Шинэ Генсек - Шинэчлэлийн тулгуур

2012/07/25
Share |
Хүмүүс:
Шинэ Генсек - Шинэчлэлийн тулгуур

1996 оноос хойш цөөнх болж үзээгүй МАН-ын хувьд энэ удаагийн сонгууль нилээн хүнд цохилт болж шокноос сайн гарч чадалгүй хэсэг хугацааг үдэж байна.
Энэхүү үүссэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийн, мөн өнгөрөх сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагаа удирдлагуудтайгаа тооцохын тулд Намын бага хурлаа зарлан хуралдуулж шинэ удирдлагуудаа сонгох үйл ажиллагааг явуулж байна.

 

Өчигдрийн хуралдаанаараа намын шинэ даргаар УИХ-ын эрхэм гишүүн Ө.Энхтүвшинг сонгон баталцгаалаа. Ө.Энхтүвшин гишүүний хувьд нам дотроо жигүүр даль ургуулж явсны хувьд намын уламжлал, шинэчлэлийг хослон зангидаж чадах хамгийн боломжтой “фигур” хэмээн үнэлэгдэж буй. Үнэхээр ч архаг парламентч түүнд улс төрийн, намын ажлын асар их туршлага бий.

 

Өнөөдрийн Бага хурлын хуралдаанаараа Намын шинэ ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоцгооно. Генсек бол намын өдөр тутмын амьдралыг зохицуулж байдгаараа хамгийн ач холбогдолтой албан тушаал. Чухам хэн, ямар бодлогоор сонгогдсноос МАН-ын цаашдын шинэчлэлийн хувь заяа шийдэгдэнэ. Намын шинэчлэл бол зүгээр нэг өнгөцхөн пластик мэс засал бус, бүр гүн гүнзгий капитал засвар хийж байж хүссэн үр дүндээ хүрэх нь ойлгомжтой. Тэгвэл МАН “ерөнхий мэс засалч-менежерээрээ” хэнийг сонгох бол?

 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад БОАЖ-ын сайд Б.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын нэр дуулдаж байна. Бүгд л чадалтай сайн залуус. Харин генсек болсон тохиолдолд ямархуу зарчмаар ажиллах нь л сонин. Б.Цогтбаатарын хувьд экс генсек У.Хүрэлсүхийн хүн гэж яригддаг. Мөн Г.Занданшатарыг Ерөнхий сайд Сү.Батболдын оюутан ахуйн үй зайгүй найз гэлцэнэ. Энэ талаас нь харвал генсек болсон тохиолдолд намын хуучин удирдлагуудын бодлого, зарчим нөлөөлөөд байх магадлалтай байж болохоор. Хэрэв тэгвэл намын шинэчлэлийн асуудал хоосон яриа, уриа лоозон төдийгөөр хязгаарлагдахыг үгүйсгэхийн аргагүй.

 

Ингээд аваад үзэхээр МАН-ын генсект хамгийн тохиромжтой хувилбар нь УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар болж таарч байна.  Тэр бол манай шилдэг залуу хуульчдын нэг. Түүнийг сөрөг хүчнийхэн ч хүлээн зөвшөөрдөг. Тэр 1996-2000 онд УИХ дахь цөөнхийн бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын албыг бас хашиж байсан. Тэр хуульчийн хувьд ч, улстөрчийн хувьд ч мэдлэг чадвар, практик дадал хосолсон, хамгийн нэр цэвэр шударга нэгэн. Мөн нам дотроо хэн нэгний бүлэглэлд хамрагдаж, дэмжлэг дор нь толгой хоргоддоггүй учраас янз бүрийн амбицаас хол биеэ даагаад шийдвэр гаргаад явчихаар чадалтай залуу. Тэгээд ч өнгөрөх парламентад намын шинэ дарга Ө.Энхтүвшинг намын бүлгийн ахлагчаар ажиллаж байхад Ж.Сүхбаатар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар хамтран ажиллаж байсан зэргээрээ МАН-ын шинэ удирдлагууд гар нийлээд ажиллаад байх боломжтой.

 

Одоо бол МАН-ын өмнө ямарваа нэгэн хувь лидер, фракцийн эрх ашгийг түр мартан, жинхэнэ утгаар нь намаа шинэчилж чадах тийм л хүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох түүхэн ач холбогдолтой агшин тулж ирээд байна.

 

Та бүхний мэргэн сонголт зөв байх болтугай, Амжилт!

 

Д.Мягмарсүрэн 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Как из корвалоР»Ð° Ð²Ñ‹Ð´ÐµÐ»Ð¸Ñ‚Ñ Œ фенобарР±Ð¸Ñ‚Ð°Ð» БаклосаР½ и баклофеР½ Купить бошки закладкР¸ спайс Купить ГанджубР°Ñ Тара ИзготовР»ÐµÐ½Ð¸Ðµ наклеек вин купить Герыч Сегежа ЗакладкР¸ спайс россыпь в Старице Купить Химка Спайс Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ Ðº купить Метамфа Ð–Ð¸Ð³ÑƒÐ»Ñ‘Ð²Ñ Ðº купить Мел МенделеРµÐ²ÑÐº Купить МефедроР½ ПротвинР¾ купить Говно Нея Ð¡ÑƒÐ¿ÐµÑ€Ð¼Ð°Ñ €ÐºÐµÑ‚ Микс Сварить манагу купить Шмаль ВсеволоР¶ÑÐº А29 эйфоретР¸Ðº купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Ряжск купить Гарисон Форд ÐšÐ°Ð»Ð¸Ð½Ð¸Ð½Ñ Ðº Купить Порох СнежногР¾Ñ€ÑÐº Ð’Ð¾Ð»ÑˆÐµÐ±Ð½Ñ ‹Ðµ грибы, ПсилоциР½, ПсилоциР±Ð¸Ð½ купить в России Соль поваренР½Ð°Ñ купить в Сочи купить Говно Карачев купить Гарисон Форд Сланцы купить марихуаР½Ð° Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ Ðº Бошки в Нижнем Тагиле Шишки в ПриморсРºÐµ Нижний новгороР´ спайс закладкР¸ купить Мет ЯлутороР²ÑÐº Купить Пятку Макаров
IP:185.14.194.112  2018-02-17 02:06:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.