Мисс Гэрэлчулууны экс амраг МУГЖ С.Жавхлангийн эхнэрийг мисс болгожээ

2012/08/08
Share |
Мисс Гэрэлчулууны экс амраг МУГЖ С.Жавхлангийн эхнэрийг мисс болгожээ

21-р зуунд анх удаа араг түшиж, гэрийнхээ хатавчинд амаржсан МУГЖ С.Жавхлангийн эхнэр, уртын дууч Г.Эрдэнэчимэгийг мэдэхгүй хүн цөөн. Зохиолын дууны ханхүүтэй тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбох болсноосоо хойш “Оготны нүхэн дэх сувд” мэт амьдрах болсон тэрбээр цагтаа миссийн титэм тэргүүндээ залж явсан хувьтай нэгэн. “Оюуны эрэлд” оюутны холбооноос жил бүр зохион байгуулдаг “Оюутны мисс мистер” тэмцээнд хоёрдугаар курсын оюутан байхдаа орж байсан тэрбээр олон арван охидоос авъяас билэг, оюун ухаанаараа цойлж гранпри шагналыг нь хүртэж байсан. Харин түүнийг энэ амжилтанд хөтөлж хүргэсэн хүн бол МҮОНТ-ийн дэргэдэх “Халил” хамтлагийн ахлагч Энхбаяр гэх залуу. Түүнийг үзэгчид солонгосын “Оддын хаан” тэмцээнд түрүүлж байсан гэдгээр нь сайн мэднэ.

 

Мөн түүнийг мисс Гэрэлчулуунтай амьдрал зохиож байсныг ч мэдэх хүмүүс цөөнгүй. Тэрбээр СУИС-ийн гадаа Г.Эрдэнэчимэгийг олж хараад уг тэмцээнд орох санал тавьсан бөгөөд өөрөө бэлдүүлж байсан гэдэг. Харин түүнийг яагаад тэр үед хамт амьдарч байсан Гэрэлчулуундаа биш дуучин Г.Эрдэнэчимэгт санал тувьсаныг гайхах хүн олон байдаг. Ямартаа ч түүний нүд буруу хараагүй. Өөрийнх нь бэлдүүлсэнээр Г.Эрдэнэчимэг амжилт үзүүлж эх орноо төлөөлөн Филиппин улсад болсон мисс, мистерийн тэмцээнд оролцож, уянгат сайхан уртын дуугаараа гайхуулж, “Авъяаслаг мисс”-ээр шалгарч байсан юм билээ.

 

Г.Мөрөн www.uls.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser марк закладкР¸ Дмитров купить Шмыг Южно-Сух
IP:95.181.176.174  2018-05-03 17:52:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.