Х.Баттулгын охины хурим удахгүй болно

2012/07/30
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 
Х.Баттулгын охины хурим удахгүй болно

УИХ-ын гишүүд дотроос хамгийн баяндаа зүй ёсоор тооцогддог, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын охины хурим тун удахгүй болох гэнэ. Олимпийн дараахан товлогдоод байгаа энэхүү хуримыг Х.Баттулга гишүүн Хөвсгөл далайн зүүн эрэг дээрх "Алаг цар" жуулчны бааз дээрээ хийхээр сайн өдөр, сарыг сонгосон сурагтай.

 

Шинэ засаг байгуулах нөр их ажлынхаа хажуугаар анхны бөгөөд албан ёсны гэргий Ц.Энхтуяагийнхаа хамт охиныхоо хуримын төлөвлөгөөг гаргаж, бэлтгэл ажилдаа ч орсон гэнэ шүү. Хурим найрны хүндтэй зочдоо 800 орчим км-ийн зайд орших Хөвсгөл далайн эрэгт урина гэдэг тийм амар ажил биш. Тиймээс охиныхоо хуриманд ирэх зочдоо тэрбээр "Mongolian airlines" группийн фоккер 50 онгоцоороо зөөх гэнэ.

 

Ч. Батцэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.