Шинэ гарьдыг ”Land 200”-гаар мялаажээ

2012/07/17
Share |
Хүмүүс: Рагчаа | 
Шинэ гарьдыг ”Land 200”-гаар мялаажээ

Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадамд найм давж, үзүүрлэн, Улсын гарьд цол хүртсэн Архангай аймгийн Булган сумын харьяат, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группийн бөх Д.Рагчаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хоёр өрөө байр бэлэглэсэн. Тэгвэл долдугаар сарын 13-нд болсон уяачдын наадмын үеэр нутгийн зөвлөлөөс нь түүний гарьд цолыг “Land Cruiser-200” маркийн автомашинаар мялаажээ. 

 

Цолны мялаалгыг уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал, Архангай аймгийн Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлийн дарга Ч.Ганзориг гардуулан өгсөн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.