Америкт залуус шинээр гарсан пүүз авах гэж 5-7 хоног дугаарлах нь бий

2012/07/20
Share |
Хүмүүс:
Америкт залуус шинээр гарсан пүүз авах гэж 5-7 хоног дугаарлах нь бий

 -ОРИГНАЛ ПҮҮЗ СОНИРХОГЧДЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО -

 

"Монгол sneaker тол­гойт­нууд" пүүз сонирхогчдын клубээс наадмын өмнө Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах АЕR club-д цугларалт зохион байгуулсан юм. Ийм цуг­ларалт болох талаар "Монгол sneaker толгойтнууд" facebook хуудас болон Зиндаа, Факт зэрэг вэб сайтуудаар сар гаруйн өмнөөс зарласан байна. Арга хэмжээнд 50 орчим залуус ирсний дийлэнх нь 18-24 насныхан харагдана. Залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор өдрийн цагаар болж буй арга хэмжээ тул AER club архи, согтууруулах ун­даа­гаар үйлчлэхгүй байв. Тус арга хэмжээ 5000 төгрөгийн такстай байсан бөгөөд энэ мөнгө талбайн түрээс болон тэмцээн уралдааны урамшуулалд зарцуулагдсан гэнэ.

 

Энэ үеэр "Gavana", "Opozit", "Vanquish" зэрэг хамтлаг ирж залуусыг хөгжөөсөн юм. Мөн ховор пүүзний үзэсгэлэн, пүүзний худал­даа, ховор пүүзний дуудлага худал­даа, асуулт хариултын тэмцээн явагдав. Тэм­цээний ялагчид "Nike" фирмийн энэ зуны шинэ загварын пүүз өглөө. Асуулт хариултын тэмцээнээс Майкл Жорданыг анх "Жордан нэг" пүүзээ өмсөж тэмцээнд ороход тухайн үеийн Сагсан бөмбөгийн холбооноос дүрэмт хувцсанд ний­цэх­гүй гутал өмссөн шалтгаанаар тоглолт бүрт таван мянган ам.дол­лараар торгодог байсан. Nike фирмийн толгой компани АНУ-ын Оригон мужийн Портланд хотод байдаг. Коби Брайнт Nike фирмтэй гэрээгээр ажиллахаас өмнө Adidas-т ажилладаг байсан гэх зэрэг олон танин мэдэхүйн мэдээл­лийг залуус авсан юм. Цугларалтын өмнө "Зургаан настай хүүхдээ дагуулж очмоор байна, хүүхдийн пүүз бий юу. Манай хүүхэд пүүз сонирхдог юм очиж болох уу" гэж нэлээд хэдэн эцэг, эх утсаар ханд­сан гэнэ. Тиймээс зохион байгуу­лагчид дараа дараагийн цугла­ралт­даа хүүхдийн пүүз ихээр оруу­лах тал дээр анхаарна гэж байв.

 

Цугларалтыг зохион бай­гуулагч "Монгол sneaker тол­гойтнууд" клубийн үүсгэн бай­гуу­лагч Микки буюу Б.Төм­рөө­тэй ярилцлаа.

 

- Хэзээнээс пүүз сонирхож цуглуулж эхэлсэн бэ?
- Арван жилийн сургууль, их сургуульд сурч байхдаа сагсан бөмбөгийн спортод дуртай байсан. Тэр үеэсээ л пүүз цуглуулдаг бол­сон. Би сүүлийн найман жил АНУ-д ажиллаж амьдарсан. Тэнд байх хугацаандаа ижил сонирхолтой найзуудтайгаа зааланд цуглахдаа дуртай пүүзээ өмсч очих, пүүз­нийхээ талаар харилцан ярилцдаг байсан нь их нөлөөлсөн. Идэвхтэй цуглуулж эхлээд зургаан жил болж байна. 

