Э.Бадар-Ууган: Жингийн тамирчид маань Бадар-Ууган мөн үү гэж байсан

2012/08/07
Share |
Э.Бадар-Ууган: Жингийн тамирчид маань Бадар-Ууган мөн үү гэж байсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Лондонгийн олимпод зочин тамирчнаар яваад ирсэн Хөдөлмөрийн баатар 2008 оны Бээжингийн олимпийн аварга Энхбатын Бадар-Уугантай ярилцлаа.

 

- Таны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Лондонгийн олимпүзэж байгаад ирлээ. Явсан газрын сониндуулгахгүй юу?

 - Монгол Улсын Ерөнхийлөгч, хамба лам Д.Чойжамц нарын хамт Лондонгийн олимп руу явчихаад ирлээ. Энэ удаагийн олимпийн нээлтээс эхлээд сонин содон зүйлс их байлаа. Ерөнхийлөгч хоёр зочин урилгаар авч явсан. Түүний нэг нь болж явсандаа баяртай байна. Д.Чойжамц хамбын хувьд анх удаа олимпийн нээлт үзэж байгаа нь тэр юм билээ. Спорт төдийлөн сонирх­доггүй гэж байсан. Гэсэн хэдий ч тамирчин надаас илүү сэтгэл нь хөдөлж байна лээ. Миний хувьд бэртлийн улмаас энэ удаагийн олимпод оролцож чадаа­гүй боло­хоор гунигтай байлаа. Гадны тамирчдыг хараад энд би ингээд явж байх ёстой байсан гэж бодо­хоор өөрийн эрхгүй зүрх шимшир­сэн. Уйлах, баярлахын завсарт сэтгэл хөдлөлөө дарж суулаа. Миний хувьд баяр, гуниг хосолсон олимпийн нээлт боллоо.

 

- Бээжингийн олимп, Лондон­гийн олимпийн нээлтийн тухай ямар сэтгэгдэлтэй байна вэ. Жеймс Бонд,Мистер Бин гээд үнэхээр өөрсдийн давуу талыг илэрхийлсэн мэт санагдсан?

 - Их Британи ямартай ч өөрийн түүх соёлыг илэрхийлэхүйц сайхан нээлтийг зохион байгууллаа. Жеймс Бонд хатан хаантай онгоц­ноос буухад үнэхээр инээдээ барьж чадаагүй. Хүн төрөлхтний нэгэн шинэ үеийн түүхийг энэ олимп бичиж байгаа гэж бодож сууна.

 

- Монголын тамирчдынхаа тэмцээнийг үзсэн байлгүй?

- Х.Цагаанбаатарын барилдаа­ныг үзэх гэж байсан чинь Ерөнхий­лөгч Их Британийн хатан хаантай уулзана гээд үзэж амжаагүй. Тэгсэн чинь Цагаанаа хожигдчихсон. Тэг­сэн маргааш нь Ерөнхийлөгч “Ажлаа зохицуулаад тамирчдаа дэмжье” гээд боксын тэмцээнийг үзсэн. Тэр үед Б.Түвшинбат тоглож таарсан. Ц.Элбэгдорж Ерөнхий­лөг­чийн үзсэн тэмцээн бүрт манай тамирчид ялалт байгуулсан шүү. Төрийн сүр сүлд болсон хүн гэдэг утгаараа тамирчид­тай­гаа хамт байсан нь үнэхээр сайхан. Олим­пийн хорооны ерөн­хийлөгч Д.Загд­сүрэн болон бусад албаны хүмүүс “Таныг хамт байвал манай тамир­чид ялаад байх юм биш үү. Та ажлаа зохицуулаад олимп дуустал хамт байж болохгүй юм уу” гэсэн. Эхний хоёр өдөр манай жүдо­гийн тамирчид ялагдал хүлээ­сэн нь ихэнх тамирчдын сэтгэл зүйд хүн­дээр нөлөөлчихсөн байсан.

 

- Тамирчдадаа юу гэж хэлсэн бэ?

- Эхний тамирчин ялагдчихаар үлдсэн тамирчид илүү хариуцлага хүлээгээд эхэлчихдэг. “Одоо би яах бол” гээд их зүйл бодогдоно. Ерөнхийлөгч маань тамирчид­тай уулзаад “Энэ яахав. Авч үзээ­гүй медаль байгаа биш. Та нар чадах­гүй зүйл хийж байгаа биш. Өөрс­дөө сүүлд нь харамсахааргүй л байх хэрэгтэй. Би тамирчдадаа тийм медаль ав гэхгүй. Эх орныхоо нэрийг гаргаж олимпод оролцох нь чухал” гэсэн. Тэгээд л маргааш нь С.Ням-Очир хүрэл медаль авчих­сан. Төрийн тэргүүний маань үг тамирчдад урам болж чадсан шүү.

 

- Ерөнхийлөгч тамирчдын тэт­гэмж гаргаж байгаа гэсэн үү?

