“ХИТ” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Давааням тэнгэрт одлоо

2012/08/13
Share |
Хүмүүс:
“ХИТ” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Давааням тэнгэрт одлоо

МҮОНРТ-ийн "Хит" хөгжмийн нэвтрүүлгээр олонд танигдсан хөтлөгч, редактор П.Давааням өнгөрсөн амралтын өдөр /бямба/ өвчний улмаас таалал төгсчээ. Энэ мэдээг сонссон гэр бүл, найз нөхөд, уран бүтээлчид болон түүнийг хүндэлж явдаг хүн бүр гүн эмгэнэн гашуудаж байна.

 

МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Сарантуяа өөрийн фэйсбүүк хуудасдаа:  "Бидний хайртай анд, Монголын нэгэн авъяаслаг сэтгүүлч Д. Даваанямыг Мөнх тэнгэр биднээс яаравчлан авч одлоо. Ирээд буцах нь үнэн энэ хорвоод ижилдэн явсан анд минь биднээсээ дэндүү эрт буцчихлаа. "Амьддаа бие биенээ хайрла" гэдэг үгийг мэдсээр байж амьдад нь баярлуулж чадсангүй дээ найзыгаа. Даавка минь чи Мөнх хөх тэнгэр, Мөнхөд ногоон газар дэлхийдээ амгалан нойрс доо...Чиний бахархам авъяас, онцгой мэдрэмж, ил цагаан сэтгэл чинь бидний төдийгүй Монгол түмний сэтгэлд хоногшин үлдэх болно...Ум сайн амгалан болтугай" гэжээ.

 

Мөн "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч, редактор Д.Туул:  "Давкаг минь амьдралын нугачаанд бүдчиж явахад нь олон ч найз нөхөд нь, хамтран зүтгэгчид нь дөлж жийрхэж явсан. Гэвч хийж бүтээсэн үйл нь, монголын төдийгүй дэлхийн хөгжмийн урлагийн амьд нэвтэрхий толь болж явсан авьяас хөдөлмөр нь ийм олон хүний сэтгэлд мөнхрөн үлдсэнийг уншиж суухад сайхан байна. Анд минь амгалан нойрс доо. Хайрлаж хүндэлж явсан үзэгч олон тань чиний төлөө залбирч байна. Ум сайн амгалан болтугай" хэмээн эмгэнэлээ илэрхийлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
LestEi tadalafil online cheap tomar cialis alcohol cialis 10mg reviewcheapest generic levitra online Levitra Online generic levitra dapoxetinecialis bathtub cialis black market price 274 brand name cialis onlinelevitra wikipedia levitra vardenafil 10 mg vardenafil hclfinasteride minoxidil propecia generico madrid propecia without prescription legal
IP:31.184.238.235  2015-05-08 13:09:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.