Элбэг Энхээ 2 шүүхдэлцээд шүүгч 5 жилийн ял авав (фельтон)

2012/08/02
Share |
Элбэг Энхээ 2 шүүхдэлцээд шүүгч 5 жилийн ял авав (фельтон)

Энхрий хайрт МАХН-ын дарга Ким Чен Энхээ гуай зүүний магнайд ёстой 10 жил завсаргүй дэвж даяар дуурсагдах далай даян дархан дарга гэдгээ нотлож байсан билээ.

 

Гэтэл хэлэмгий Элбэгээд ялагдаад гадаа гудамжинд тэрий хадан унах нь тэр. УИХ-д 2 удаа орох гээд чадсангүй. Ягаав Чингэлтэйд нэр дэвшинэ гэхэд нь Фак юу гээд Зоригоог нэр дэвшүүлсэн бол дараагийн удаад нь “зулзган коммунист” Ким Чен Шугараагаа хөтлөөд иртэл нь нөгөөх их удирдагчийн залгамжлагч нь бууны буруу зөвийг мэдэхгүй шахам амьтан байж таараад сонгуулиас жийгджээ.Тэр бүү хэл Их удирдагч Ким Чен Энхээгийн боловсрол асуудалтай нэрээр поркурор заалдаж гамшиг болгов. Улс эх орныг маань эргэлзээтэй боловсролтой хүн хичнээн ч жил авч явсан юм бүү мэдээ бүү мэд.

 

Юутай ч шүүхийн өмнө очлоо.

 

Их удирдагч Ким Чен Энхээ өөрийн залгамжлагч Ким Чен Шугараагаа хөтлөөд очиж байгаа нь хэзээ нэгэн цагт миний хүү цагаан Range Rover –ыг ядуу хүний дүрд тоголон Toyota Prius болгон жүжгилсэн хэргээр дуудагдаж юуны магад гээд туршлага судлуулж байгаа нь илт. Яг л Ардчилсан Солонгосын их удирдагч нарын замнал.Удахгүй Хуримын ордны зүүн талд МАХН-ын төв байрны үүдэнд эцэг хүү Ким Ченүүдийн хөшөө байхад оогт гайхах юм алга.Шүүх хурал эхлэх үед МАХН Ардчилсан урвагчидтайгаа нийлэн мэдэгдэл гаргалаа.

 

“Яршиг шүү муусайн хулгайчуудаа хэрвээ манай Кимүүдийг ялалваас хамтарч байгуулах Ардчиласан Коммунист засгийн гэрээг чн түмэн хэсэг тасчин хаяна шүү, наад муу УИХ-ын дарга гээд байгаа дуракыг чинь хууль бус гээд Үндсэн хуулийн цэц дээр очоод суучихна шүү” хэмээн сүрдүүлж АНдуурсан намынханы өмдийг ёстой л чацгатай нь хольж байна.Тэгээд одоо яах юм бэ?

 

4 жил Монгол гэдэг том бялууг 75 % -ийг нь хэл амгүй сайхан идэх боломж гарчаад байхад ёстой нүдээ аниад л Их удирдагчаа чөлөөлөх хэрэгтэй үүний тулд:

 

1.    Их удирдагч Ким Чен Энхээг шүүсэн шүүгчд 5 жилийн ял
2.    Их удирдагч Ким Чен Энхээг гүтгэж шалгаж үй олон албадан ирүүлэх бичиг үйлдсэн АТГ-ын комиссаруудад дор хаяж 7 жилийн ял
3.    Их удирдагч Ким Чен Энхээг яллах дүгнэлт үйлдсэн поркуроруудад наад зах нь 8 жилийн ял
4.    “Сонскуу айна Сонскуу айна” гээд байхад нь ялтнаар татсан поркурорт өчиггүй цааз
5.    Төв аймгаас Сайд нарын эмнэлэгрүү аваачиж өргөлцсөн ШШГЕГ-ын цэргүүдийг хязгаарын цэрэгт цөлж тушаал бууруулах
6.    Анх гэрээс нь оймстой нь ширч гарган “Дивандсан” 300 цагдааг тус бүр 30 30-н удаа амбаардан ахин ингэж Их удирдагч Ким Чен Энхээг “Дивандваас” Баян-Өлгийн цагдаагийн баг бүрэлдхүүнээр цөлж явуулах зэрэг олон шийтгэлүүд ундрах нь тэрээ.

 

Ингээд Их удирдагч Ким Чен Энхээг Цагаатгаснаар Монголд анх удаа “ Ардчилсан Коммунист ” засаг төр мэндлэх үр хөврөл гайхамшигтай явж эхэллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.