Бооёо: Нэр нь тодроогүй баатар гэдэг шиг л байна

2012/08/09
Share |
Хүмүүс: Н.Ариунболд | 
Бооёо: Нэр нь тодроогүй баатар гэдэг шиг л байна

Нийслэл хот удахгүй хөл хөдөлгөөнд дарагдана. Сургууль, цэцэрлэгийн улирал ирж, оюутнууд ч хэчээлдээ суух гэж хотыг чиглэдэг нь нууц биш. Харин энэ байдлыг нь ашиглаж, хошин урлагийнхан шинэ тоглолтоороо угтдаг билээ. Тэгвэл “Шинэ үе” продакшны уран бүтээлчид шинэхэн үзүүлбэрээс бүрдсэн хошин шогийн тоглолтоо бэлдээд энэ өдрүүдэд тун завгүй байна.

 

Тус продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёотой холбогдоход "Энэ сарын 18-наас үдэш бүр ҮЭСТӨ-нд тоглоно. Нэр нь тодроогүй баатар гэдэг шиг одоогоор тоглолтдоо нэр өгч амжаагүй байна. Тоглолтод "Эрхэм элч" нэгдлийн жүжигчин С.Лхагвасүрэн урилгаар оролцоно" гэв.

С.БАЯСГАЛАН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.