 

- Клубээ хэзээ байгуулсан бэ. Америкт ийм клуб байдаг уу? 
- Америкийн хот болгонд ийм клуб бий. Эхэндээ өөрийнхөө хувийн facebook хуудсан дээрээ пүүзнүүдийнхээ зургийг найз нө­хөд­дөө үзүүлэхээр тавьсан. Гэтэл "Тэр пүүз чинь гоё байна" гэх зэргээр олон хүн сонирхож эхэлсэн л дээ. Тэгээд жил орчмын өмнөөс Монголд пүүз сонирхогчдын клуб байгуулж залуусынхаа чөлөөт цагийг зөв өнгөрөөхөд өөрийн хувь нэмрийг оруулж болох юм гэж бодоод "Vanquish" хамтлагийн гишүүн, реппер Цэцэ мөн Америкт байгаа Оргил гэх мэт найзууд­тайгаа яриад 2011 арваннэгдүгээр сарын 18-нд Facebook-т "Монгол sneaker тол­гойт­нууд" гэдэг хуудас нээсэн. Тэр хуудсандаа бид өөрс­дө­дөө байгаа пүүзнүүдийнхээ зургийг оруулж эхэлсэн. Зарим хүн цахим хуудсаар ороод "Юугаа гайхуулаад байгаа юм" гэх мэт зүйлс бичиж л байсан. Гэвч спортод элэгтэй, спорт гутал сонирхдог хүүхэд залуус сайхан хүлээж авч дэмсэнээр хуудсаа нээгээд хоёр сар болоход өдөр болгон мэдээлэл авдаг олон за­луус­тай болсон. Одоогоор манай цахим хуудсанд 12 админ байдаг. Бид пүүзний шинэ гарсан заг­варуудын зургийг оруулж өмнө­хөө­сөө юу нь өөрчлөгдсөн, хичнээн тоо шир­хгээр худалдаанд гарч байгаа. Хуурам­чаас нь хэрхэн ялгахыг зураг, бичлэгээр олж байр­шуул­даг. Ма­най клуб нь спорт, пүүз сонирхдог залуустаа мэдээлэл өгөх зорил­го­той ашгийн бус байгуул­лага юм. 

 

- Монголд яг жинхэнэ оригнал пүүз орж ирдэг болов уу? 
- Манай клубийн нэг админ 10000 барааны 2 давхарт 23 дугаар лан­гуунд пүүз зардаг. Бид өөрсдөө эх сурвалжийг нь мэдэх болохоор найдвартай гэж боддог. Сонир­хуулахад "Nike" зэрэг томоохон брэндүүд хамгийн чанартай ба­раа­гаа А copy гэж нэрлээд өндөр хөг­жил­тэй орнуудад гаргадаг. Харин үйлдвэрийн явцад ямар нэгэн гологдол гарсныг нь B copy  гэж нэрлэдэг. Түүнийгээ хөгжил буурай орнуудад хямдхан өгчихдөг юм билээ. АНУ, Япон, Англи зэрэг улсууд ийм чанар, стандарттай барааг л бид авна гээд заачихсан байдаг болохоор стандартад нийц­сэнийг нь гаргаад нийцээгүйг нь буцааж татаад хямдхан авдаг тийм газрууд руу шахчихдаг гэсэн үг. Ийм замаар орж ирсэн бараа манайд зөндөө л байдаг байх. 

