АН-ынхан “булсан бөмбөг” дээр ажиллах нь

2012/08/02
Share |
Хүмүүс:
АН-ынхан “булсан бөмбөг” дээр ажиллах нь

Засгийн га¬зар бүрд¬дэгээрээ бүр¬дэж, ажил явдгаараа явна. МАН-ынхан шан¬тааж хийд¬гээрээ хийнэ. Ийм юмыг АН-ын¬хан үзэж туу¬лаагүй биш. Ямар Н.Бага¬банди шиг Ерөн¬хий сайдыг долоон удаа буцааж ард түмнээ туйл¬дуулах хөгийн Ерөн¬хий¬лөгч¬тэй байгаа биш. Өчигдрийн байдлаар зарим хэвлэл мэдээл¬лийн¬хэн Засгийн газрын бүт¬цийг урьдчилж бүтээ¬гээд, сайд нарыг нь зоо¬гоод эхэлчихэж. Сайд нарын тухайд хүмүүс өөр өөрс¬дийн саналаа Н.Алтан¬¬хуягт хэлээд явж байгаа байх. Шийдэлд нэг мөр хүртлээ зай ч байна, лай ч байна. Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг бат-лагдлаа гэхэд эргэл¬зээ¬гүй¬гээр эхний өдөр ажил нь тодорхой болох хэдэн хүн бол байнаа байна. Нэрлэхэд нэг их мэргэлсэн болохгүй байх. Тухайл¬бал Н.Алтанхуяг баруун, зүүн гартаа басар асар хоёр залуугаа байршуулна биз. Ч.Сай¬хан¬билэг, С.Баяр¬цогт гэж. С.Баярцогтыг энэ удаадаа өнж гэсэн гээд гадуур ярьцгааж л байна. Худлаа байх аа. Ер нь бол Зас¬гийн газрын хэрэг эрхлэх газрын дар¬¬гаар Ч.Сай¬хан¬билэг, тэргүүн дэд даргаар А.Мөнхбат... гэхчлэн шат шатандаа томилогдоод явах нь тодорхой нөхдүүд байгаа юм билээ.

 

