Баабар Монголд хэрэгтэй юу, Монгол Баабарт хэрэгтэй юу?

2008/05/09
Share |
Хүмүүс:
Баабар Монголд хэрэгтэй юу, Монгол Баабарт хэрэгтэй юу?

Сүүлийн үед ноён Баабар шинээр бүрэлдэн төлөвшиж байгаа иргэдийн идэвх са­наа­чилгад тулгуурласан улс төрийн шинэ хүчнүүдийн эсрэг илтэд ажиллах болов. Тэрбээр МАХН, Ардчилсан Нам хоёрыг сөнөсөн хэмээн тунхаглаж, Иргэний хөдөл­гөөнийг дэмждэгээ илэрхийлэн лекц уншиж байсан нь саяхан.
Тэрбээр хүмүүсийн зориг зүрхийг мохоох, өөрт нь таалагдаагүй хүмүүс рүү дайрч доромжлох явдлаа бүр ихэс­гэв. Түүний олон нийтийн сэтгэл зүйд түр зуур нөлөөлөх авъяас чад­вар нь хамгийн сүүлд өгсөн ярилц­ла­гаар нь тод илэрч байна. УИХ-ын ги­шүүн Ц.Шаравдоржийг телевизээр га­рах тоолонд хүүхдүүдээ дуудаж авч­раад, ийм адгийн амьтан болов оо та нар гэж загнаж хүмүүжүүлдгээ лав л ар­ваад жил ярьж байна. Үүнийгээ олон уншигчтай сониноор орон даяар байн байн зарлаж байх нь зөв үү. Тэр хүний үр хүүхэд, ар гэр ямар байдалд орж байгаа бол. Тэр хүний нутаг усныхан руу хүртэл довтлох хэрэг байсан юм уу. Хүнийг ингэж хашраа­даг юм уу. Тэр хүн үнэхээр хамгийн адгийн амьтан байлаа ч гэсэн хэн нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг тодорхой хүмүүс рүү чиглүүлэн байн­га дайрч доромжлох, хашрааж гэсгээх хэрэгсэл болгож болох уу. Хар хүний төлөө шар хүн гэж намайг бодож магадгүй. Өнөөдөр ч яахав, Ц.Шарав­доржийг доромжилдог юм байж, харин маргааш өөр хэн нэгнийг ингэж доромжилбол яана.
Хоёр хүн хоорондоо чи би-дээ тулаад хэрэлдэж байгаа бол дүүрч гэхсэн. Өөрийгөө ёс суртахууны билэгдэл шахуу бичдэг энэ хүн яахаа­раа ийм эрээ цээргүй аашилдаг юм бол. Амьдрал олон талтай учраас хэн нэгний хувьд Баабар ч гэсэн хамгийн өөд­гүй амьтан байж ч магад­гүй, тэг­лээ гээд Баабарыг хэн нэгэн дором­жил­бол тэр өөрөө шал тоохгүй явж ча­дах болов уу. Ёстой үгүй. Ц.Шарав­дорж гарын үсгээ зураад бичлэгийн­хээ мөнгийг авсныг тэр хаанаас яаж олж мэдэв, сайтуудыг шалгадаг эрх­тэй, эх сурвалж нь гурав­хан газраас түүнийг муулж ирээд бай­гааг яаж олж мэдэв. Арай л тодорхой бичмээр юм. Бодвол Элбэгээгийн “olloo” сайт л байх даа. Би л лав яаж сайт шалгад­гийг мэдэх­гүй. Долоо хоног бүр сонин дүүрэн юм бичих хирнээ тэр бас юуны учир уртаас урт ярилцлага гаргах болов. Би нэг зүйлийг л лав сайн мэдэж байна. Сонгууль өнгөрөнгүүт л тэр долоо хоног алгасахгүй янз бүрийн зүйл бичиж суухгүй.
