С.Баяр: Намайг огцруул л даа, эсвэл битгий улс төрж

2008/05/08
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
С.Баяр: Намайг огцруул л даа, эсвэл битгий улс төрж

...-Монополь аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг эргэж харах талаар Засгийн газар цухуйлгасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газарт тийм бодлого байхгүй. Өмнө нь ахмадуудаас ийм шаардлага тавьсныг би хэлж байсан юм. Түүнээс хувьчлалыг эргэж харахгүй. Ер нь ч тэгээд үнийн асуудалд аль болох зах зээлийн зарчмаар хандах учиртай. Гэхдээ бас Засгийн газар үнийн огцом өсөлтөнд шавхуурдуулахгүйн тулд арга хэмжээ авах нь дамжиггүй.

-Үнийг улс төржүүлж байна гэх. Та ямар бодолтой явна вэ?

-Үнэн. Сонгууль ойртсон болохоор улс төржиж байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягийг огцруулах гэсэн нь цэвэр улс төр. Ямартаа ч Засгийн газрын тэргүүний хувьд Ц.Ганхуягийг огцруулах үндэслэл байхгүй гэж үздэг. Нөгөөтэйгүүр шүд сугалж байгаа юм шиг сайд огцруулах бус танхимд нь халдах ёстой. Үнэхээр хүнс, хөдөө аж ахуйн сайд буруутай бол Ерөнхий сайд намайг огцруул л даа. Тийм санал тавихгүй л байна. Ер нь ч тэгээд сайд огцруулна гэдэг хувь хүний өөрийнх нь хариуцлагагүй байдлаас үүсдэг. Парламентийн засаглалтай оронд ийм л байдаг. Хэрэв сайд хүн санаатай, санамсаргүй буруу үйлдэл хийсэн бол би өөрөө Ц.Ганхуягийг огцруулах санал гаргах байсан юм. Даанч тийм үндэслэл, шалтгаан алга.

-"Атрын 3" аянд багагүй найдлага тавьж байгаа. Гэтэл жижиг аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдаж чаддаггүй?

-Төсвийн зээлийг жижиг үйлдвэрлэгчдэд олгох талаар ярьж байна. Газар тариалан эрхлэх томоохон аймгуудад 2-3 тэрбум төгрөг хуваарилах санал байна.

-Та дээр 100 сая хүн өлсгөлөнд нэрвэгдлээ гэсэн. Үүн дээр Монголчууд нэмэгдчихгүй биз дээ. Та үнийн хөөрөгдөлд ялах, эсвэл үгүй гэдэгт хариуцлагатайгаар хариулахгүй юу?

-Буян заяатай Монголын ард түмэн өнөөг хүртэл өлсөөгүй, цаашид ч өлсөхгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд амлая. Тэр өлсгөлөнд нэрвэгдсэн 100 сая хүн дээр Монголын 2,6 сая иргэн нэмэгдэхгүй. Яахав, манай Засгийн газрын үед ийм зүйл тохиолдлоо. Бид даван туулах ёстой. Тодруулбал, өмнөх засгийн газруудын үед улаан буудай, нефтийн үнэ хоёр дахин өсөөгүй л байхгүй юу. Гэхдээ ард түмнээ үнийн өсөлтөөс хамгаалах нь аль ч засгийн гол зорилго.

-"Роснефть"-ийн саналын тухайд ямар тайлбар хийх вэ. Нэг улсаас хараат болно гэсэн тайлбарыг сөрөг хүчин хийгээд байгаа?

-Би АН-ын зөвлөлийн гишүүдтэй өнгөрсөн баасан гаригт уулзах гэсэн. ОХУ-аас хямдралтай үнээр шатахуун авах, энэ талаар саналаа хэлье гэсэн л дээ. АН болохоор 100 ШТС барих хэрэггүй, татаасаар шийдье гээд байгаа. Бид асуудалд хоноцийн сэтгэлээр хандах ёсгүй. 100 ШТС барьснаар ОХУ-ын хараат болохгүй шүү дээ. Тэртээ тэргүй нефть бүтээгдэхүүнээ бөөнөөр нь ОХУ-аас авдаг хэрнээ жижиглэнгийн 10 хувиа өгөхөд яадаг юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Pkalerfd , http://vkmonline.com/blogs/pos t/1353208 İstanbul’da_gezip_görmeniz _gereken_10_yer, http://vkmonline.com/blogs/pos t/1353601 RUDINOFFICE_AGENCIJA_ZA_UPOZNA VANJE_radno_vreme, http://vkmonline.com/blogs/pos t/1353372 Seksi_šopovi_u_Novom_Sadu,
IP:91.243.93.95  2018-12-14 10:43:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.