Нийслэлийн МАН-ыханы мэдэлд ””алдарт”” Улаанбаатар таймс сонин очжээ

2012/08/09
Share |
Хүмүүс:
Нийслэлийн МАН-ыханы мэдэлд ””алдарт”” Улаанбаатар таймс сонин очжээ

)Гурав дахь Ерөнхийлөгчийг гурван өдөр “шүүгээд” хорих ял оноож орхив. Түүнтэй хамт бидний /сэтгүүлчдийн/ Чука эрхлэгч хэмээн авгайлдаг До.Чулуунбаатар сэтгүүлчийг ч бас хорих ялаар шийтгэв. Сэтгүүлч До.Чулуунбаатарын тэргүүлсэн баг 2008 онд “Улаанбаатар таймс” сониныг менежментийн хувьчлалаар авчээ. Энэ хувьчлалын үр дүнд уналтад ороод байсан “Улаанбаатар таймс” сонин дахин сэргэж, хэвлэл мэдээллийн зах зээлд өрсөлдөхүйц болж, хөл дээрээ тогтож чадсан байдаг. Энэ бол бодит үнэн. Өөрөөр хэлбэл, энэ сонин дампуурч байсан, До.Чулуунбаатар менежмент хийсний хүчинд сэргээсэн. Харин шүүх түүнийг буруутган хорих ялаар шийтгэсэн. Ингэхдээ хэнд ч юм 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэчихэв. Хаана, хэнд, яаж байгаад ийм их хохирол учирчихав гээд ухвал хачирхалтай үндэслэл гарч ирэх аж. До.Чулуунбаатарыг шалгаж эхэлснийхээ дараа хуулийн байгууллагаас хүсэлт гарган, хөрөнгийн үнэлгээ хийлгэжээ. Үнэлгээчид “Улаанбаатар таймс” сонины байшин, газар хоёрыг нь 2.1 тэрбумаар үнэлсэн байна. Энэ үнэлгээ нь зах зээлийн эргэлтэд байгаа, тодруулбал барилга, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг худалдаж борлуулдаг зах зээлийн үнэ ажээ. Шүүгч, прокурорууд анх хувьчилж авахдаа төлсөн 370 сая төгрөгийг хасаад 1.7 тэрбум гэсэн тоог гаргасан аж. Энгийнээр хэлбэл, энэ.

 

Гэтэл До.Чулуунбаатар “Улаанбаатар таймс” сонины байшин гэгдэх өдгөө Төрийн ордны зүүн талын нурсан байшинг үйлдвэр үйлчилгээний юм уу, түрээсээр бусдад эзэмшүүлэх зэргээр ашиг харж ажилласан зүйл огт байдаггүй аж. Энэ барилга байгууламж, газрыг хэн нэгэнд барьцаалаагүй, худалдаагүй байтал зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлсэн нь шууд утгаараа, До.Чулуунбаатарыг ямар нэг аргаар буруутгах гэсэн ажиллагаа гэж ойлгогдох аж. Өмгөөлөгч С.Нарангэрэлийн “Байшин, газрын хамт 2.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь хууль бус байна. Энэ байшинд ямар ч газрын гэрчилгээ байхгүй. Тиймээс ингэж хэт өндрөөр үнэ-лэхдээ ямар хууль, тогтоомжийг үндэслэснийг мэдмээр байна” гэсэн асуултад Үнэлгээний шинжээчдийн багийн ахлагч “Бид хууль тогтоомжид заасны дагуу үнэлээгүй. Олон жилийн практик туршлагадаа үндэслэн, мөн ойролцоох газрын ханшийг судлан, энэ объектийг үнэлсэн. Энэ объектийн ойролцоо байрлах “Централ тур”-ын газрыг нэг сая ам.доллараар үнэлсэн байдаг” гэсэн тайлбарыг өгчээ. Хачирхалтай байгаа биз? Уг нь 2010 оны нэгдүгээр сарны 21-нд УИХ-аар баталсан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль гэж байдаг аж. Дээрх үнэлгээчид шүүх, прокурорынхонд биш энэ хуульд захирагдаж, үүний хүрээнд ажиллах учиртай юм байна. Уг хуулийн Гуравдугаар зүйлийн 3.1.2-т “Үйлчлүүлэгч гэж хөрөн¬гийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэжээ. АТГ, эсхүл прокурорын байгууллага үнэлгээчдийн үйлчлүүлэгч болж таарч байна. Гэтэл захиалагч, эсвэл удирдлагаар хангах үүрэгтэй мэт ажиллуулж, дүгнэлт гаргуулжээ.