Одоогийн эрх баригчдыг хууль тогтоох байгууллагад хэвээр нь л үлдээх, шинэ хүмүүсийг оруулахгүй гэсэн санаархал түүний сүүлийн нэг жилийн нийтлэлүүдээс илт харагдах болов. Ёс суртахуунаа алдсан хэд хэдэн асуудал цаашид түүний санааг ихээхэн зовоож магадгүй болсон учраас л тэр энэхүү ярилцлагыг хий­жээ. Түүний ярилцлагын хамгийн гол зорилгын нэг нь гурван тэрбум орчим төгрөгийн тендерийн асуудал байсан юм. Хэдэн жилийн өмнө Баабар Боловсролын сайдаас хувийн жур­маар “Англи хэлний хөтөлбөр” бо­ловс­­руулах ажлыг хийж өгье гэж авчээ. Тэгээд саяын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа өгүүлснээр, нөгөө улсын төсөвт мөнгө суулгаж түүний­гээ идэж гаршсан гээд байгаа УИХ-ын гишүүн Д.Идэвхтэний дүү “Сан­тис” төвийн захирал эмэгтэйгээр өөрөө биш өөр хүнээр зуучлуулан байж төслийнхөө хамаг ажлыг хийл­гүүлж авчихаад, хүний урманд ганц ч төгрөг өгөлгүй таг чиг алга болсон юмсанж. Идэвхтэний дүүгээр төслөө бичүүлж авснаа Баабар ч сайн мэд­сэн­гүй, нөгөөх нь ч бас хийж өгсөн төсөл нь хаашаа алга болсныг сайн ойлголгүй тэгсхийгээд өнгөрчээ. Саяхан мань эр гурав орчим тэрбум төгрөгийн гур­ван янзын тендерийг бүгдийг авахаар санаархаж яваад өнөөх төслийг нь бичиж тусалсан эмэг­­тэйтэйгээ нүүр тулахгүй юу. Мэ­дээ­жийн хэрэг олон жил англи хэлний заах арга зүйгээр дагнаж ажилласан хүмүүс ийм том тендерт маш нарийн бэлдэж орно биз дээ. Харин овжин сэргэлэн аргаар тендерт ялах Бааба­рын төлөвлөгөө нэг л явахаа больж арга барагдангуут тэрээр “ичсэн хүн хүн алав” гэгчээр энэ ярилцлагаа өгч, хэд хэдэн хүнийг нэр усаар нь нэрлэж идээч уугаачаар нь зарлаж “шороо­гоор” булж орхиод “уснаас хуурай” гарч яваа нь энэ. Урьд өмнө бас жиг жуг ярианд өртдөг бай­сан болохоор тэр хэзээ нэгэн цагт яриг­дах хэл амнаас урдчилан сэр­гийлж авъяас чадвартаа найдсан юм болов уу.
“Шүтэн бишрэгчид”-ээ хөөргөж, тэднээр шинэ бизнесээ өргөжүүлэх түүний оролдлого үүгээр ч бас дуу­саа­гүй юм. Баабарын нийтлэлийг талар­хан уншдаг олон хүн байдаг. Тэр тусмаа залуучууд бол үлгэр дууриа­лал болсон шүтэн бишрэгчээ ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээж авдаг. Тэдний ийм гэнэн зан чанарыг тэр сэтгэл зүйн боловсруулалтдаа ашиг­лаж байна. “Яг тулаад ирэхээр Баа­бар их гэнэн ш дээ, өөрийнх нь бичсэн юмнаас л өөрийг нь ороох юм олоход тун амархан” гэж нэг хүний надад хэлсэн нь санагдаж билээ. Нээрээ тэр 2005 онд “Ардчилсан нам сөнөлөө, түүний гэгээн дурсгалыг хүндэтгэе” гэж бичиж байснаа одоо МАХН, АН-ын төр барьж туршлага суусан хууч­чуул төрд хэрэгтэй гэж бичих болжээ. Энэ өөрчлөлтийг их аятайхан бич­лэгийн арга барилаар нуучихдаг болохоор олон хүн үүнийг нь мэддэг­гүй юм. Сая бас тэр ярилц­лагынхаа эхэнд Баянзүрх дүүрэгт 3000 төгрө­гийн үнэтэй “танилцуулга” тараавал … гэж бичжээ. Тэр нь саяхан 60 мянган өрхөд тараасан “Эсгий хотоос интерн­эт сити” гэдэг ном юм байна. Нийт 180 сая төгрөгөөр энэ ном хэв­лэг­дэж сонгогчдод очихдоо 500 сая төгрөг болсон тухай бас тооцоолж гаргасан байх юм. Тэрээр нэр дэв­шигч Мэдээлэл, харилцаа холбооны газрын дарга Ч.Сайханбилэгийн сурталчил­гааны номыг нь хийж мөн­гийг нь авчихаад араас нь ийм айхтар тооцоо бодоод байдаг чинь юу билээ гэсэн бодол төрүүлэв. Сонгуулийн суртал­чил­гааны нарийн ширийнийг ингэж задлах ямар хэрэг гарсан юм бол. “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэгчээр түүний ярьж хэлж байгаа бүхий л зүйлийг энэ мэтчилэн тайл­барлахад амархан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан, ялангуяа олны анхаарлын төвд орж ирж байгаа сайд дарга нар, УИХ-ын гишүүдийг нэр ус, байр сууриар нь дугаарлан зэрэглэж тэнэг мангуугаар нь байнга дуудаж загнах тэднийг шууд ба шууд бусаар до­ромж­­лох, заримдаа тэднийг өрөвдөж, бас магтан муулах явдал хэн бүхэнд үргэлжийн дарамттай, төвөгтэй байл­гүй яахав. Улайм цайм зэрэгцээд сууж байгаа хоёр хүний нэгийг нь үхтэл муулж нөгөөг нь Баабар тоож бай­гаа дүр эсгэхээр хэн хүнд эвгүй бай­дал үүсч л таараа. Ер нь хуучин улс төрчид Баабараар магтуулах дуртай болсон юм биш үү.
