Хүмүүс: Найдан Түвшинбаяр | Х.Баттулга | |
Лондонгийн олимпод оролцсон Жүдогийн тамирчид наймдугаар сарын 5-нд эх орондоо мөнгө, хүрэл медальтай, ганзага дүүрэн олзтой бууна. Монголын Жүдо бөхийн холбооноос жүдогийн төрлөөр Олимпийн аварга болсон тамирчинд 1 тэрбум, мөнгөн медаль авбал 500 сая, хүрэл медаль хүртвэл 300 сая төгрөг өгнө хэмээн амалж байсан аж. Тиймээс тус холбооноос 800 сая төгрөгөөр тамирчидаа шагнахаас аргагүй болох нь. Тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нь тэрбумтан, сүүлийн үед бизнес нь эрчимтэй тэлж байгаа МАКС-ын босс Ганбаатар хэмээх бэл бэнчин зузаантай бизнесмэнүүд тус холбоонд байдаг болохоор хотойхгүй амалсан мөнгөө өгөх биз ээ. Олимпийн алтан медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн учир 500 сая,жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль авсан олон улсын хэмжээний мастер Сайнжаргалын Ням-Очир 300 сая төгрөгийн шагналыг холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас гардаж авах нь ээ.
Ц.Баяр