- Олимп, дэлхийн аваргын тэм­цээ­нээс медаль хүртсэн тамирчдад тэтгэмж олгох тухай яригдаж бай­гаа. Аль эртнээс яриг­даж эхэлсэн ч биеллээ олоогүй юм билээ. Ямар нэртэй тэтгэмж гэдгийг нь нэрлээгүй байгаа ч тамирчдад томоохон боломж гарч ирсэн. Тамирч­дын амьдралын баталгаа маш сайхан болж ирнэ. Энэ тухай яригдаагүй байгаа ч удахгүй биеллээ олно гэдгийг хэлчихье.

 

- С.Ням-Очирыг хүрэл медаль хүртэхэд та бүгд маш их баяр­ла­сан байлгүй?

- Тэр үед “Олимпоос алтан ме­даль хүртэх нь чухал биш. Медаль хүртэх нь чухал юм байна” гэж бодогдсон. Гэхдээ төрийн дууллаа эгшиглүүлчихвэл бүр л сайхан. С.Ням-Очирыгоо медаль хүртэ­хэд өөрөө медалийн тавцанд гарч буй мэт баярласан. Дараа нь Н.Төгс­­­цогтын тоглолтыг очиж үзэц­гээ­­сэн. Эхэлж тоглосон Азербай­жан­­даа дэлхийн аваргад хожигд­чих­­сон байсан болохоор би дотроо эмээж л байлаа. Дэлхийн аваргын дараа “Чи нутагт нь тоглосон боло­хоор хожигдсон. Өөр улсад байсан бол чи ялсан. Чи олимпийн наа­дамд таарна шүү. Тэгэхдээ чи заавал хожно” гэж байлаа. Тог­лол­тынх нь өмнө “Чи өмнө нь хожигд­сон. Одоо чиний ээлж шүү” гэж мессэж бичсэн. Тоглолтын үеэр төрийн тэргүүнүүд нэг дор суухад Ерөнхий­лөгчийн хажууд Д.Чой­жамц хамба бид хоёр суусан. Манай ерөнхийлөгч бидэнтэй адил­­­хан сандраад “Одоо яах бол” гээд надаас асууж байгаа юм. Би “Олим­под муу тамир­чин гэж бай­даг­­гүй. Бэлтгэл сайтай нь л хожно” гэсэн. Улсын төрийн тэргүү­нүүд сууж байгаа газар орилж болдог үгүйг нь би мэддэггүй. Тэсгэл ал­даад “Ерөнхийлөгчөө би ориллоо шүү” гэж хэлсэн чинь “Тэг, тэг” гэхээр нь ингэ тэг гээд орилоод эхэл­чихсэн. Рингэн дээр тоглож байхад хажуу­гаас орилж байгаа хүний дуу сон­согддог. Төгсөө миний хэлснээр тог­лосон. Дөрөв цохь гэхэд яг дөрөв цохиж оноо авч байлаа. Сүүлийн 10 секунд дутуу байхад одоо нэг оноо ав тэгээд дууслаа гэхэд яг нэг оноо аваад л дууссан. Тэгсэн чинь хамба маань намайгаа биширчихсэн. “Энэ хүү­хэд чинь яг хэлдэг юм байна. Хэл­сэн болгоныг нь хийж байна шүү” гэж билээ.

 

- Тоглолтын дараа Н.Төгсцогт­той уулзсан уу. Юу гэж байна?

- Таны дуу надад их тод сонсогд­сон. “Та маргааш буцах гэж байгаа юм уу. Үлдчих л дээ” гэсэн. Буцах­гүй бол болохгүй гэдэг учраа хэ­лээд “Чи чадна. Хичээгээрэй” гэж захичихаад ирлээ. Бид хоёр чинь Шар хадны хүүхдүүд. Тэр бүү хэл нэг сургуулийн сурагчид. Би тань­даггүй байсан. Харин манай Төгсөө Э.Бадар-Ууган ах гээд их таньдаг байж. Сүүлд “Та аймар атаман байсан тийм ээ” гээд инээж билээ. Шархаднаас олон боксчид төрөн гарсан байдаг. Спортын ордноор ороход боксын бэлтгэл хийж буй хүүхдүүд “Бадар-Ууган ахаа би Шар хадных ш дээ” гэдэг. “Бэлтгэлээ сайн хийж мундаг тамир­чин болоорой” гэж тэдэнд захидаг юм.

 

- Жингийнхээ тамирчдын тог­лож байхыг хараад юу бодогдсон бэ?

- Жингийнхээ тамирчидтай өмнө нь тоглож байсан болохоор тоглолтыг нь үзэж байгаа. Ямартай ч Бээжингийн олимпийн амжилтаа төвөггүй баталчих байж дээ гэж бодогдсон. Гэхдээ өнгөрсөн бороо­ны хойноос цув нөмрөв гэдэг шиг ингэж бодоод ч яах билээ. Гадны дасгалжуулагч нар “Чи хэзээ тоглох вэ” гэж асууж байлаа. Би ч бэр­тэлт­тэй байгаа гэдгээ тайлбарласан. Жингийн маань тамирчид намайг харчихаад “Бадар-Ууган чи мөн үү” гээд гайхаж байсан. 54 кг-ын жинд тоглодог хүн 20 гаруй кг нэмчихсэн болохоор тэгсэн биз.

