”Extacy’”-хамтлагийн экс гишүүн Жасмин ээж болно

2012/07/23
Share |
Хүмүүс: EXTACY | 
”Extacy’”-хамтлагийн экс гишүүн Жасмин ээж болно

Монголын рок поп урлагт томоохон тэсрэлт хийсэн 25-р суваг телевизийн “Making the band” шоу нэвтрүүлгээс Extacy хэмээн охидын хамтлаг бий болсон. Тус хамтлагийн экс гишүүн Жасмин буюу Жавзандулам удахгүй үрийн зулай үнэрлэх аж. Тэрбээр үндэсний үйлдвэрлэгч “Витсамо фрут жүүс” ХХК-ийн захирал Ц. Очирхуягийн хүү О. Ишсугартай үерхдэг байжээ.  

 

Одоо 19 настай О. Ишсугар Америкт хэлний бэлтгэлд сурч байгаад саяхан эх орондоо ирсэн байна. Жасмины хувьд урлагт хөл тавиад удалгүй ээжийнх нь бие муудаж, бурханы оронд одсон юм билээ. Газар дээр ганцаархнаа үлдсэн түүнийг хайр халамжаар дутаахгүй гэсэндээ О.Ишсугар бүх зүйлээ зориулж, халуун хайрандаа умбуулж, ханийнхаа жинхэнэ түшиг тулгуур, нөмөр нөөлгөө харуулж байгаа гэнэ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.