Ирээдүйн лидерүүдийн эрхэмсэг гэргий нар

2012/07/25
Share |
Хүмүүс:
Ирээдүйн лидерүүдийн эрхэмсэг гэргий нар

"Гранд шинэ үеийнхэн" булангийн өмнөх дугаарт "Хөрөнгөтнүүдийн хүргэчүүд"-ийн заримаас та бүхэнд танилцуулсан. Тэгвэл энэ удаад бэрүүдтэй нь танилцъя. Хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн залгамжлагчид ирээдүйн ханиа сонгохдоо зиндаа зиндаагаараа гэдэг шиг дээдсийн хүрээндээ худ ураг бололцдог жам нэгэнт тогтоод буй. Гэхдээ Солонгос цувралд гардаг шиг хөрөнгө мөнгийг нь харж ханилсан нэгэн байхад хайр сэтгэлээр хуримын бөгж солилцсон хосууд ч цөөнгүй байдаг биз ээ. Угаас нийлж, нөхөрлөж байгаа хүрээ, эцэг, эхээс улбаатай хүрээлэл нь дээдсийнх хойно тэр хүрээндээ сонголт хийсэн нь элбэг байдаг нь анзаарагддаг. Зарим нь ч хүү, охиноо юмтай хүний хүүхэдтэй л суух юм шүү гэж муйхарлах нь ч байдаг аж. 

 

Экс элчин сайдын үзэсгэлэнт бэр ОХУ-д Элчин сайдаар сууж байсан, энэ имижээрээ олонд илүү танил ноён Л.Хангай манай сүйхээтэй бизнесмэнүүдийн нэг. Түүний ууган хүү Алтай Ардын намын ирээдүйтэй залуу кандидатуудын нэг. Шинэ цагийн Монгол баячуудын хүүхдүүдийн нэгэн адил гадаадад өндөр боловсрол эзэмшсэн тэрээр ОХУ-ын Элчин сайдын яамны дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр,  Их Британид “Stanton school of English”-ийг тус тус дүүргэсэн, унаган орос, англи хэлтэй. Өдгөө Хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирлын алба хашдаг тэрээр ажлын гараагаа “Бороо гоулд”- д Засгийн газартай харилцах ажилтнаар эхэлж, 2007 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, С. Батболд нарын шадар туслахаар ажиллаж байсан залуу хүн гэхэд улс төрийн намтар түүх арвинтай залуу эр. МХБ Лондонгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулах гэж буй түүхэн эгзэгтэй үед тус биржийн ерөнхийлөгч Р.Содхүү УМХГ-ын даргад нэрээ дэвшүүлж, суудлаа орхин явах гэж буй нь залуу захиралд энэ том байгууллагыг толгойлох хүндтэй, хариуцлагатай үүрэг ноогдох магадлал өндөр болоод байна. Дөнгөж 29 настай цэл залуухан Х.Алтай хар залуугаасаа сайн эцгийн буян, өндөр боловсролын үрээр улс төрд ийн амжилттай карьер ахиж, үндсэн ажлынхаа хажуугаар НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Түүний гэргий Ц.Авиддарь хэмээх өвөрмөц гоёмсог нэртэй, нэр шигээ үзэсгэлэнтэй бүсгүй бий. Язгууртан маягийн өндөр хамар, урт хүзүү, гоолиг бие, өөрийгөө авч яваа байдлаараа хэн хүнээс эрхгүй ялгарах Авиддарь бүсгүй Монгол хөрөнгөтнүүдийн бэрүүдийг өнгөлж, гоо үзэсгэлэнгээрээ манлайлж байна.

 

 

Гранд сэтгүүл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun to buy Heroin in Brownsburg-Chatham Tsukumi???? Велики-П
IP:185.250.42.60  2018-06-08 13:23:32
zochin mun ch xoorxi uruvdultei xumuus shuu ded zindaa genee bolovsrolgui yumnuud baijiij
IP:202.179.25.253  2018-08-07 17:37:01
xemawi 5AzxYhridxlryocxew, [url=http://wccxxyzxairv.com/] wccxxyzxairv[/url], [link=http://qqjzdaawqyzx.com/ ]qqjzdaawqyzx[/link], http://blkotwrnvaqb.com/
IP:31.184.238.151  2019-07-19 20:05:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.