Хүрэл медаль ”Женко”-гийн сэтгэлд хүрсэнгүй

2012/08/01
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 
Хүрэл медаль ”Женко”-гийн сэтгэлд хүрсэнгүй

УИХ-ын гишүүн, Мон­голын Жүдо Бөхийн хол­бооны ерөнхийлөгч Х.Бат­тулга энэ  удаагийн Олим­пийн анхны медалийг голов бололтой. Тэрбээр Лондонд оччихсон, тамирч­дынхаа бэлтгэлд анхаарч, дэвжээнд гарахад нь сэтгэл, зүрхээрээ хамт барилдаж байна.    

 


Тиймээс ч монголчуу­дынхаа итгэл найдварыг алдалгүй хүрэл медаль хүртсэн С.Ням-Очирийг өөрийнхөө хүч бололцоог бү­рэн ашиглаж чадсангүй хэмээн чамлангуй байгаа сурагтай. Үүнийгээ ч эрхэм ги­шүүн тайлбарлаж “С.Ням-Очир маань Олимпоос ме­даль хүртсэн нь гайхалтай амжилт.

 

Гэхдээ түүнээс илүү их хүч, хурд гарах боломж байсан. Даанч ашиглаж чад­сангүй” хэмээжээ. Өөрөө тамирчин хүн болоод ч тэр үү, мань хүн монголчуудын чамлахаар чанга атга гэж буй хүрэл медалийг чамлангуй л байна даа.      

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.