Мисс Х.Баярмаа шилдэг 24-т багтлаа

2012/08/02
Share |
Хүмүүс: С Өлзийхүү | 
Мисс Х.Баярмаа шилдэг 24-т багтлаа

БНХАУ-ын Ордос хотноо зохиогдож буй "Дэлхийн мисс-2012" тэмцээнд  жүжигчин Өлзийхүү, найруулагч Хүсэлбаатар нарын охин Баярмаа Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа.

 

Топ моделийн тэмцээн буюу шилдэг загвар өмсөгч миссийн шалгаруулалт болж, 47 гоо бүсгүй хоёрдугаар шатанд үлдлээ. 100 гаруй орны бүсгүйчүүд өрсөлдсөн энэ шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Х.Баярмаа шалгарч, шилдгийн тоонд багтаад байна. Уг шалгаруулалтын эцсийн шат ирэх сарын 12-нд болж, ялагч нь тодрох бөгөөд түүнээс Дэлхийн миссийн тэмцээний шилдэг 15-д багтдаг уламжлалтай. Мөн Х.Баярмаа авьяаслаг миссийн шалгаруулалтад оролцож, шилдэг 24-ийн тоонд багтаж, дараачийн шатанд шалгарчээ. Хэрэв энэ шалгаруулалтад түрүүлбэл мөн адил шилдэг 15-д үлдэж чадна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.