С.Онон: Надад хөхний даруулга тав, өсгийтэй гутал зургаа байгаа

2012/08/14
Share |
Хүмүүс: Н Онон | 
С.Онон: Надад хөхний даруулга тав, өсгийтэй гутал зургаа байгаа

"Х-ТҮЦ" хамтлаг хошин шоу тоглолтоо үзэгчдэд хүргэхээр бэлтгэлдээ орсон байна. Тус хамтлагийн гишүүн С.Ононгоос шинэ уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

 

- "Амьдрах сайхан" хошин шоу тоглолтоор юуг өгүүлэх вэ?
- Тоглолтод маань “Амьдрах сайхан” гэсэн нэг үзэгдэл байгаа. Тэр үзэгдлээрээ энэ тоглолтоо нэрлэсэн. Үзэгчдэд “амьдрал ямар гайхалтай юм бэ” гэдэг мессеж өгөхийг зорьж байгаа. Манай хамт олон “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө” гэсэн уриаг өнгөрсөн жилээс хойш тоглолт бүр дээрээ хэлж заншсан. Энэ ч утгаараа нийслэлийн иргэдээ ухамсартай соёлтой байгаасай гэсэн үүднээс үзэгдэл болгоноороо нэг ч гэсэн зүйл ойлгуулахыг хүсч, тэмүүлдэг. Иргэдээ гудамжинд хог,нус цэрээ ил хаядаггүй, замын хөдөлгөөний дүрмээ бариад соёлтой оролцоосой гэж боддог. “Миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр хязгаарлагддаг” гэсэн сайхан үг байдаг шүү дээ. Тиймээс нийслэлийн иргэдээ дор бүрнээ ухамсартай Монгол Улсынхаа төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байгаасай гэж хүсдэг. Уран бүтээлч хүн нийгэмд тодорхой хэмжээний үүрэгтэй. Тиймээс зөв мессежийг үзэгчдэд байнга өгөхийг зорьдог нь шинэ тоглолтын маань гол зорилго юм.

 

- Тоглотынхоо санааг хэрхэн олсон бэ?
- Оросын хошин урлагт зохиолыг нь бичдэг зохиолч байдаг юм билээ. Харин манайд бол хошин урлагийн зохиолч бараг байдаггүй. Уг нь бэлэн зохиол байвап амар. Шууд л бэлтгэлдээ орно. Хошин урлаг амьдралд өрнөж байгаа зүйлийг хүмүүст хошноор харуулахыг зорьдог. Манай хамтлагийнхан хоорондоо “ийм байвал яаж байна” гэх мэтээр ярилцаж

 

- Таныг айлын эрх хүүхэд юм уу эмэгтэй хүний дүрд тоглоход үзэгчид дуртай хүлээж авдаг. Та энэ удаа ямар дүр бүтээх вэ?
- Тоглолт маань таваас зургаан үзэгдэлтэй. Би бүх үзэгдэлд гарч байгаа. Нэг үзэгдэлд нь эмэгтэй хүний дүрд тоглоно. Би эмэгтэй хүнээс дутахааргүй хувцастай болсон шүү. Надад хөхний даруулга тав, өсгийтэй гутал зургаа байгаа. Дэлгүүрт явж байхдаа надад таарах өсгийтэй гутал харна шүү дээ(инээв)

 

- Энэ тоглодтод олимпийн наадамтай холбоотой үзэгдэл байгаа юу?
- Мэдээж оролгүй яах вэ. Олимпийн наадам үзээд үнэхээр их баярлаж байна. Манай монголчууд дээд тэнгэрээс заяатай, бяртай, чадалтай гэдгийг нотлон харуулж бдйгаа тамирчдцаа туйлын их баярлаж байгаа. Урлагийн хүмүүс чинь сэтгэлийн хөдөлгөөнтэй шүү дээ. Манай хамт олон тоглолтынхоо бэлтгэлийг хийж байхад тамирчид маань медаль хүртсэн. Бид бүгдээрээ уйлаад, нэгнийхээ нулимсыг нь арчаад сууж байсан. Шинэ тоглолтод маань олимпийн аварга Н.Түвшинбаяраар төлөөлүүлэн бусад тамирчиддаа хүндэтгэл үзүүлсэн үзэгдэл орж байгаа.

 

- Уран бүтээлд тань амжилт хүсье?
- Баярлалаа.

 

ӨДРИЙН ШУУДАН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.