Ч.Ану 13 давхар хөлөг онгоцоор аялна

2012/08/02
Share |
Хүмүүс: Ану | 
Ч.Ану 13 давхар хөлөг онгоцоор аялна

Ч.Ану энэ намар БНХАУ-ын Бээжин хот руу сурахаар одно. Бизнесийн ажлаа өргөжүүлэхийн тулд мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлдэг тэрээр нэлээд хэдэн орны хэлийг бие даан судалж байгаа гэнэ.

 

Ч.Ану дэлхийн энергийн төвөөс зохион байгуулж буй далайн аялалд Монголоо төлөөлж, оролцохын зэрэгцээ ая дуугаа өргөхөөр болжээ. Орон орны энергийн ухаан судлаачдын энэхүү аялал 13 давхар хөлөг онгоцонд болж өнгөрөхөөрөө онцлогтой.Дашрамд хэлэхэд рок попынхон дунд урлагийн сургууль барина гэж олон жилийн өмнө ам алдсан ч одоо амбаар ч бариагүй яваа “акулууд” бий. Харин “Хөөрхөн дэлхий” төвийн тэргүүн, дуучин Ч.Ану хийсэн зорьсондоо хүрдэг нэгэн. Тэрээр бэлэн хувцасны бизнес эхлүүлээд нэлээд хэдэн жилийг ардаа орхилоо. “Хувцасны бизнесээ эрхэлдэг газраа хүмүүст заагаад өгчихвөл Анугийн бизнесийн энэ болохгүй байна гэж өөлөх хүн дэндүү олшрох вий гэхээс айдаг” гэж нэгэн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.

 

Аливаа ажил хэрэгт үнэн сэтгэлээсээ ханддаг тэрээр бизнесийн нарийн ухаантай, удирдан зохион байгуулах чадвартай эмэгтэй. Хэл ам дагуулсан “Range rover” машинаа 2012 оны Бенз “G-Class”-аар сэлгэсэн дуучин Ч.Ану алтны бизнест ч хөл тавилаа. Сэлбэг энэ тэр хөөцөлдсөн шигээ гүжирмэг алхах дуучин бүсгүй өөрийг нь ээрсэн элдэв хэл амыг ч огт тоохоо больсон.


Ч.Ану 13 давхар хөлөг онгоцоор аялна
Ч.Ану 13 давхар хөлөг онгоцоор аялна
Ч.Ану 13 давхар хөлөг онгоцоор аялна
Ч.Ану 13 давхар хөлөг онгоцоор аялна
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.