Оросын сүүлчийн эзэн хаан II Николайг хэн хөнөөсөн бэ?

2012/08/09
Share |
Хүмүүс:
Оросын сүүлчийн эзэн хаан II Николайг хэн хөнөөсөн бэ?

Америкаас ийм тушаал ирсэн байж болох уу? 
Одоогоос 94 жилийн тэртээ 6-р сарын тэр нэгэн өдөр Оросын сүүлчийн эзэн хаан II Николайг гэр бүлийнхэн нь хамт хөнөөсөн аймшигт аллага болсон. Энэ аллагын цаана хэн байсан талаарх таамаг өнөөг хүртэл тодорхой бус байдаг. Оросын Стратеги судлалын хүрээлэнгийн ажилтан, II Николай эзэн хааны талаарх 6 боть номын зохиогч, түүхийн ухааны дэд эрдэмтэн Пётр Мультатули өөрийнхөө таамгийн талаар өгүүлсэн байна.

 

Бродвейн -120Энэ бусармаг явдлын гол санаачлагч нь Москвад байсан большевик удирдагч нарын нэг, Бүх Оросын Төв Гүйцэтгэх Хорооны төлөөлөгч Яков Свердлов, харин Урал дахь гүйцэтгэгч нь Шая Голощёкин, Яков Юровский, Александр Белобородов нар байжээ. Энэ аллагыг ийм хурдан гүйцэтгэх болсон шалтгаан нь Екатеринбургт цагаантнууд тулж ирсэн явдал байлаа.

 

Энэ мөчөөс мөрдлөг эхэлсэн бөгөөд гол үүрэг гүйцэтгэгч, мөрдөн байцаагч Николай Соколов цуглуулсан баримт материалаа Европ руу хилийн чанадад дамжуулсан байна. Соколов 1924 онд Францын Сальбри гэдэг жижиг хотод учир битүүлгээр 42 насандаа нас баржээ. Энэ үйл явдал болохоос өмнө, 1921 онд түүний байранд зэвсэглэсэн дээрэмчид халдаж, хааны гэр бүлийн аллагын талаарх хэргийн мөрдөн байцаах ажиллагааны тусгай ботийг хулгайлсан байна.

 

Оренбургийн Улсын Сурган Хүмүүжүүлэх Дээд Сургуулийнхны / ОГПУ / хийсэн хэрэг гэж хардаж байсан. Гэхдээ Соколов эрт орой, хэзээ нэгэн цагт ийм явдал болно гэдгийг тааварлаж байсан учир уг ботийг 4 хувь олшруулсан байжээ. Хориод онд Белградад “Хааны зарч” сонинд: “Хааны гэр бүлийг хэн хөнөөсөн бэ?” гэсэн нэртэй өгүүлэл нийтлэгдсэн. Цагаантнуудыг ойртож ирэх үеэр большевикууд сандрахдаа нууц түлхүүр бүхий цахилгаан утсыг үлдээсэн байсан байна. Энэ нь Москва дахь Свердлов, Екатеринбург дахь Юровский нарын яриа байсан юм.

 

Энэ цахилгаан утаснаас гадна, мөрдөн байцаагч Соколовын өөр бусад эд мөрийн баримт олзлогдсон. Нууц түлхүүрийг 1922 онд л Парист тайлж чадсан. Энэ бүхнээс олон зүйлийн учиг тайлагдсан байна. АНУ-аас “Гэр бүлээр нь, бүгдийг зайлшгүй устгах” тушаал ирсэн. Тэр үед Америкийн төлөөлөгчийн газар Вологдад байрлаж байсан бөгөөд энэ төлөөлөгчийн газраар дамжин Москвад тушаал очсон.

 


1918 оны 6-р сарын 17-нд тушаал гүйцэтгэх талаар Юровский Свердловд нууц түлхүүр бүхий цахилгаан утас илгээсэн. Энэ талаар Соколов 1924 оны 10-р сард өөрөөр хэлбэл өөрийнхөө гэнэтийн үхэл болохоос сарын өмнө дотнын нөхөр А.Шиншинд хэлсэн байна. Чухамхүү энэ цаг үед одоогийн хэл томьёогоор үндэстэн дамнасан хөрөнгөтнүүдийн бүлэглэл ХХ зууны эхэнд АНУ-д бий болсон байсан. Үүнд санхүү аж үйлдвэрийн хүрээний гол төлөөлөгч Ч.Крейн, Г.Форд, Ж.Морган, П.Варбург, Я.Шифф нар энэ бүлэглэлд багтаж байлаа.

