Жүжигчин У.Уранчимэг бухимджээ

2012/07/30
Share |
Хүмүүс: Уранчимэг | 
Жүжигчин У.Уранчимэг бухимджээ

Драмын сайхан бүсгүйчүүдийн нэг гавъяат жүжигчин У.Уранчимэг жилдээ ганцхан удаа олдох амралтаа жинхэнэ утгаар нь эдлэхийг хүсч байгаа аж.
Учир нь тэрбээр “намайг тайван амраагаад өгөөч сэтгүүлчид ээ, битгий утас руу минь залгаж, ярилцлага авах хүсэлт тавиач. Би жилдээ ганцхан удаа олддог зуны амралтаа жинхэнэ утгаар нь сайхан өнгөрүүлмээр байна” хэмээн бухимджээ. Дашрамд дурьдахад тэрбээр  дунд сургуульд байхдаа махлаг, улаан хацартай охин байжээ. Улмаар сургуулиа төгсөөд СУИС-ийн драмын ангид  шалгалт өгсөн боловч тэнцээгүй аж. Харин дөрвөн жилийн дараа дахин шалгалт өгснөөр жүжигчин болох анхны алхмаа амжилттай хийсэн байна.

 

Тэрбээр өөрийнхөө тухайд “Би бол маш хувийн зохион байгуулалттай эмэгтэй. Тиймээс ч хэзээ юу хийхээ үргэлж мэддэг” гэжээ.

 

Х.Өнөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.