Хүмүүс: Д Ганбаатар | Т Уянгалянхуа | |
“Монголын оюутан мисс-2001”, Монголын сайхан бүсгүй-2002” улсын уралдааны алтан эрдэнийн өргөмжлөлттэй Т.Уянгалянхуаг сайн нөхрийн буянг эдэлж яваа азтай бүсгүй гэж бусад миссүүд нь тодорхойлдог. Монголдоо л дээгүүрт ордог толгой баячуудын нэг болох "Макс" Д.Ганбаатарын гэргий болж, тогтвортой амьдралыг туулж яваа болохоор ийнхүү тодорхойлох нь аргагүй.
Өнгсөрсөн намар нөхөртөө нуган үр төрүүлж өгсөн мисс Т.Уянгалянхуа нөхөрийнхөө талархалын бэлгэнд мэдээлэлийн хөтөлбөрөөр дагнан үзэгч олонд хүрсэн "MNC" телевиз бэлгэнд авч байсан билээ.
Моринд ч, бизнест ч одтой яваа "Макс"-ийн гэх тодотголтой С.Ганбаатарын эхнэр Т.Уянгалянхуа нөхөртэйгээ морьд ирэхийг харах дуртай. Уяач нөхрөө дагаад морь мэддэг муугүй уяач болсон гэдэг.
Тиймдээ ч сая амралтын өдрүүдээр Хүй долоон худагт болж өнгөрсөн "Макс"-ийн 20 жилийн ойн наадамд нөхөртэйгээ хамт манай "папарацийн дуран"-д өртжээ. Хэн ч харсан сайхан хосуудыг ахин нэг нуган үртэй болж байгаа юм уу даа хэмээн жиг жуг хийж байсанг энд нуух юун.