Дуучин С.Жавхлан сайдын ”сэнтийд залрах” уу?

2012/07/30
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Дуучин С.Жавхлан сайдын ”сэнтийд залрах” уу?

Хамтарсан Засгийн газар тун удахгүй байгуулагдана. Харин “шинэ” Засгийн газрын сургаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамдыг салгаж, Соёл урлаг, аялал жуулчлалын яам байгуулах тухай яриа "газар аваад байна". 

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Соёл урлаг, аялал жуулчлалын яамын дэд сайдаар дуучин С.Жавхлангийн нэр дэвшиж байгаа сурагтай. Үүнийг сонсон зарим нэг нь “тоон дотор үзэг явна гэгчээр энэ ч одоо юув дээ” хэмээн эгдүүцэж байгаа бол нөгөө хэсэг нь “Хөөрхий 2008 оноос хойш улс төр рүү зүтгэж яваа юм. Өөрт нь “гавьяат” цол өгсөн Н.Энхбаяр ахыгаа ядарч явахад нь намын эгнээнд нь нэгдсэн юм чинь, энэ зэргийн тушаал өгөхөд яахав дээ” хэмээн магтсан, өрөвдсөн үг хаялаж байгаа сонсогдоно.

 

Ямартаа ч дуучин залуу маань дэд сайдын “сэнтийд залрах” үгүйг цаг хугацаа харуулах биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.