Хүмүүс: Намбар Энхбаяр | |
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүн зарим нэгэн хүнд «санаанд ч оромгүй явдал» гэдэг шиг зүйл болжээ. Магадгүй, мөнгөтэй нь аархаж, мөнгөгүй нь гутарсан гэхээс илүү өдрийн од шиг сонин содон үзэгдлээр дүүрэн болж өнгөрсөн. Түүний тод жишээ нь УИХ-ын гишүүн Н.Баянсэлэнгэ хэмээх бүсгүй. Намын жагсаалтаар дээгүүрт бичигдсэний буянаар УИХ-ын гишүүн болж, төр түшилцэх болсонд маш олон хүн гайхаж байсны нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр юм гэнэ.
Учир нь дарга Н.Энхбаярыгаа хуурай өлсгөлөн зарлаж, эмнэлэгт хэвтэх зуур МАХН-ынхан СЕХ-нд 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг өгөх болжээ.
Энэ үеэр чоно борооноор гэгчээр Н.Баянсэлэнгийн нэр намын жагсаалтын дээгүүрт заларсан юм байх. Үүнийгнь хуурай өлсгөлөн зарлаад улстөрчидтэй нэгийгээ үзэж, нэхийгээ уралцаж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр анзаарах ч сөхөөгүй байсан юмсанж.
Тиймдээ л сонгуулийн дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр "Үгүй ээ, энэ З.Баянсэлэнгийн нэр ямар дээгүүр бичигдсэн юм бэ" хэмээн шогширч, шоконд орсон гэдэг. Ёстой л аз гэдэг энэ дээ.