МАН бараг FACEBOOK –ээр ялагдчихав уу даа

2012/07/17
Share |
Хүмүүс:

Ялагдсан болон олигтой суудал авч чадаагүй улс төрийн хүчнүүд автомат машиныг хараан зүхэж байна. Аргагүй л дээ, энэ бол уур уцаар, цөхрөл, сэтгэлийн хөөрөл. Хэрэв гараар тоолоод ийм үр дүн гарсан бол “АВТОМАТААР ТООЛЪЁ ОО” гээд л орилолдох байсан. Маш олон бие даагчид өндөр хувьтай гарч буйг харахад машин гайгүй л зөв тоолж буй бололтой.

 

Сонгуулийн дүн яаж ч эргэлээ гэсэн нэг л зүйл тодорхой байна.  Нийслэлд болон гадаадад буй саналаар лав АН үнэмлэхүй олонхоор ялжээ. Учир нь юундаа байна вэ? Маш амархан, ердөө л интернэт орчны мэдээлэл. Арабын хувьсгал facebook сайтын хүчээр явагдчихсан гэж дүгнэдэг. Манайд ч бас тиймэрхүү үзэгдэл болж facebook орчин дахь  450 мянган хэрэглэгчдийн 60 хувь нь МАН –ын эсрэг талд саналаа өгсөн бололтой. АН -д хайртайдаа биш, МАН-ыг үзэн яддаг учраас л тэр. Манай news app –ын судалгааны багийнхан бүх насны 5000 facebook хэрэглэгчийг санамсаргүйгээр сонгож тандалт явуулахад 2865 нь буюу 57.3 хувь нь АН –ын талд, 1360 нь буюу 27.2 хувь нь МАН –ын талд, үлдсэн 775 нь бусад намуудад өгсөн дүн гарсан юм. Санаанд оромгүй дүнтэй энэхүү судалгааг сонгууль өнгөртөл нийтэд дэлгэхийг завдаагүй.

 

Монголын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин” –ы нэг удаагийн хэвлэлт 20 – 30 мянга байдаг бол дурын бацаан л фээсбүүк дээрээ ийм хандалт авдаг болж. ТВ –үүд болон бусад томоохон мэдээллийн портал сайтууд олноороо үүссэн тул хэрэглэгчдээ хувааж, хүрч хандах хүн нь цөөрсөн. Харин бүх хүмүүсийн хэрэглэдэг ганцхан сайт нь facebook. Интернэт болон фээсбүүк хэрэглэгчдийн тоо өсөх тусам МАН –ын нэр хүнд унасаар байсныг тус намын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнүүд анзаараагүй бололтой. Тун удахгүй улсын бүх аймаг, сумд шилэн кабельтай холбогдож, дурын малчин хөдөө бэлчээр дээрээсээ морь уургалж буй бичлэгээ facebook yutube дээрээ тавьдаг болно. Цахим орчинд хэн хүчтэй байна тэр хүчин л сонгуульд ялах цаг айсуй. Цахим орчны хамгийн хүчирхэг, олон хэрэглэгчтэй сайт бол facebook. МАН –ынхан бараг facebook –ээр л ялагдчих шиг боллоо доо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.