Дуучин Баярцэцэг Рок попынхон дундаа хамгийн секси ”Од” болжээ

2012/07/20
Share |
Хүмүүс: Баярцэцэг | 
Дуучин Баярцэцэг Рок попынхон дундаа хамгийн секси ”Од” болжээ

"Өөрийгөө дуулахаас өөр ажилд муу гэж боддог, би цаанаасаа л дуулах хувь заяатай төрсөн хүн.Хөгжимгүй бол миний амьдрал утга учиргүй" хэмээн ярьсан дуучин Баярцэцэг хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байгаа билээ. Боломжийн эвлэгхэн хоолойгоороо олонд танигдаж рок попын тогоонд рейтинг гайгүйхэн явах болсон тэрээр сүүлийн үед араасаа эрчүүдийг хуйлруулсан сайхан бүсгүй болоод байгаа гэнэ. Энд тэндхийн найр наадам хэсч, чамгүй хөлсөөр дуулж байгаа тэрээр хэт задгай хувцаслаж олны анхаарлыг татах болсон аж.Баярцэцэг саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Намайг хүмүүс сүүлийн үед Sexy болчихсон гээд л байгаа. Ер нь би Рок попынхон дундаа хамгийн секси нь болоод байна шүү” гэх утгатай зүйл ярьжээ.  Дуучин бүсгүй ойрдоо өөрийн гадаад үзэмждээ илүү их анхаарч, жингээ эрс бууруулсан бөгөөд шинэхэн стиль, имиждээ  сэтгэл хангалуун яваа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.