Сая бичсэн нийтлэлдээ МАХН-аас Гандийг харин шинээр нэмж магтсан байна лээ. Дөнгөж саяхан түүнийг муулж байсансан. Иргэний эвслээс цөөн хүнийг сорчлон магтаж хөөргөх­дөө бусадтай нь хагарал­дуулна гэж тооцжээ. Тэр ийм тооцоон­доо маш гар­гууд, дээр нь маш зуулт­тай, хор­лон­той бичихийг нь яана. Баабар мун­даг л гэж мэдэхээс яг ийм хорлон­той, явуул­гатай гэдгийг хүмүүс сайн мэд­дэг­гүй. Тэр хүн болгоныг муулах­гүйгээ бас сайн мэднэ. Ямар учиртай юм бүү мэд. Баабар С.Баярт дурла­чих­сан юм шиг сайн гэж жигтэй­хэн. Түүнийхээр тэнэг мангуу бүхэн уг нь АН-аас га­дуур байдаг шүү дээ. Уг нь МАХН-ыг газар доогуур ортол муулаад л явдаг хүн.
Баабарт ирж яваа шинэ үеийнхэн тийм ч амаргүй байх болно. Хөгжил хөдөлгөөнд саадтай нам гээч хуучир­сан хүнд мехнизмыг түлхэж унагаах үйлсэд зориг зүрх гаргаад явж байгаа шинэ, залуу үеийнхнийг тэр мохоох гэж байж ядаж байна. МАХН, АН хоёр хөрөнгө мөнгө цацахаас өөр юм бодож олж чадахгүй байна. Гэтэл өөрийн гэсэн үзэл бодолтой түүнийгээ хэрэг­жүүлэх тэмцлээ эхэлж буй улс төрийн шинэ хүчнүүдийн үйлсээс тэр юунд ингэтлээ жийрхэх болов оо. Ингэж л шинэ юм үүсч хэрэгтэйгээ авч, хэрэг­гүй нь хаягдаж гээгдэх замаар нийг­мийн амьдрал цааш явдаг биз дээ.
Сүүлийн үед бичсэн олон нийтлэ­лээрээ эргэн тойрныг минь Баабар харааж зүхэж эхэллээ. Харин мар­гаашийн өдөр над руу ч, магадгүй тан руу ч дайрч давшилж мэдэх юм гэх бодол надад орж ирээд байна. “Мон­голын төрд би хэрэгтэй болохоос Монголын төр надад хэрэггүй” гэж тэр тунхаглажээ. Баабарт Монголын төр хэдийд нь хэрэгтэй, хэдийд нь хэрэг­гүй болдгийг бас тодорхой хэлмээр юм. Төр надад хэрэгтэй гээд тэр сонгууль болгонд ордог. Уначихсан хойноо төр надад хэрэггүй хэмээн тунхаглах нь хэнд хэрэгтэй билээ. Монголын төр Баабарт хэрэггүй байж болно оо, гэхдээ хилийн дээс алхаад чи, би хэн билээ. Харин Баабар Монголд хэрэгтэй юм бол зарчим, ёс зүйгээ олон удаа хольж сольж, урваж шарвах хэрэггүй. Олж авсан нэр хүндээ сэвтээж гутаалгүй үлгэр дууриал болж явах юу юунаас илүү сайхан.

Р.Энхбат

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas êóïèòü çàêëàäêó ñîëè âî âëàäèìèðå купить Афганка ЗвенигоР²Ð¾ ваши деньги уфа купить Гердос СтрунинР¾ закладкР¸ москва спайс соли Купить Кокаин в БелоречРµÐ½ÑÐº купить закладкР¸ в СковороР´Ð¸Ð½Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Пущине купить Ганджа Сусуман êóïèòü ñïàéñ ïî çàêëàäêàì Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Южно-Сах
IP:95.181.176.42  2018-01-10 06:19:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.