МАН-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга хэн бэ

2012/07/23
Share |

Сонгуулийн үр дүнгийн үргэлжлэл болж намуудын амьдрал үйл явдлын өрнөлөөр дүүрэн байна. Монголын улс төрийн ууган хүчин МАН хэзээ мөдгүй бага хурлаа хийхээр товложээ. Тус намын дарга С.Батболд, У.Хүрэлсүх нар парламентад намаа олонх болгож чадаагүйнхээ хариуцлагыг үүрч, намын сонгуульт ажлаа шилжүүллээ. МАХН гэсэн нэрийг өөрчилсөн нь энэ намын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж гишүүд дэмжигчид нь үзэж байгаа бололтой. МАХН гэдэг нэр Монголын улс төрд “брэнд” болсон нэр байсан нь үнэн. Гэхдээ уугуул нэрээ сэргээх асуудал сүүлийн 20 шахам жил яригдсан ч хэрэгжүүлэх зүрх зориг үе үеийн удирдагч нарт нь үгүйлэгдээд байсан юм. Хийх ёстой шинэчлэл мөн гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг хэрнээ хийх болохоороо хулгаж жийрхээд өдийг хүргэсэн хэрэг. Харин С.Батболд, У.Хүрэлсүх нар өөрсөд дээрээ гал дуудаж энэ шинэчлэлийг хийсэн. Энэ алхам зөв гэдгийг ирэх он жилүүд нотлон харуулах нь тодорхой. Энэ удаагийн сонгуулиар сонгогчид улс төрийн аль ч хүчнийг олонхи болгосонгүй. Суугуул нэрээсээ татгалзаж, уугуул нэрээ эргүүлэн авсан ч МАН энэ удаагийн сонгуулиар чамлахааргүй суудал авсан. Нэг талаасаа ялалт мэт анзаарагдавч энэ бол ялагдал. Энэ намд шинэчлэл хэрэгтэй. Үүнийг олон түмэн хүсэн хүлээж, бас анхааран ажиглаж байна. Зүгээр нэг косметик хагалгаа бус гүн гүнзгий өөрчлөлт хэрэгтэй гэсэн хүлээлт гишүүд дэмжигчдийнх нь дунд байгаа. Юуны өмнө намын шинэ даргаар Ө.Энхтүвшин хэмээх хуучин парламентчийг нэрлээд байна. Энэ бол хамгийн боломжит дундын хувилбар гэцгээж буй. Тэр аядуу зөөлөн хэрнээ барагтайд баараад байхааргүй мэдлэг туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон нэгэн. Парламентчийн хувьд төдийгүй намын ажлын бэлээхэн дадлага түүнд бий.

 

 

Нэгэн цагт өөрөө хүртэл жигүүр байгуулж явсан. АН фракцуудын нэгдэл дээр тогтдог бол МАН гишүүдийн нэгэн цул байдлыг илүүд эрхэмлэдэг, дотоод сахилга дэгийг чандалдаг. Ө.Энхтүвшин энэ уламжлалт чиг хандлагыг түүртэх юмгүйгээр хангаж чадна. Тиймээс тэрбээр нэг талаасаа уламжлал, нөгөө өнцгөөсөө бол шинэчлэгч болж харагдаж байгаа болов уу. 1990-ээд онд энэ намын нүүр царай болж, шинэчлэлийн элчээр анзаарагдаж байсан тэр гишүүд цагийн эрхээр ахмадуудын эгнээнд шилжиж, эдүгээ ир нь мохсон мэт анзаарагддаг. Ө.Энхтүвшингийн хувьд дунд үеийнхний төлөөлөл. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд улс төрийн шинэ нөхцөл байдал үүслээ. Энэ бол Монголын улс төрд шинэ үзэгдэл. Зөвхөн хоёр хүчний дунд хуваарилагддаг байсан эрх мэдэл эн тэнцүү гурван хүчний дунд шилжлээ. Улс төрийн намуудын хувьд нөхцөл байдал илүү чамбай, нарийн нягт байх шаардлагатай болж байна гэсэн үг. Намын өдөр тутмын гал тогоог барьж байдаг хүн нь ерөнхий нарийн бичгийн дарга. МАН Бага хурлаараа генсекээ тодруулна. Харин тэр нь хэн байх бол. Таавар таамаг бол бий. Гурван ч хүний нэр түлхүү яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хэн нь ч сонгогдсон байлаа намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг зөөлөн бас тухтай тохьтой суудал биш. Гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чадах, эр зоригтой, гялалзуур, цаг хугацаа хийгээд нөхцөл байдлыг мэдрэх онцгой гэмээр чадвартай, хэлэх гэснээ хэлчихдэг, хийх гэснээ хийчихдэг тийм нэгэн баймаар. Бас намын нүүр царай, шинэ өнгө төрхөөр олон мянган гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чадах учиртай. Мэдээж бас шаггүй стратегич, хийдэл, гүйдэл багатай байвал бүр ч сайн. Олны салхиас сонсвол. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад БОАЖ-ын сайд Б.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын нэр дуулдаж байна.