 

- Боксын тамирчид жин хэр хас­сан байна. Жиндээ гайгүй орж уу?

- Гайгүй ээ. Жиндээ эрт орцгоо­сон байсан. Би Н.Төгсцогтдоо санаа зовж байлаа. Уяа сойлго нь таарна гэдэг дээ. Тийм л харагдаж байна лээ.

 

- П.Сэрдамбын хувьд Бээжин­гийн олимпийн аварга болсон Жоу Ши Миньтэй нэг хэсэгт таарсан байналээ. Хэрхэн тог­лох талаар ярилцсан уу?

- П.Сэрдамбатай боксын тэм­цээ­ний үеэр таарсан. “Гайгүй юу” гэсэн чинь “Гайгүй” гэж байна лээ. Иймэрхүү үед сугалааны талаар ярих зохимжгүй байдаг. Манай дүлий цэрэг яаж байна гэсэн чинь “Цаадах чинь гайгүй ээ” гэж байсан.

 

- Дүлий цэрэг гэдэг чинь хэн билээ?

- Би л Н.Төгсцогтыг тэгж нэрлэ­дэг юм.

 

- Хөдөлмөрийн баатар Х.Ца­гаан­баатарын хувьд таны дотны найзуудын нэг. Тэр харам­салтай ялагдлындараа уулзсан уу?

 

- Тамирчдын тосгонд очиж уулз­сан. Толгой сэгсрээд байна лээ. Ялагдсан хүн хэцүү л дээ. Би тэр барилдааныг үзэж чадаагүй. Үнэ­хээр болохгүй байсан болоод л ялагдсан байх. Дараа нь барил­даа­ныг үзсэн. Үнэхээр харамсмаар юм билээ. Яалт ч үгүй илүү байсан хэрнээ л хожигдчихсон. Их Брита­нийн тамирчин арай гэж амь арга­цаа­сан хөдөлгөөн хийж байсан.

 

- Хүмүүс Бээжингийн олим­под Х.Цагаанбаатар явсан. Лон­дон­гийн олимпийн хувьд С.Мяараг­чаагявуулахгүй дээ гэсэн яриа гараад байгаа?

-Үүн дээр нэг их юм бодоогүй. Спорт өөрөө шударга болохоор хэн ялсан нь явах ёстой.

 

- Олимпийн өмнө гадны тамир­­чид хэвлэлийн хурал зар­лаад хэрхэн тоглох тухайгаа ярьдаг. Гэтэлманайхан цагаан хэл ам хүрнэ гээд байх юм. Манай тамирчид нээлттэй байж болдоггүй юм болов уу?

- Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргуудын үеэс хар цагаан хэл амын тухай ярьдаг байсан юм билээ. Мөн улс гүрнүүдийн онцлог гэж байгаа.

 

Э.ЭНХБОЛД

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ntasonbljz o2zqT9jcsnwskpkfmq, [url=http://afvdbsptnxat.com/] afvdbsptnxat[/url], [link=http://hwuwsfgezgxl.com/ ]hwuwsfgezgxl[/link], http://qmqpwxaqheod.com/
IP:5.101.64.74  2018-05-03 16:15:01
fybyxf uUhMMqsbizyhvgsjnz, [url=http://vynsuwhkiphs.com/] vynsuwhkiphs[/url], [link=http://updcqtvhejqb.com/ ]updcqtvhejqb[/link], http://cnyuevxsgrch.com/
IP:5.101.64.76  2018-05-03 18:15:36
miwrnrhika JTLcXTxregqzbqvmnp, [url=http://asbgasfkoepo.com/] asbgasfkoepo[/url], [link=http://iuwcffyvpzpp.com/ ]iuwcffyvpzpp[/link], http://jnvbfhiturvd.com/
IP:5.101.64.70  2018-05-04 06:51:22
aspwhshgmux bAJGe3jqveruybgtgz, [url=http://sgfdjeyziorj.com/] sgfdjeyziorj[/url], [link=http://pjldaoracdxv.com/ ]pjldaoracdxv[/link], http://ynlogsmvkrhi.com/
IP:31.184.238.210  2019-07-19 02:19:08
rqdrtfrwig FEOsGcjfmwbsduscpo, [url=http://fwqvncfndezf.com/] fwqvncfndezf[/url], [link=http://ummywgxqgmde.com/ ]ummywgxqgmde[/link], http://vvgedvnydypn.com/
IP:31.184.238.177  2019-07-19 18:30:49
goowbugiwz NNSY5Egwoopwizeyte, [url=http://uxnmdomwegzg.com/] uxnmdomwegzg[/url], [link=http://awgaqwnufxbm.com/ ]awgaqwnufxbm[/link], http://puprvduywwqb.com/
IP:31.184.238.151  2019-07-19 20:07:23
psyxdrnbzgb tA3ETjqfklicmlarmt, [url=http://zozccqaxtpyr.com/] zozccqaxtpyr[/url], [link=http://qbsrkhguvdxf.com/ ]qbsrkhguvdxf[/link], http://xlxfbsvcawdb.com/
IP:31.184.238.87  2019-07-25 03:31:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.