Дуучин Б.Амархүү экс амрагтайгаа хамт кино урлагт дахин хүч үзэв

2012/07/19
Share |
Хүмүүс: Борхүү Амархүү | 
Дуучин Б.Амархүү экс амрагтайгаа хамт кино урлагт дахин хүч үзэв

Дуучин Б.Амархүү өмнө нь "Херо" энтертайментийн бүтээл "Татар ажиллагаа" кинонд тоглож, жүжиглэх чамгүй авъяастайгаа фэнүүддээ харуулаад амжсан. Тэгвэл дуучин залуу маань "Big fish" хэмээх бас нэгэн шинэ кинонд гол дүр бүтээсэн байна. Уг кинонд тэрбээр Соёмбо хэмээх ахлах дэслэгч залуугийн дүрд тогложээ.

 

Энэхүү киног реппер B.A.T найруулсан бөгөөд дүр сонголт талдаа нэлээд анхаарсан гэнэ. Түүний сонголтоор уг киноны гол дүрд дуучин Б.Амархүүгээс гадна хөтлөгч Халиун болон "Шилмэл загвар" агентлагийн загвар өмсөгт Ариунзул хэмээх бүсгүй тоглосон аж. Ариунзулын хувьд загварын ертөнцөд богино хугацаанд хүч түрэн орж ирсэн ирээдүйтэй нэгэн бөгөөд дуучин Б.Амархүүтэй амрагийн харьцаатай байсан гэнэ лээ. Хосууд өнгөрсөн жил болздог байсан ч тэдний харьцаа төдийлөн удаан үргэлжлээгүй аж. Харин энэ удаад экс хосууд маань монголын кино урлагийн салбарт хамтдаа хүч үзэж байгаа юм. Тиймээс тэдний хэрхэн гар нийлсэн болохыг удахгүй нээлтээ хийх “Big fish” киноноос харах л үлдлээ.

 

Г.Мөрөн www.uls.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.