 

Бүгд л боловсролтой, залуу эрч хүчтэй хүмүүс. Б.Цогтбаатарын хувьд дипломатич, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт гадаад бодлогоор зөвлөж байсан залуу. Чадвартай, өндөр боловсролтой нэгэн. Түүнийг С.Батболдын хүн гэсэн тодотгол үе үе чих дэлсч байдаг. Намын нэр нүүр болж чадах залуучуудын нэг гэлээ ч намдаа бол бараг шинэ хүн. Гишүүддээ, намдаа өөрийгөө таниулах гэж цаг алдах магадлал бий. Шинэчлэлийг эрчимтэй өрнүүлэх шаардлагын улмаас намд хэн нэг шинэ хүнийг хөлөө олохыг нь хүлээх цаг хугацаа тун бага байж мэднэ. Нөгөөтэйгүүр тэр төрийн сайн албан хаагч болохоос намын ажлын хувьд туршлага дадлага гээд байх юмаар дундуурхан байх. Намын генсекийн суудалд нэр дэвших магадлалтай хоёр дахь хүн Г.Занданшатар. Тэрбээр энэ намын залуу үеийнхний хамгийн эерэг үнэлэмж бүхий дүр төрхийн нэг яалт ч үгүй мөн. Удам угсаа сайтай, боловсролтой, аядуу, аливаад нухацтай нэгнээр төсөөлөгддөг. УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдож, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улс төрд байтугай улс оронд ч үгүйлэгдэх хүний нэг яах аргагүй мөн. Харин “Хадгаламж банк”-ны 14 саяын хэрэгт нэр холбогдож, нийгэм дэх үнэлэмжээ дундалсан гэмийг намын гишүүд нь мартаагүй байж мэднэ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга асан Ж.Сүхбаатарын нэр намын ерөнхий нарийн бичгийн даргад дуулдаж байна. Тэр бол энэ үеийн томоохон залуу хуульчдын нэг. Түүнийг сөрөг хүчнийхэн ч хүлээн зөвшөөрдөг. Тэр 1996-2000 онд УИХ дахь цөөнхийн бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын албыг ч хашиж байсан залуу. Тэр хуульчийн хувьд ч, улстөрчийн хувьд ч мэдлэг чадвар, практик дадал хосолсон, энэ талаараа урдаа улаан хөлтийг гишгүүлэхгүй байж чадна.

 

Ямар ч байсан тэр аль ч талаараа жин дарах хүн. Хамгийн гол нь Ж.Сүхбаатар нэр цэвэр, мөр цагаан, яаж ч ухаж уудлаад өө сэв олдохгүй нэгэн. Аливаад шударга, улс орны эрх ашгийг урьдал болгодог голч чанар нь намын нэр нүүр, имиж төрхийг өргөх магадлал тун өндөртэй байж мэднэ. Ж.Сүхбаатар намыг хүчгүйдүүлэх, сарниах гэсэн аливаа санаархалд хатуу хариу барьж, бусад улс төрийн хүчнээс илүүрхсэн бодлогын пирамидийг хийж чадна гэж итгэгсэд олон. Тэрбээр нам дотроо бол хэн нэгний бүлэглэл, дэмжлэг дор толгой хоргоддоггүй, зүгээр л нэг намын хүн гэгддэг. Маргааш болох МАН-ын Бага хуралд залуу үеийн төлөөлөл болсон ийм гурван залуу ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших бололтой. Энэ намын ирээдүйн хувь заяа шинэ генсекээр хэн сонгогдохоос ихээхэн хамаарах нь тодорхой.

