Топ модель Ч.Уранбилэг гадаад эрийн цайг чанах уу

2012/08/14
Share |
Хүмүүс: Уранбилэг.Ч | 
Топ модель Ч.Уранбилэг гадаад эрийн цайг чанах уу

"Гоёл-2009" наадмын топ модель Ч.Уранбилэгийг үзэгчид МУГЖ Т.Ариунаагийн "Харамсал, харуусал" гэх дууны клипэнд тоглож байснаар нь  сайн мэднэ. “Монгол модель” агентлагаас төрж гарсан акулуудын нэг болох түүнийг тус клипэнд хамт тоглож байсан залуутайгаа хайр сэтгэлийн холбоотой байсныг загварынхан нь ярьдаг. Харин түүнээс өөр эр хүнтэй төдийлөн нэр холбогдож яваагүй “цэвэр” топ маань сүүлийн үед нэгэн сонирхолтой хайрын түүх эхлүүлээд байгаа бололтой. Учир нь түүнтэй нэр холбогдоод буй залуу нь "Саусгоби сэндс" компанийн ерөнхий захирал Александр Молино гэх австрали эр гэнэ.

 

Топ бүсгүй хэдийгээр энэ тухайгаа нууцлахыг хүсч байгаа ч тэдний романтик болзоог мэдсэн, харсан хүмүүс цөөнгүй ажээ. Мөн саяхан ноён Александр Молино топ бүсгүйд гэрлэх  санал тавьсан тухай ойрын эх сурвалжууд нь ярих болжээ. Харин моринд хайртай монгол модель маань гадаад эрийн цайг чанах уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

 

Н.Хувьзаяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.