 

Бас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн Наймдугаар зүйлийн, 8.1-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно”, мөн 8.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ” гэж заажээ. Энэ заалт үйлчилсэнгүй. Хууль баримтлаагүй гэдгээ ч үнэлгээчид хэлчихсэн аж. Гэтэл энэ нь До.Чулуунбаатарыг буруутгах үндэслэл, нотлох баримт болчихсон байдаг. Үүнийг зөвхөн сэтгүүлч До.Чулуунбаатарыг буруутгах гэсэн хэмээн ойлгож болохгүй. Шууд утгаараа, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг буруутгаж, яллахын тулд До.Чулуунбаатарыг хэлмэгдүүлсэн гэж ойлгогдож байна. Улс төрийн шалтгаанаар Н.Энхбаярыг яллаж хэлмэгдүүлэхийн тулд дээрх үнийг хүчээр бий болгон, улмаар “Улаан¬баатар таймс” сонин хувьчлал... гэдэг асуудлыг Н.Энхбаярт аваачиж наасан байдаг. Ингэж наалдуулсан нь их энгийн. Тухайн үед “Улаанбаатар таймс” сониныг хувьчлахад хөрөнгө гаргаж байсан “НТ холдинг” компани сүүлд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төрийн албаа өгсний дараа байгуулсан “Сгор” компанитай нийлсэнд байгаа юм. Ингэж Н.Энхбаяр, До.Чулуунбаатар нар бүхэл бүтэн сонин хууль бусаар хувьчилж, улсад өчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хилс хэрэгт унасан аж. Чухамдаа хохирол гэж гаргаж ирэх бол тэр зүйл нь алга болсон, дээрх хоёр эрхэм зарж борлуулаад устгачихсан байх учиртай. Үгүй аж. “Улаанбаатар таймс” сонины байшин нь өдгөө “Нурсан балгас” нэртэй болчихсон Төрийн ордны зүүн талд байж л байна. Тэд зарж үрчихээгүй, одоо Нийслэлийн өмчид байдаг аж. Бас “Улаанбаатар таймс” сонин нь өдөр тутмын статустай хэвлэгдээд гарч л байна. Харин өмчлөгч нь солигдсон. Дахин сэргэснийх нь дараа Нийслэлийн өмчинд буцааж аваад, эргүүлэн хувьчилсан. Одоо энэ сонин МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн эзэмшилд байдаг ажээ. Ийн “Улаанбаатар таймс” сониныг сэргээсэн Чука эрхлэгчид шүүх ял оноон, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх операцийн бас нэгэн золиос болгожээ.

 

 Б.ГАРЬД

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
tsgrvoyfrxd aaHrRLybbqduwqcmpe, [url=http://ecvlfaytobbg.com/] ecvlfaytobbg[/url], [link=http://ehegahguunyf.com/ ]ehegahguunyf[/link], http://hokqsrbahbkv.com/
IP:46.161.9.32  2016-05-11 05:22:38
asKesmc54w1 http://diflucan.mom/ - diflucan http://arimidexonline.eu/ - arimidex for breast cancer http://onlineviagra.trade/ - viagra on line http://buy-cialis.faith/ - cialis in usa
IP:46.161.9.24  2016-06-11 14:57:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.