Хэвлэлийн хамгийн ”бяцхан” баатар

2012/08/14
Share |
Хүмүүс:
Хэвлэлийн хамгийн ”бяцхан” баатар

Өөрийгөө Мино хэмээх гадаад нэрээр өхөөрддөг адтай нэгэн охин сүүлийн үед хэвлэлийнхний анхаарлыг багагүй татах болоод буй. Түүний жинхэнэ нэр нь Т.Номин. Тэрбээр "Sound of kiss" хэмээх охидын хамтлагт дуулж, урлагийн ертөнцөд анх хөл тавьсан. “Хайрлаж болох уу” уран сайхны киноны гол дүрд тоглож, чамгүй авьяастай жүжигчин болохоор харуулсан ч түүний карьер хүссэн хэмжээнд нь хүртэл өсч чадаагүй.  Хамгийн хачирхалтай нь, Мино хамтлагийнхаа нэрийг барьж “алтны магнат” гэгддэг Ц.Мянганбаяраас орон байр гуйсан учир хамтлагийнхан нь түүнтэй хамтран ажиллахаас татгалзсан гэдэг.  Хамтлагаасаа гарсны дараа тэрбээр хэсэг хугацаанд бие даан уран бүтээл туурвисан ч амжилт олоогүй.

 

Удалгүй “Хатарыш” дууг “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийн төрсөн дүү С.Амарбаясгаланттай хамтран дуулсан нь түүнд чамлахааргүй амжилт авч ирсэн. Гэвч дорвитой уран бүтээл туурвидаггүй ч жижигхэн бие, өхөөрдөм төрхөөрөө эрчүүдийн анхаарлыг татдаг Миног хэвлэлийнхэн зав л гарвал ямар нэгэн баян залуутай холбодог.  Тэрбээр “алтны магнат” Ц.Мянганбаяр, алтны компанийн нэр нь үл мэдэгдэх захирал, тэр ч бүү хэл, мянгат малчин залуутай хүртэл нэр холбогдож байв. Ийнхүү үнэн, худал нь мэдэгдэхгүй олон залуутай хайр сэтгэлийн “харилцаа үүсгэсэн” Мино одоо Дамбын Хишигээгийн дүү Укатай үерхэж байгаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.