыг дэд сайд болгоно гэжээ

Сонгуулийн маргаашаас бялуу хуваах ажил эхэлдэг жишгээр АН-ын байгуулах Засгийн газарт орохыг хүсэгчид цөөнгүй байгаа. Ардчилсан нам С.Батболдын хүмүүстэй эсвэл Н.Энхбаярынхантай хамтарна гэсэн хувилбар удаан яригдсны эцэст МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийг сонголоо. Баяр наадмын дараа Үндэсний зөвлөлдөх хороогоороо эцэслэн шийднэ гэж байгаа ч намын удирдлагуудын хувьд аль хэдийн зөвшөөрчээ.
    Н.Алтанхуяг гурван жил зургаан сар тэврэлдээд яс чанарыг нь таньсан гэх С.Батболдынхонтой биш “авлигын загалмайлсан эцэг” гэж цоллуулдаг Н.Энхбаярынхантай нийлэхээр шийдлээ.  МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэргээр баривчлагдан өлсгөлөн зарлаж байхад АН-ын удирдлагууд болох ёстой зүйл номоороо болж байна гэцгээж байсан. Авлигыг үзэн яддаг гэсэн хэрнээ өөрсдөө авлигачаар нь цоллодог хүнийхээ намтай эвсэх гэж байгаа нь бас л сонирхолтой үзэгдэл. Н.Алтанхуяг “Эвсэл нь “Шударга ёс” нэртэй болохоор санал нэгдэн ажиллана гэж итгэж байгаа” гэсэн нь зарим хүний нүдийг орой дээр нь гаргав. Улсын хувь заяаг шийдэх Засгийн газрыг нэрээр нь сонгочихдог болоо юу даа гэмээр. Хэрэв Авлигатай тэмцэх нам байгуулвал шууд л АН-ын ивээлд багтах бололтой гэж Н.Алтанхуягийн өөг эрсэн хүмүүс жиг жуг хийлцэж эхлэв. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ынхан “Шударга ёс”-той эвсэхдээ нэг хатуу болзол тавьжээ. Тэр нь Засгийн газарт Н.Энхбаяр ба М.Энхсайханыг оруулахгүй байх. Хэрэв Н.Энхбаяр сайд болвол эвсэх гэж ядаж буй, огцорч магадгүй гэж таамаглаад эхэлсэн шинэ Засгийн газрыг бусниулж магадгүй гэж эмээжээ.

   Н.Энхбаярын намынхан ч аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүйн тулд дээрх болзлыг нь зөвшөөрсөн аж. Одоогоор АН Засгийн газрын гучин хувь буюу 5 яамыг “Шударга ёс” эвслийнхэнд өгөхөөр ярилцаад байгаа аж. Харин үүнийг МАХН 3, МҮАН 2 гэх мэтээр бас л хэрчим хэрчмээр хуваахаар болж байгаа гэв. Хамгийн түрүүнд МАХН-ын дэд дарга Ч.Улаан, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Д.Тэрбишдагва нарыг сайд болох магадлалтай гэж үзэж байна. Ч.Улаан бол Сангийн сайдын ажлыг өлхөн хийчих хүн. Гэхдээ АН-ынхан энэ салбарыг жижиг намд өгнө гэдэг юу л бол. Харин Н.Удвалыг салбарын дэд сайд байсны хувиар Эрүүл мэндийн сайд болгох магадлал өндөр. Мөн МҮАН-ы Сономпил,  Батцэрэг нар Засгийн газарт орох тун магадлалтай хүмүүсийн эхэнд бичигдэж байна.
    Гэхдээ АН-ынхан Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байна гэсэн чиглэлийг баримталж байгаа болохоор “Шударга ёс”-д оногдсон ганц нэг сайдын суудлыг гаднаас томилох санал гаргахыг үгүйсгэхгүй. Мэдээж тэр нь Н.Энхбаяр биш. Харин түүний хүү Э.Батшугарын нэр энд тэнд цухас дурдагдаж байгаа ч сайд гэхээсээ илүү дэд сайдын жагсаалтад оруулж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. Гадаадад сургууль төгссөн, “Голдман Сакс”-т ажиллаж байсан гэж гайхуулдаг Э.Батшугар аль нэг яамны дэд сайд болчихоод энэ жилийн хамгийн дэггүй дэд сайд Н.Номтойбаяр, Ч.Ганхуяг нартай зүйрлүүлээд явж байж магадгүй нь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.