Р.Анхням тагнуулчийн дүрд

2012/08/07
Share |
Хүмүүс: Анхням | 
Р.Анхням тагнуулчийн дүрд

БНХАУ-д сурч, амьдарч буй МУСТА, жүжигчин Р.Анхням авьяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ тэндхийн үзэгчдийг шуугиулж байна. Түүний тоглосон «Гаадаа мээрэн» олон ангит кино дэлгэцнээ гарсны дараа Хятадын хэвлэлийнхэн «Монгол эмэгтэй Хятадын кино урлагийн шинэ үеийн дүр төрхийг тодорхойлж байна» хэмээн дуу алдацгааж байсан. Үүний дараахан Хятадын «Оскар» гэгддэг кино наадамд Р.Анхнямыг урьж, оролцуулсан билээ. Ийнхүү Р.Алхням тус наадамд оролцсон анхны Монгол эмэгтэй болсон юм.

 

Өнгөрсөн хавар дипломын ажлаа хамгаалж, МУСТА хэмээх эрхэм цолыг хүртсэн жүжигчин бүсгүй Хятадын киноны зах зээлд тун ч эрэлттэй байгаа гэнэ. Тэрбээр саяхан шинэ киноны зураг авалтдаа гарчээ. Ирэх өвөл дэлгэцнээ гарч эхлэх тулаант кинонд Р.Анхням «035» хочит тагнуулч эмэгтэйн дүрийг бүтээж байгаа аж.Монголын эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар «Хүсэмжит бүсгүй»-гээр тодорсон жүжигчин тун удахгүй Хятадын «Хүсэм- жит бүсгүй» гэгдэхийг үгүйсгэх аргагүй.

 

дуулиан.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.