Цагаан булгаар эхнэртээ сюрприз барьсан ”Хар сарнай”-гийн Амараа

2012/07/24
Share |
Хүмүүс: Сүхбаатар Амараа | 
Цагаан булгаар эхнэртээ сюрприз барьсан ”Хар сарнай”-гийн Амараа

Туул хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэн охинтой болсон дуучин С.С.Амараа эхнэрийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ. Эхнэрийнхээ уужуу ухаан, намба төрхөнд дурласан гэж ярих дуртай түүний төрсөн өдөрт зориулан бэлдсэн бэлэг нь цав цагаан булган шуба. Нүнжигтэй өвөөгийн, авьяаслаг аавын үргэлжлэл болсон Амараа эхнэртээ тун чиг их хайртай гэдгээ цагаан Лили цэцгийн хамт цагаан булган шубээр баталлаа.

 

Нэлээд тансаг газарт болсон Туулын төрсөн өдрийн баярт нөхрийнх нь “хуурай ах” төдийгүй, уран бүтээлийнх нь хамтрагч, Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн эхнэрийн хамт, МУ-ын гавьяат тамирчин, уулчин Өсөхбаяр, Үндэсний Мэдээ, Зиндаа.mn-ийн захирал Мандахбаяр болон бусад дотны найз нөхөд нь уригдан иржээ. Харин дуучин "дүү" Дэлгэрмөрөн ахынхаа эхнэрийн төрсөн өдөрт харагдсангүй. Юутай ч хайртай эхнэрээ харамгүй баярлуулсан "Хар Сарнай"-гийн Амараа түүнийгээ хөтлөн яваад төрсөн өдрийн баярынх нь тэр орой бидний папараци дуранд өртлөө.

 

 

бусад зургийг ЭНД ДАРЖ үзнэ үү ...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.