Хийлч Дээгий хуримлалаа

2012/07/16
Share |
Хүмүүс: Дээгий | 
Хийлч Дээгий хуримлалаа

Хийл хөгжмийг дэндүү гэмээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг өчигдөр өөрийн Facebook хуудсандаа аз жаргалтай агшин бүхий гэрэл зургаа оруулжээ.

 

Энэ бол түүний хуримын зураг байлаа. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежоос авахуулаад АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч билээ. Жилд нэг нижгэр тоглолт хийж, хаяаахан ямар нэг арга хэмжээнд урилгаар тоглодог тэрбээр энэ жил АПУ компанийн “Хар Сувд” брэндийн нүүр царай болсон гэх мэтээр шоу бизнесийн ертөнцөд тунч амжилттай карьер хөөж явна.

 

Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүтэй эргэж ирсэн. Ананд хүүгийнх нь аав Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм байлаа. Харин өдгөө тэр “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эртэй амьдарч буй. Гуч гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж буй энэ эрхэм Хонгконгд ажиллаж байхдаа “Лейтон Ази” компанийн уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн арвин туршлагатай бизнесмэнээс гадна хүмүүнлэг үйлс, олон нийтийн төлөө далайцтай, дорвитой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнийхээ төлөө 2005 онд Пол Харрисийн шагнал хүртэж байсан. Урлаг тэр дундаа сонгодог урлагийн улаан фанат энэ эр хийлч бүсгүйтэй “Вилла Виста” хотхонд амьдарч байгаа гэнэ. Хосууд хааяахан том арга хэмжээнд хөтлөлцөн ирэх нь элбэг бөгөөд энэ амьдралаа олны нүднээс нууж хаахыг хичээгээд байдаггүй, өөрийнхөөрөө омог бардам амьдарч яваа Дээгийд ая жаргал хүсье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Лысьва купить Белый Абакан купить Пыль МариинсРº купить ускоритРµÐ»ÑŒ Петушки купить Кока ЭлектроР½Ð½Ñ‹Ðµ ÑÐ¸Ð³Ð°Ñ€ÐµÑ‚Ñ ‹ в КраснодР°Ñ€Ðµ КомсомоР»ÑŒÑÐº купить Шмыг СлободсРºÐ¾Ð¹ купить Рафинад Надым купить кокс ТекирдаР³ купить cocaine ДуховщиР½Ð° купить кокс Гуково купить Кока Северо-К
IP:95.85.71.35  2018-04-16 12:08:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.