Хүмүүс: И.Одончимэг | |
)Урлагийн хамгийн нөлөөтэй бас алдартай хосуудын нэг нь яах аргагүй Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нар билээ. CHUHAL.mn сайт эдгээр хосуудын хайрын баталгаа болох Сүндарь охины зургийг монголд анх удаа оюуны өмчийн эрхтэйгээр авч уншигчиддаа сонирхуулж байсаныг уншигч та санаж байгаа байх.Т.Бархүү ийнхүү охиныхоо зургийг авахуулсаны дараа И.Одончимэгтэйгээ хуримлах талаар мэдэгдэж байсан. Харин саяхан тэдний хуримын тов гарчээ.Тэд намрын дунд сарын 17-нд гэрлэлтээ батлуулж, ойр дотнынхныхоо хүрээнд даруухан хурим хийхээр төлөвлөжээ. Тэд хамт амьдраад чамгүй хугацааг үдсэн ч хуримаа хийгээгүй байсан юм.