А.Мөнхбат гэдэг нь Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнх¬бат шүү дээ. Өчигдрийн хэвлэлүүд шинээр байгуулагдах эвслийн Засгийн газрын 19 яамыг жагсаасан байна. Нэршил, нэр томьёо, нэгдэж задрах өөрчлөл¬түүд га¬рах л биз. Гэхдээ багцаа нь гарсан байх шиг. Эд¬гээр яамдыг тол¬гой¬лохоор яригдаж буй нам эвслийн төлөөл¬лүү¬дийг ч яриад, бичээд эхэллээ.Сангийн яаманд М.Энх¬¬сай¬хан очих сураг эхэнд дуулдсан. Эрт яригд¬сан яриа. Гэвч АН-ын луугарууд М.Энх¬сайханыг авчрахыг нэг их хүсэхгүй. Энэ яамны бүтэц өөрчлөгдөж Эдийн засаг, шинэтгэлийн яам гэсэн "дүү" төрүүлэх аваас Ц.Баяр¬сайхан тол¬гойлж магадгүй нь. Тойр¬гоо Ажнай Бат-Эрдэнэд өгсөн, жагсаалтад дээгүүр бичигдсэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажил¬лаж байсан түү-нийг энэ яамыг удирдаж чадахгүй гэж хэн ч хэлэхгүй. Бат¬лан хамгаалахын яаманд Л.Гансүх очих тухай би¬чээд эхэллээ. Үнэмшил¬гүй байна. Үнэн¬дээ Л.Ган¬сүх Ерөнхий сайдын ахлах зөв¬лө¬хөөр ажил¬лах болов уу гэж бодно. Энэ яамны сайдын нэр эрч хүчтэй яригдахгүй байна.Гадаад харилцааны яамыг Лу.Болд авмаар бай¬гаа¬гаа илэрхийлсэн су¬раг¬тай. Түүний санаа¬гаар болох эсэхийг бас мэдэхгүй.   Боловсрол, шинжлэх ухааны яамыг Лу.Гантөмөр надад өгчих гэсэн бололтой. Лу.Гантөмөр бол "Нэг ард¬чи¬лал" гэсэн АН доторх под фракцын төлөөлөл. Гэтэл П.Алтангэрэлийн нэр энэ яамны сайдаар бас яриг¬даад эхэллээ. Багш мэргэ¬жилтэй, "Багш" хөтөлбөрийн автор түүнийг зүтгүүлээд эхэлжээ. Гэтэл энэ яамны Соёлын гэдгийг нь тасдан авч "Соё¬лын яам" гэж тус¬даа бай¬гуу¬лах гэнэ. Түүгээр ч барахгүй энэхүү Соёлын яамыг эвс¬сэндээ өгье гэтэл цаадуул нь Н.Энхбаяраараа энэ яамыг чинь ядаж тол-гойлуулъя хэ¬мээн тулгасан сурагтай. Нийгмийн хамгаалал, хүн амын бодлогын яам гэж бий болох нь. Энэ яамыг С.Эр¬дэнэ санаархаж байгаа гэх. Их хурлын дэд даргыг ч бас мань эр сонирхож бай¬гаа гэсэн. Нийгмийн хам¬гааллын салбарт ажиллаж байсан туршлагыг нь хара¬хад бо¬лохгүй юм байхгүй. Энэ яамнаас салбарлуулан Хө¬дөлмөрийн яам гэж бай¬гуу¬лаад Ц.Оюунгэрэлийг то¬милно гэсэн яриа хүчтэй сонсогдох боллоо. МАХН-МҮАН-ын "Шу¬дарга ёс" эвслийнхэн  авах дөр¬вөн яамныхаа нэгд Эр¬дэс баялгийн яам, Эрчим хүч-ний яам хоёрын аль нэгийг чинь авна гэж өчиг¬дөр ор¬донд маргаан үүсгэ¬жээ. Энэ асууд¬лын учрыг АН дотроо олох нь мэдээж. Энэ хоёр яамны аль нэгийг "Бриж" Д.Ганхуяг авчих санаатай Н.Алтанхуягийн өрөөгөөр олонтаа орж гарах болсоор нэлээн хэдэн өдөр өнгөрөв. Б.Ариунсан гэж дэд сайд асан нэгэн ч сонирхож бай¬гаа нь мэдээж юм. Байгаль орчны яамыг ИЗНН-д өгөх нь тодорхой болжээ. Уг нь энэ намд Эдийн засаг, шинэтгэлийн яамыг санал болгосон ч тэд Ногоон нам гэсэн юмаа яриад БОЯ-ыг авахаа илэрхийлжээ. Энэ яамыг Г.Баярсайхан их л сонирхож байсан гэдэг. Зам тээврийн яамыг дэд сайдаар ажиллаж бай¬сан А.Гансүх авах бололтой. АН доторх фракцын хуваа-рилалтаар МоАХ-ндоо өгч буй суудал биз. 
Хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн яам гэж байгуу¬лагдах нь. Сайд нь Женко. Булаацалдах хүн нь хэн юм бол доо. Цаана нь Барилга, хот байгуулалтын яам гэж бий. "Фортуна" Батбаяр очихыг үгүйсгэх аргагүй.  Хууль зүй, дотоод хэр¬гийн яам хоёр салах нь тодорхой боллоо. Хууль зүйн сайдаар нь Х.Тэмүү¬жин. Хуульч мэр¬гэ¬жилтэй, Долоон сарын 1-нийг их ярьсан, шударга, энэ тэр гээд АН-ын нүүр царайны нэг болоод байгаа залуу түшээ. Гэвч түүнийг цагдаа¬гийн шинэчлэлтэй хол¬боо¬тойгоор Дотоод хэргийн яам руу нь явуулах сонирхол бусдад нь байгаа аж. Хэрэв үгүй бол Дотоод хэргийн яамыг амласнаар эвссэн намдаа өгч Л.Цог сайд нь болох аж. Мэдээлэл, харилцаа холбоо технологийн яам байгуулагдах нь.

 

