Жүжигчин О.Энхтуулд эргэн тайзнаа гарах хүсэл бий

2012/08/13
Share |
Хүмүүс: О Энхтуул | 
Жүжигчин О.Энхтуулд эргэн тайзнаа гарах хүсэл бий

Нэгэн үе монголын урлагийн ертөнцийг  өөрийн гоо үзэсгэлэнгээрээ чимж явсан жүжигчин О.Энхтуул  Улаанбаатарын унаган охин бөгөөд жүжигчин С.Өлзийхүүтэй хамт дөчин мянгатад бужигнаж өсчээ. Тэрбээр С.Өлзийхүүгээсээ түрүүлж мэргэжлээ сонгосон болохоор найзыгаа  жүжигчин болоход нь их нөлөөлсөн гэдэг. Мөн тэрбээр сургуулиа  төгсөөд УДЭТ-д орж,  алтан үеийнхнээс суралцаж, мөнгөн үеийн жүжигчидтэй хамт  нэг тайзнаа гарч байсандаа сэтгэл хангалуун явдаг аж. Түүнийг  ид бүтээх насандаа Герман эр дагаж харьд одсон хэмээн шүүмжилдэг ч  хүүхдүүдээ том болохоор эх орондоо ирж, эргэн тайзнаа гарахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Х.Өнөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.