Дуучин Я.Гэрэлчулуунд нутгийн зөвлөл нь ”Ланд-200” бэлэглэжээ

2012/07/30
Share |
Хүмүүс:
Дуучин Я.Гэрэлчулуунд нутгийн зөвлөл нь ”Ланд-200” бэлэглэжээ

"Ханилснаас илүү амраг", "Хоймор сайхан нутагтаа" зэрэг дуунуудаараа сонсогчдын танил болоод буй шинэ залуу дуучин Гэрэлчулуунд нутгийн зөвлөлөөс нь “Ланд-200” маркийн автомашин бэлэглэн гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр Хөвсгөл нутгийн Шинэ-Идэр сумынх бөгөөд нутаг уул усаа таниулсан сайхан уран бүтээл хийж байгаад нь залуу дуучинаа шинэхэн цомог гаргахаас өмнө уран бүтээлийн амжилт хүсч бэлэглэсэн аж. Түүний дуулсан дуунууд fm радиогийн хит парадад дээгүүр бичигдэж, тун ч амжилттай явж байгаа бөгөөд хамгийн сүүлд дуулсан  “Монголоо санасан сэтгэл” дуу нь “Нандин FM 105,5” радиод дээгүүр яваа юм байна.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.