МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү нар намрын налгар өдөр хуримлана

2012/07/17
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү нар намрын налгар өдөр хуримлана

Өнгөрсөн оны босгон дээр үрийн зулай үнэрлэсэн жүжигчин Т.Бархүү сүүлийн үед нэлээд шуугиан тарих болжээ. Тэрбээр охинтой болмогцоо “Сүндарь” хэмээх өвөрмөц нэр хайрласан нь олны анхаарлыг ихэд татаж байсан бол төд удалгүй аав, охин хоёрын эгдүүтэй зурагнууд сонин, сайтын нүүрэнд заларч бас л багагүй шуугиулсан юм. Хосууд одоогоор Өнөр хороололын байрандаа амьдарч байгаа ч Т.Бархүү "Мастер пропертис"-ын хагас тэрбумын байр захиалаад байгаа гэнэ. Энэ нь бас л түүний эхнэртэй барьж буй ээлжит бэлэг аж. Мөн жүжигчин залуу маань өнгөрсөн Мартын-8 буюу эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах өдөр эхнэртээ алмазан шигтгээтэй цагаан алтан сүйн бөгж бэлэглэжээ. Тэрбээр энэхүү чамин бөгжөө нэлээд эрж сурж явсны эцэст өндөр үнээр худалдаж авсныг хамтлагийнхан нь ярих юм билээ. Тэгвэл бусдын хамгийн ихээр сонирхож байгаа зүйл бол хосууд хэзээ хуримаа хийх вэ гэсэн хүлээлт.

 

Энэ тал дээр МУГЖ И.Одончимэг "Хурим хийхийг яарахгүй байгаа. Хуримаа хийсэн хийгээгүй бид сайхан амьдарч байна" гэж тайлбар өгч байсан. Гэсэн ч жүжигчин Т.Бархүү эхнэртэй хуримын цагаан даашинз өмсүүлэхийг туйлын ихээр хүсч байгаа бөгөөд хосууд ярилцсаны үндсэн дээр ирэх намар хуримаа хийхээр шийджээ. Тэгэхдээ нэг их сүр дуулиан болголгүй ойр дотныхон цөөн хүмүүсийг урьж, цомхон найр хийхээр болсон гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить Порох ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐº РусдосуР³ ру Купить КристалР»Ñ‹ ТобольсРº Гусь-Хру
IP:185.252.186.151  2018-07-13 14:36:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.