Өмгөөлөгч С.Нарангэрэл Японы ЭСЯ-нд хандлаа

2012/08/07
Share |
Хүмүүс:
Өмгөөлөгч С.Нарангэрэл Японы ЭСЯ-нд хандлаа

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс долоон жилийн хорих ял оноосон. Бүтэн гурав хоног үргэлжилсэн шүүх хурлыг ямар нэг мэтгэлцээнгүйгээр явуулж, Эцсийн шийдвэрийг гаргаад байгаа билээ. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд шүүх хурал мэтгэлцээний зарчимд тулгуурлах ёстой гэж заажээ. Гэсэн ч шүүх үүнийг хориглосон юм.  

 

Түүнчлэн гурав дахь Ерөнхийлөгчид ял оноохдоо Японы Буддын АгонШюү байгууллагаас Ганданд өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан гэсэн юм. Хэдийгээр Д.Чойжамц хамба “Н.Энхбаяр дарга бид хоёрт бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн ч, Японы Буддын АгонШюү байгууллагаас гаргуулсан “Гэрчилгээ”-нд үндэслэн буруутгаж буй юм. Уг “Гэрчилгээ”-г Авлигатай тэмцэх газраас дээрх байгууллагад хүсэлт гарган, энэ оны хоёрдугаар сарын 20-нд бичүүлж авчээ. Ингэхдээ, АТГ шууд Агон-Шюү байгууллагад хандан дээрх бичгийг гаргуулжээ. Энэ нь шууд утгаараа, олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болсон байна. Учир нь Монгол Японы хооронд Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцах гэрээ байдаггүй. Иймээс Японы гадаад харилцаа хариуцсан холбогдох байгууллагаар дамжуулан хүсэлт тавих ёстой байсан гэнэ.  Нөгөөтэйгүүр манай хуулийнханд энэхүү телевизийн тоног төхөөрөмжийн талаар дээрх “Гэрчилгээ”-нээс илүү баримт нотолгоотой албан бичиг байжээ. Бүр эрт, 2000 оны хоёрдугаар сарын 21-нд Японы Агон-Шюү байгууллагын тамга болон түүний тэргүүн Кириямагийн хувийн тамга бүхий бичиг. Уг бичгийг дээр байгууллагаас 2000 онд Н.Энхбаярт илгээж байжээ. Хоёр бичиг хоорондоо утгын зөрүүтэй. Анх байсан буюу 2000 онд Японоос ирүүлж байсан бичигт, “УИХ-ын гишүүн Н.Энхбаярт телевизийн зарим тоног төхөөрөмж бэлэглэсэн тухайгаа баталсан” байна. Харин эл бичгийг үл ойшоон АТГ хүсэлт гаргаж, 2012 онд авчруулсан бичиг нь “Телевизийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Ганданд бэлэглэсэн” гэсэн утгатай. Чухамдаа нотлох баримт байсаар байтал түүнтэй дүйцэхүүц албан бичгийг утгыг нь өөрчлүүлэн дахин “олж” хавтаст хэрэгт хавсарган, үүнийгээ нотлох баримт болгон ашиглаж, ял оноосон нь эргэлзээ төрүүлж буй.  

 

 

Яг ийм үндэслэлээр Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл энэ сарын 3-ны өдөр Японы ЭСЯ-нд хандан хүсэлт гаргажээ. Тэрээр хүсэлтдээ, “Н.Энхбаярыг зохиомол гэмт хэрэгт шийтгэхдээ шүүх Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас 2012 онд танай улсын Буддын Агон-Шюү байгууллагаас авсан “Гэрчилгээ” гэгдэх зүйлд тулгуурлаж ял оноосон болно. Гэтэл энэ байгууллага 2000 оны хоёрдугаар сарын 21-нд Н.Энхбаярт ТВ ба аудио төхөөрөмжийг хандивласан хэмээснээ албан ёсны бланкан дээр үйлдэж, Японы Буддын АгонШюү байгууллагын ерөнхийлөгч Кириямагаас байгууллагын болон хувийн тамгаа дарсан албан бичгийг ирүүлж байжээ. Ийм учраас өмнө дурдсан хоёр баримт бичгийн чухам аль нь албан ёсны эсэхийг тодруулж, Монгол Улсад шударга ёсыг тогтоох үйлсэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүсэмжилж байна” гэжээ. Тэрээр хүсэлтийн хамт дээрх хоёр бичгийг хавсаргасан байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить mdma в Медынь Остров купить METHADONE ЗакладкР¸ шишки в Коломне ИсилькуР»ÑŒ купить эйфоретР¸Ðº MDMA Лсд это марки Сегежа купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин HQ Усолье купить КристалР»Ñ‹ мёда Лидо Ди Езоло купить АмфетамР¸Ð½ Сульфат розовый Шуя купить АмфетамР¸Ð½ (фен) Купить КристалР»Ñ‹ ТобольсРº Нурлат купить Afgan Kush Саров купить Ecstasy ПолярныР¹ купить эйфоретР¸Ðº МефедроР½ КИСЛОТНРžÐ• ДЕЗИНФИР¦Ð˜Ð Ð£Ð®Ð©Ð•Ð• ПЕННОЕ СРЕДСТВРž НА БАЗЕ НАДУКСУР¡ÐÐžÐ™ КИСЛОТЫ КАЛГОНИР¢ ДС 628 ОпиумныР¹ мак купить фен амфетамР¸Ð½ Купить закладкР¸ шишки в Воркуте Сим купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин в камнях ТрамадоР» купить без назначеР½Ð¸Ñ Купить методон в Емве купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы СтрежевР¾Ð¹ группа метадон Кушва купить HQ Гашиш NO NAME Сергиев Посад купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone (4mmc, мяу) Telegram Online ПлетенкР¸ в минске Москва Щукино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy Купить закладкР¸ трамадоР» в Ступине Катайск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [LV] стаф в БагратиР¾Ð½Ð¾Ð²ÑÐº Купить закладкР¸ спайс россыпь в Ленске Москва ЯкиманкР° купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ в мелких камнях/м
IP:93.179.90.62  2018-08-02 16:50:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.