Гавьяат цол Бооёог тойрсоор л...

2012/08/13
Share |
Хүмүүс: Н.Ариунболд | 
Гавьяат цол Бооёог тойрсоор л...

Хошин урлагийнхны дотроос хамгийн чадал чансаатай нь хэн бэ гэвэл мэдээж "Шинэ үе" продакшны захирал Бооёо гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Харин саяхан түүнийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ гэх чихэнд чимэгтэй мэдээлэл гадуур цацагдах болсон. Харин энэ мэдээлэл худал болохыг Жүжигчин Бооёо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгний инээдмийн баярын өдрөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулсан болохоос МУГЖ цол хүртээгүй аж.

 

Үүнийг сонссон үзэгч түмэн "яасан нүдээ олдоггүй Гавьяат цол бэ?" гэж уулга алдах болжээ. Хэдий төрөөс Гавьяат хэмээх шагнал хүртээгүй ч ард түмнээсээ Гавьяатын дайтай хүндлэл хүлээдэг түүнийг Гавьяат хэмээх цол тойрсоор л. Ямартаа ч Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэдэг тиймээс үзэгчдийн хайртай жүжигчин Бооёо тун удахгүй МУГЖ болох биз ээ.

 

Д. Мөнхжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.