 

- Хуурамч, жинхэнэ пүүз­нүү­дийг ялгах энгийн арга бий юу?
- Пүүз сонирхдог залуус хараад, материалыг нь барьж үзээд л ялгадаг. Оригнал, хуурамч хоёрыг ялгахад тухайн пүүзнээсээ бас шалтгаална. Жишээ нь хүүх­дүү­дийн дунд алдартай, хамгийн их борлуулалттай Жорданы 1-23 цувралын 11 дэх пүүз "Concord" гэдэг дотроо таван янз байдаг загвар бий. Жинхэнийх нь өсгий орчимд нь байдаг Jordan-ний лого нь хажуудаа байгаа 23 гэсэн но­мер­­тойгоо яг нэг шугаманд байдаг. Мөн үйлдвэрлэгдсэн бүх пүүзний дотор өөрсдийн гэсэн баар код байдаг. Энэ кодонд үйлдвэрлэсэн он, сар гээд бүх юм нь тодорхой бий. Тэр бар кодыг google- ээс хайж үзэж бол­но. Иймэрхүү маягаар оригнал нь ийм байх ёстой гэсэн зургийг youtube, google-ээр хайхад хан­галт­тай олдоно. Биднээс өмнө гадаадын пүүз сонирхогчид ялгааг нь харуулсан зүйлс олныг тавьчих­сан байдаг. Аль эсвэл манай Facebook хуудсаар дамжуулаад бидэнд чөлөөтэй хандаж болно. Яг пүүз авах гэсэн юм оригнал хуурам­чийг нь ялгаж мэдэхгүй байна гэвэл гар утасныхаа камераар зургийг нь авч бидэнд илгээгээд хэдээр авбал зохистойг ч асууж болно шүү дээ. Манайд пүүзний үнийг хэт хөөрөг­дөж хэдэн сая төгрөгөөр зарах явдал гардаг. Тиймээс энэ талаар биднээс асуувал тэр дор нь хариул­на. 

 

 

- Та ямар ажил хийдэг вэ. Оригнал пүүз чамгүй үнэтэй байдаг. Цуглуулгаа хэрхэн ар­ви­жуул­даг вэ?
- Миний хувьд одоо "FX Effects Animation" гэдэг комьпютер гра­фикийн үйл ажиллагаа явуулдаг студид найзуудтайгаа ажилладаг. Зарим хүн 200 ам.долларын үнэтэй пүүз цуглуулаад хүүхдүүдэд буруу дуурайл өгч байна. Зөвхөн мөн­гөтэй хүн цуглуулдаг гэж бодож байж болох юм. Миний хувьд энэ зүгээр сонирхол, хобби юм. Мэ­дээж АНУ-д ажиллаж, амьдарч байх­даа ч, одоо ч бүх мөнгөөрөө пүүз аваад байхгүй шүү дээ. Хоёр сард нэг удаа сонирхсон пүүзээ авах зэргээр цуглуулгаа арвижуулдаг. 

 

- Цуглуулгад тань хичнээн пүүз байгаа вэ. Нийт үнэ нь хэд болох бол?
- Миний хувийн цуглуулгад 30 гаруй пүүз бий. Үнэлж үзээгүй юм байна. Би хэдэн мянган доллараар пүүз худалдаж авч байгаагүй. Дэлгүүрээс гарсан үнээр нь авч байсан. Яг тэр үнээр нь тооцох юм бол таван мянга гаруй долларын цуглуулга бий. 

 

- Ер нь ямар пүүз үнэтэй байдаг юм бэ?
- Жилд дээд тал нь хоёр мянган хувь гардаг пүүзнүүд бий. Мөн жишээ нь 2001 онд худалдаанд гараад өдийг хүртэл дахиж га­раагүй загварууд ховор болохоор үнэ хүрэх нь бий. Тухайн загварыг аваад хадгалж байсан хүмүүс одоо гаргаж ирээд ижил сонирхолтой хүмүүст харуулахад пүүз сонирх­дог хангалттай мөнгөтэй хүн мөнгө хайрлахгүй авах жишээтэй. Энэ жил дэлхийд хамгийн үнэ хүрсэн нь "Nike"-аас гаргасан "Galaxy foamposite" гэдэг пүүз юм. Дуудлага худалдааны вэб сайт дээр 70 мянган ам.долларын үнэ хүрч зарагдсан байна лээ. 

