Юу юугүй намарших нь ээ, улстөрчид өө

2012/07/30
Share |
Хүмүүс:

Тахимаа өгөхөөс дургүйцсэн МАН-ынхан УИХ-ын анхдугаар чуулгандаа суухгүй удлаа.  Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн үлгэрээр гомдож шаналсан МАН-ынхан тансаг харшдаа гурван өдөр гэм буруугаа шүүлцсэн.  Хаалгаа цоожилсон хурал халуун болж байгааг хэвлэлүүд мэдээлсээр буй.  Гомдож, туньсан, хэн нэгэнд шаралхсан байж болно. Гэхдээ наадмын дараа намар айсуй. Их ажлын үе эхэлж байдаг. Гэтэл Засгийн газар ч байгуулагдаагүй УИХ-ын ч ирц бүрдэхгүй ажил цалгардаж орхилоо. УИХ-ын гишүүд анхдугаар чуулганаа үргэлжлүүлж байхад МАН-ынхан суудлаа голсон уу, сэтгэл нь өмөрсөн үү,  хуралдаа суухгүй байна. Дарга нартаа хариуцлага тооцож, ялагдлын тухай ярихаас илүү шинэ дарга нараа сонгох тухай баахан хэрэлдсэн гэх юм билээ. Учир нь хариуцлага хүлээж, огцорч буй хуучин дарга нар өөрсдийнхөө хувилбарыг орондоо тавих гэснээс болж намын шинэчлэлийн төлөө дуугардаг гишүүд нь уурлацгаан бужигнаж байгаа сурагтай. Ардын намынхан ингэж хэрэлдэх нь яах вэ, байх ёстой зүйл гэж бодъё. Намын асуудлаас илүү намрын ажил хэцүүдлээ.  Өвс, хадлан, тариа будааны ажил өнөө, маргаашгүй эхлэх нь. Хөдөөнийхөн өвс, хадлан, тариа буудайгаа хураах бэлтгэлээ базаахаар хотод ирчихсэн байна.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадаа өдөрт 700 хүн дугаарлан зогсдог болсон.

 

Малчид хадлангаа бэлдэх жижиг оврын трактор авахаар ирээд байгаа юм. Гэтэл ачааны хүндийг үүрч, ард иргэдийнхээ ажиллах боломжийг хангаж өгдөг төр засаг нь хаана байна. Олон малчин хотод ирж, яамны хаалга сахин бухимдаж байна. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг. Яамны гадаа дугаарласан олонд асуудлыг нь шийдээд өгдөг сайд, дарга, шийдвэр гаргах хүмүүс нь ч олдохоо больсон гэнэ.  Аль ч яамны сайд, дарга нартай уулзаж, ажил ярих гэхээр дараагийн сайд, дарга нар томилогдтол ярьж, хэлээд, ойлгуулаад, ажил төрлийг нь зохицуулаад өгчих хүн олдохоо байлаа. Ялсан нь ажлаа шуурхайлж, ялагдсан нь тахимаа өг гэж сонгогчид тэдэнд итгэл хүлээлгэчихээд байдаг.  Гэтэл сонгуулиас хойш сарын хугацаанд яам, тамгын газрын сайд дарга, ажилтан мэргэжилтнүүд төрийн албаны залгамж холбоог алдагдуулаад байх шиг. Уг нь Ардын намынхан ажлаас зугтдаг биш зүтгэдэг гээ биз дээ. Одоо зугтах эрхгүй. Амлалтаа санах хэрэгтэй. “Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг шиг ингээд орхиод явах санаа ах намынханд байхгүй байлтай. Сонгуульд дэвшүүлсэн уриа, лоозонг ард түмэн мартаагүй байгаа. Эх орондоо сайхан амьдрах эх үүдийг нээж байгаа шинэ үе гэж ойлгож болно.