 

Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio ïî çàêëàäêå ãåðîèí Марки в Фокине А29 кристалР»Ñ‹ Купить КристалР» Павлово Купить закладкР¸ лирика в Ð¥Ð°ÑÐ°Ð²ÑŽÑ€Ñ ‚е Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ Купить АмфетамР¸Ð½ в Ð›ÑƒÑ…Ð¾Ð²Ð¸Ñ†Ñ ‹ Купить закладкР¸ марки в ЗерногрР°Ð´Ðµ Купить Марки ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐº êóïèò ýêñòàçè â ìîñêâå ÐšÐ¾Ð½Ñ‚Ð¸Ð½ÑƒÑ  мст отзывы 222rc Купить закладкР¸ бошки в Ð‘Ð°Ñ…Ñ‡Ð¸ÑÐ°Ñ €Ð°Ð¹Ð¾ÑÐ¿Ð°Ñ€ ивается Купить Афганка Ð—Ð»Ð°Ñ‚Ð¾ÑƒÑÑ ‚ Методон в БолотноР¼ Hidra ЗакладкР¸ реагент в Сычёвке Купить экстази àìôåòàìèí çàêëàäêà Купить кальян в Пензе Купить Марки в Юхнов Купить Кокс ЧайковсРºÐ¸Ð¹ ЗакладкР¸ шишки в Котове Соль в Чулыме Купить кодеин Москва Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амина цена ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в БолоховР¾Ð¼ çàêëàäêè ñîëåé íîâîñèáèðñê россыпь в Лаишеве шишки закладкР°Ð¼Ð¸ екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ Лирика таблеткР¸ форум Как открыть сайт который Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½ Легалка соль для ванн Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ДобрянкРµ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Болхове Купить закладкР¸ метадон в НевинноР¼Ñ‹ÑÑÐºÐµ
IP:141.101.132.235  2018-01-24 11:52:07
rekolka ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в АрсеньеР²Ðµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Сегеже ЗакладкР¸ кокаин в Великом НовгороР´Ðµ Купить закладкР¸ гашиш в ПокровсРºÐµ Купить SKYPE БогданоР²Ð¸Ñ‡ Купить lsd в ВолчансРº За шмаль родину продам Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в РубцовсРºÐµ Купить SKYPE Гагарин ЗакладкР¸ стаф в СосновоР¼ Боре ЗакладкР¸ методон в НижнеудР¸Ð½ÑÐºÐµ Методон в НовосибР¸Ñ€ÑÐºÐµ Купить Кокаин в СертолоР²Ð¾ Купить закладкР¸ бошки в Чадане ЗакладкР¸ гашиш в Можге ЗакладкР¸ метадон в ГаджиевР¾Ð¼ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Мирном Купить Экстази Магас ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы запретиР»Ð¸ Россыпь в Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ ÐºÐ¾Ð¼ Купить закладкР¸ героин в КалининР³Ñ€Ð°Ð´Ðµ Купить россыпь в ПетрозаР²Ð¾Ð´ÑÐºÐµ ПобочныРµ Ð´ÐµÐ¹ÑÑ‚Ð²Ð¸Ñ  амфетамР¸Ð½Ð° бошки в ИланскоР¼ Экстази купить волгогрР°Ð´ Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ð¹ гашиш оптом ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КронштаР´Ñ‚Ðµ стаф в Ельце Mastaga biz Спайс в Жуковка Купить НаркотиРºÐ¸ в Ð¤ÐµÐ¾Ð´Ð¾ÑÐ¸Ñ Ð¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð² ается Лирика в Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐµ Экстази в БузулукРµ ЗакладкР¸ кокаин в ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚е База в АнтарктР¸Ð´Ðµ новая швабия ЗакладкР¸ стаф в Усть-или
IP:93.179.90.38  2018-05-21 09:54:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.