 

- Хамгийн сүүлд өөртөө ямар пүүз авсан бэ?
- Би өөртөө Майкл Жорданы цувралын 14 дэх пүүзийг авсан. 

 

- Пүүзээ хэрхэн арчилж байвал зохих вэ?
- Би гадуур өмссөн пүүзээ гэртээ орж ирээд улыг нь цэвэрлээд, савантай бүлээн усаар арчиж хатаагаад хайрцагт нь хийж тавьдаг. Бага зэрэг ч гэсэн цэвэр­лэж байхгүй бол тоос шороо мате­риалд нь шингэж өнгийг нь муутгаж муухай болгоно шүү дээ. Зарим пүүз сонирхдог, цуглуулдаг залуус бүр шүдний сойз биедээ авч яваад муухай болсон дор нь сойздож цэвэрлэдэг юм билээ. Сүүлийн үед пүүз цэвэрлэдэг олон төрлийн хэрэгсэл гарсан байна. Тэднийг ашиглаад хэвшчихвэл пүүз удаан л эдлэгдэнэ шүү дээ. 

 

- Манайд орж ирж байгаа пүүз­ний үнэ хэр их нэмэгдэлтэй зарагддаг вэ?
- Албан ёсоор гарч байгаа пүүз­нүүдийг нэрийн дэлгүүрүүдэд за­рах дундаж үнэ нь 220 ам.доллар байдаг. Зарим онцгой ойг тохиол­дуулж гаргасан пүүз 350 ам.доллар хүрэх нь бий. Жишээ нь энэ жил Барселоны олимпод оролцсон сагсан бөмбөгийн багийн 20 жилийн ой болж байгаа. Тэр олимпод Майкл Жорданы өмсөж байсан пүүзний тусгай загвар гарсан. Манайд зарагдаж байгаа пүүзнүүдийн үнэ маш их хөөрөгдсөн байдаг. Худалдаачид пүүзээ олж авах, тээвэрлэх тэгээд дээрээс нь ашиг олохыг боддог байх. Гэхдээ энэ дунд хиймлээр үнийг нь хөөрөгдөж хэтэрхий өндөр үнээр зарах явдал манайд байна. Бид өөрсдийн клубээрээ энэ байдлыг зогсоож чадахгүй юм гэхэд хүүхэд залуустаа пүүзний талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэл өгнө. Манай залуус ямар пүүзийг хэдэн төгрөгөөр худалдаж авч байна гэдгээ мэддэг болсон цагт энэ тал дээрээ ухаантай хандаж эхлэх байх аа. Энэ л бидний гол зорилго юм.

 

- Ховор загварууд тусдаа үнэтэй байдаг уу?
- Ер нь ямар ч ховор пүүз дэлгүүрт гарахдаа дээр дурдсан шиг л үнэтэй байдаг. Хамгийн гол нь цөөхөн гардагт байгаа юм. Тийм болохоор авахын тулд олон хоногоор дугаарлах шаардлага гардаг. Америкт залуучууд дэлгүүрийн үүдэнд 5-7 хоног майхнаа бариад дугаарладаг. Ингэж долоо хоногийнхоо ажил, нойроо алдаж авсан пүүзээ цааш нь дамлаж зардаг юм билээ. Нэг төрлийн хар захын бизнес болчихсон гэсэн үг. Тийм хүмүүс дуудлага худалдааны вэб сайтаар жишээ нь E-BAY.com зэргээр үнийг нь хөөрөгддөг.

 

Ж.БАЯРСАЙХАНГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Купить Шишки Мелеуз Севас рынок кальяноР² в Москве Купить Метамфа Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ Ðº Ростов купить кокаин Словить трип Методон в Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ МосковсРºÐ¸Ð¹ купить кокаин Купить Ганжа КалининР³Ñ€Ð°Ð´ Нитрат ртути алюминиР¹ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Спасск-р
IP:185.251.15.20  2018-10-04 23:18:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.