 




Хаан үхлээ мэдэж байсанЭнэ бүлэглэлийн төв нь Нью-Йоркид тэнгэр баганадсан байшин Бродвей-120-д байрлаж байжээ. Санхүү-аж үйлдвэрийн энэ бүлэглэлийнхэн өнгөн дээрээ хууль ёсыг баримтлагч амгалан дүртэй боловч далд үйл ажиллагаануудыг явуулдаг байсан байна. Энэ бүлэглэл хүрээгээ дэлхий дахинд тэлсэн байсан юм. Үнэн алдартны шашинт Орос орныг устгах нь тэдний бүтэшгүй төлөвлөгөөний нэг байсан гэхэд хилсдэхгүй. Тийм учраас хаант Орос орны хэмжээшгүй эрхт хаан тэдний эвлэршгүй дайсан байлаа. Тэд 1905 оны Оросын анхны хувьсгалын отрядад тусламж үзүүлж байжээ. 1905-1910 онуудад Орос оронд алан хядагчдын гарт 16 мянган хүн амь үрэгдсэн. Тэд мөн Орос-Японы дайн, 2-р сарын хувьсгалын үед ч санхүүгийн тусламж үзүүлсээр байлаа. Петроградад эмх замбараагүй нөхцөл байдал үүссэн бөгөөд зөвхөн дайн тулааныг санхүүжүүлээд зогсохгүй сонинуудыг зуу зуун мянган хувиар хэвлэгдэн гарахад санхүүгийн дэмжлэг үзүүлж байжээ.

 


Банкны эзэн Яков Шифф Шиншиний нотолсноор хааны гэр бүлийн аллагыг үйлдэх талаарх тушаалыг Свердловд дамжуулсан байдаг. 1918 оны 7-р сарын 16-аас 17-нд шилжих шөнө Ипатьевын байранд хааны гэр бүл, үнэнч дөрвөн зарцынхаа хамт Юровын захирч байсан большевикуудад алагдсан байна. Мөрдлөг хилийн чанадад ч үргэлжилж байлаа. Хааны гэр бүлийнхний цогцсыг хэдэн хэсэг болгож Екатеринбургээс 20 км-ийн зайд орших Ганна Ямын дүүрэгт бензинээр шатаасан юм. Шатаагүй үлдсэн хэсгийг хүхрийн хүчлийн уусмалд хийсэн байжээ. Соколов, мөрдөн байцаах хэсгийн дарга, генерал Дитерихс нар цогцсын үлдэгдлийг спирттэй төмөр саванд хийж Москва руу Ленин, Свердлов нарт эргэлзээ төрүүлэхгүйн тулд явуулсан байна.

 


Энэ бол улс төрийн аллага, хядлага байсан юм. Энэ талаар, хааны гэр бүлийн аллагын талаар большевикууд таг чиг, дуугүй байсан. Үйл явдал олон түмний дургүйцлийг төрүүлэх нь эргэлзээгүй байлаа. Гэхдээ энэ үйл явдал олонд ил болсон. Харин энэ гэмт хэргийг тэргүүн хамба Тихон / Белавин / л анх буруушааж байсан байна.

 


Хайр энэрэл ялнаХааны гэр бүлийг алсан энэ аллага, алан хядлагын эхлэл нь байсан гэж хэлж болно. Гучаад оны улс төрийн хэлмэгдүүлэлт, хавчлага, нударган баячуудын хөрөнгийг хураах нугалаа, хилсээр хэрэг тулгах зэрэг бусармаг үйл явдлууд ээлж дараагаар болж эхэлсэн. ГУЛАГ / Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерь /-д нутаг нэгтнүүд сая саяараа үхэж байлаа. Алуурчид энэ гэмт хэргээ ард түмнээс нуун далдалж байсан юм. Эзэн хааны үхлийн талаарх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа, таамаг олон жил үргэлжилж байна. Бурхан шүтэхийг ч хориглож байлаа. Амь үрэгдсэн хааны гэр бүлийг хүндлэх, эргэн дурсах явдал жилээс жилд нэмэгдсэн бөгөөд 1981 онд хилийн чанад дахь Оросын үнэн алдартны шашны сүм хийд, 2000 онд Орос орон дахь бүх сүм хийдүүд хүндэтгэл үзүүлсэн. Хааны гэр бүл байрлаж байсан Ипатьевын байшин байсан газар дээр нэгэн гайхамшигтай сүмийг бий болгосон.

 


Гэхдээ түүнээс километр хэрийн зайтай газар эзэн хааны гэр бүлийг алсан алуурчин Свердловын хөшөө байдаг бөгөөд, Ганна Ямад хааны гэр бүлийнхний цогцсын үлдэгдлийг хүхрийн хүчлийн уусмалд хийсэн өөр нэгэн алуурчин болох Войковын нэрээр Москвагийн нэг метроны буудал нэрлэгдсэн хэвээр байна. Бид хэнийг санан дурсах ёстой вэ? Бурхныг уу, бугийг уу? Үхэхийнхээ өмнөхөн эзэн хаан ухаарал хайрласан гэрээслэлээ үлдээсэн юм. “Энэ хорвоод учирч байгаа гай гамшиг илүү хүчтэй, их болно. Гэхдээ зөөлөн нь хатуугаа ялан дийлэх болно. Энэ бол хайр нигүүсэл юм” гэж хэлж байжээ.

 


“Аргументы и факты” сониноос

 


www.chuhal.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.