Морь унуулахгүй бол сургуульд суухгүй

2012/07/20
Share |
Хүмүүс:
Морь унуулахгүй бол сургуульд суухгүй

АХ-ын яруу алдарт 91 жилийн ой Үндэсний их баяр наадам өндөрлөөд хэдхэн хонож байна. Баяр наадмын отгон уралдаан болох хурдан дааганы уралдаанд түрүүлсэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Г.Батдэлгэрийн хар халзан даагыг 9 настай Батдэлгэрийн Солонго охин унаж хурдлуулсан билээ.

 

Эмэгтэй хүүхэд хурдан морь унах төдийлөн элбэг биш болсон энэ цаг үед Б.Солонго охин хар халзан даагаа унан улсын наадамд түрүүлж ирсэн нь наадамчин олны хайр, өхөөрдлийг зэрэг хүртэж байлаа. Моринд дуртай охин нь аавынхаа хурдан хүлгийг унаж наадамд уралдана гэхэд ээж нь дургүйцэж, морь унуулахгүй гэтэл "наадмын морь унуулахгүй бол тэр сургуульд чинь суухгүй шүү" гэж сүрдүүлэн байж унасан гэнэ. 

 

Б.Солонго охин аавынхаа захиасаар халзан даагаа "хадгалж" уралдсаар барианы үзүүр дээр шахаж төрийн наадамд тод магнай торгон жолоо өргүүлсэн сэргэлэн унаач боллоо.

Бусад зургуудыг энд дарж үзнэ үү ...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pztpneu ddBvxOpdmammhvygzu, [url=http://ukhycmfnsora.com/] ukhycmfnsora[/url], [link=http://dlqldlteivxg.com/ ]dlqldlteivxg[/link], http://lhzylvvcdwxm.com/
IP:46.161.9.8  2017-04-07 11:16:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.