 

Хөгжлийн гараан дээрээ ирчихээд дүүхэлзэж байгаа Монгол Улсын ирэх дөрвөн жилийн хөгжлийн өнгийг шинэ Засгийн газар зурж, ажил хэргээ явуулж эхлэх учиртай. МАН-ын дутуу үлдээснийг АН нөхөж ажиллах ёстой. Гагцхүү ялсанд нь атаархаж, ялагдсандаа ялархах цаг хугацаа алга байна. Тусгаар тогтнолынхоо ордноос гарч Төрийн ордондоо цуглаж засаг төрөө эмхлэн байгуулж, ажлаа хийх хэрэгтэй болоод байна. Засаг төрийн эрхийг алдах нь гол биш хариуцлагатай байж хийсэн ажлаа дүгнүүлж хүлээлгэж өгөх нь хамгаас чухал асуудал болчихоод байна.  Иймэрхүү янзаар байгаад байх юм бол ард түмэн онд орох гэж нэлээд зутрах бололтой. “Гаансны бохь түгжрээд байвал бороо орно” гэдэг шиг МАН-ынхан түгжирч байгаад зуд болох вий. Уг нь Засгийн газраа эртхэн хүлээлгэж өгвөл онд тарган орохын тэмдэг буй за. Энэ зун бороо хур их орлоо. Эрт намарших төлөвтэй. Нэг л өглөө сэрэхэд нэвсийсэн цас дарчихсан байвал бид яах вэ. Наадмын маргааш намар гэгчээр их ажлууд хүлээгдэж буйг улстөрчид маань мартчихаагүй л байлтай. Үй олноороо үхсэн мал, үгүйрч хоосорсон ард түмэнг ах намынхан харахыг хүсээгүй л баймаар юм. Ажлаа эхэлж ард түмнээ эх оронд нь элэг бүтэн сайхан амьдруулах ухаантай л байгаасай.

 

Улс төрийн тойм /Э.Баясгалан/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Igbxwinc I do not care about the crisis. I climbed to the top go thump. kate, https://www.twitch.tv/events/E 11vGQgsQcurGpkWK5QhzA six_x_full_movie_download_720p _filmywap, https://www.twitch.tv/events/z 21N73TeTBamL2tDdBQ7_Q skachat_poslednii_den_na_zemle , https://www.twitch.tv/events/q BppB3cVRVOOF5EpWIKIjQ download_runtown_and_nasty_c, https://www.twitch.tv/events/q GNlt6o4SLCW-tobJHIjNw cw_app_download, https://www.twitch.tv/events/T 0tgfZrlQF6t5aCE2DPayw hp_laserjet_1020_driver_downlo ad, https://www.twitch.tv/events/M 6RMwBgDRBmWE290ZJ8ovQ skachat_muzyku_na_zvonok_bespl atno_2018, https://www.twitch.tv/events/T -DhalCHScartuhu3dWhOw skachat_cpu-z_na_russkom, https://www.twitch.tv/events/K 62kDiP_RAeBLi9gnTjHdw video_download_karne_wala_apps , https://www.twitch.tv/events/V FwduwrVS2SM_Yowovfnzg descargar_música_de_ozuna_se_ preparó, https://www.twitch.tv/events/U oEQ1ZY5R1-D4uNOX0qxGg skachat_vzlom_clash_of_clans_2 018, https://www.twitch.tv/events/Z DPVgNCwRMC4zGiM4vU0SQ happy_birthday_song_status_dow nload, https://www.twitch.tv/events/a pboUSBOSLWk_hFeWr_lbw كل_الطرق_لا_تؤدي_ الى_روما, https://www.twitch.tv/events/i k_BOyHxSAKa5RZI3YuBqQ kingo_root_descargar_gratis, https://www.twitch.tv/events/f HLsrgO4R9KpNU5mZCsM_A ايام_في_العمر, https://www.twitch.tv/events/i frYl4TjSjKUZvz8rkm4fg download_lagu_cinta_terlarang_ cover_guyon_waton, https://www.twitch.tv/events/G sWuIK0YQSOJW6X5MF5PGw baixar_cd_saia_rodada_2018, https://www.twitch.tv/events/4 84rjm28T3yp4UkkjbzV0g como_descargar_canciones_de_yo utube, https://www.twitch.tv/events/9 ezu3OdZQi270Cr9HX0HSg download_fhx_coc_th_12, https://www.twitch.tv/events/C gdF7P9RQxiE57ZuwnqkvA baixar_la_casa_de_papel_2_temp orada_dublado, https://www.twitch.tv/events/9 qMPNFBBSkam3E6mr4wp_w تحميل_اغاني_من_ي
IP:5.62.152.138  2018-11-11 12:03:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.