Энэ яам бол бялуу биш. Цаг үеийн шаардлагаар бий болж байгаа ганц яам. Сайдаар нь Мэ¬дээлэл, шуудан, харил¬цаа холбоо технологийн газрын дэд дарга асан А.Мөнхбат очих нь тодорхой биз. Энэ залууг онцлохын учир нь саяын сонгуулиар АН онлайн сурталчилгаа буюу цахим сурталчилгааг өндөр түв¬шинд хийсэн. Үүнийхээ үрээр ч мэдээлэл хамгийн сайтай, интернэт ихээр хэ¬рэглэдэг нийслэлд АН үнэм¬лэхүй ялалт байгуулсан юм. Энэ үр дүнг А.Мөнхбаттай шууд холбон ойлгож байгаа юм билээ. Үүгээрээ үнэ цэнэ нь улам өндөрсөж байгаа, үүнээс ч өмнө АН-д зүт¬гэ¬сэн мань залуугийн мэдлэг чадварыг Лу.Ган¬төмөр, Х.Тэ¬мүү¬жин¬тэй жи¬ших арга¬гүй бөгөөд яаж ашиг¬лахаа намынх нь дарга нар ярьж байгаа су¬рагтай. Эрүүл мэндийн яамыг эргэлзээгүйгээр "Шударга ёс" эвсэлд өгөх, сайдаар нь Н.Удвал очно гээд яриад тохироод эхэлсэн юм шив дээ. Ирж яваа Засгийн газрын өнгийг харахад ийм. Энд тодорхой хүмүүсийг орхилоо гэх байх. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Энхбаяр хаачив гээд. Шадар сайдын алба чинь тэднийх биш юм уу гэж. Шадар сайдын албыг тэдэнд өгөх нь өгч. Зөрүү¬лээд Н.Энхбаярыг энэ албандаа тавина гэж нөхөд нь зүт¬гэцгээсэн бололтой. Тиймдээ хүрвэл ч үгүй шүү гэхээ АН-ынхан мэднэ. Ингээд С.Баяр-цогтод өгө¬хөөр эргээд ярьц¬гаасан гэх. Энд Г.Батхүүг дурдахгүй өнгөрч болохгүй. Явж явж мань эр УИХ-ын Тамгын газрын дарга болох байх аа даа. Энэ мэт яриа хөөрөө хэлцэл дунд Засаг толгойтой болж, сайд нар томилогдоно. Шинэ сайдууд бүгд мина¬жүүлсэн орчинд ажиллах болно. Бүтэн 12 жилийн турш хийгдсэн төр захир¬гааны бүтэц. Сайдаасаа эхлээд баг, хорооны нийг¬мийн ажилтан хүртэл бүгд МАН-ын гишүүд. Тэд хуулиар хам¬гаалагдсан дар¬хан эрхтэй. Тэр нь төрийн албан хаагч. Төрийн албаны зөвлөл. Энэ сүлжээ, энэ бүтэц ямар ч засаг, ямар ч сайд, даргын үед оршин тогтнож ирсэн. Бид нам бус, төрийн албан хаагч гэж бүгд хэлнэ. Энэ үгийг хэлж бай¬гаад л цаанаа намын ажлаа цаг мөч бүхэнд хийц¬гээдэг. Сонгууль дөхөөд ирэхээр ил цагаандаа гарч МАН-ынхаа төлөө амь биеэ үл хайрлан зүтгэцгээдэг. Ухаан¬¬даа тэсэрч дэлбэрч эхэлдэг билээ. Иймэрхүү бөмбөгнүүд энэ улсын засаг захиргааны нэгж тутамд, байшин барилга бүрт битүү байгаа нь аймшигтай. Бөм¬бө¬гийг аюулгүй болгож байж л АН мөрийн хөтөлбөрөө хэ¬рэгжүүлнэ. Ингэхийн тулд Их хурлын дэгд өөрчлөлт оруулж намын бүлэг хурал хаядгийг тодорхой хугацаа¬тай болгох ёстой. Дээр нь Төрийн албаны зөвлөл гэж МАН-ын гар хөл болсон, ард түмэнд ямар ч хэрэггүй бай¬гууллагыг устгах ёстой юм.

 

Энэ хоёр өөрчлөлтийг хийхгүйгээр энэ Засгийн газрын ажил урагшаа явахгүй. Энэ бүхнийг хийж хэ¬рэ㬬жүүлэх үүрэг Н.Алтан¬хуягт ирнэ. Хүлээцтэй, ма¬невар сайтай, хэлэлцээ¬рийн ши-рээ¬ний ард сууж чаддаг, шантаажны улс төр цаашид байж болох¬гүйг мэдэрч буй тэрбээр энэ бүхний ард гарч чадна гэдэгт Монголын ард түмэн итгэж байгаа.Б.НЯМАА

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ЗакладкР¸ гашиш в ОбнинскРµ отходняРº после амфетамР¸Ð½Ð° Купить Кокаин в БолоховР¾ Черные схемы заработРºÐ° на авито Купить Марки ЧеркессРº Ð¿Ð¾Ð¿Ð¿ÐµÑ€ÑÑ ‹ купить в москве люди под амфетамР¸Ð½Ð¾Ð¼ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Мелеузе vnuk x леша свик сорт кокаина Купить морфий ШенкурсРº как Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ тарен Что будет если Ð½Ð°Ð½ÑŽÑ…Ð°Ñ‚Ñ ŒÑÑ клея амальгаР¼Ð¸Ñ€Ð¾Ð²Ð°Ð½Ð½ ый алюминиР¹ Где купить кристалР»Ñ‹ домино таблеткР¸ ОграничРµÐ½Ð¸Ñ и лимиты в NGINX: доступ по IP и паролю ЗакладкР¸ LSD в Тамбове Купить закладкР¸ методон в Ð¯ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ Купить Бутик ЗаволжсРº Купить MDMA Якутск как попасть на легалрц семечки наркотиРº альфа закладкР¸ элезде что это Открыть в обход легал рц deschloroketamine crystal закладкР¸ Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº Пиратка обход соль телеграР¼Ð¼ Спайс россыпь в Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ тюрьма пабло эскобар Купить BARCELONA Ð¡Ð²Ð¾Ð±Ð¾Ð´Ð½Ñ ‹Ð¹ анализы на наркозаР²Ð¸ÑÐ¸Ð¼Ð¾ÑÑ‚ ь по моче Купить АмфетамР¸Ð½ в Йошкар-О
IP:93.179.90.48  2018-04-28 02:56:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.