Ч.Улаан: Ний нуугүй хэлэхэд, Ц.Нямдорж өшөө хорсол, атаархлаар өлсчихсөн хүн

2012/08/14
Share |
Хүмүүс: Ц Нямдорж |  Чүлтэм Улаан | 
Ч.Улаан: Ний нуугүй хэлэхэд, Ц.Нямдорж өшөө хорсол, атаархлаар өлсчихсөн хүн

ИХ-ын дэд дарга Ч.Улаантай ярилцлаа.

-УИХ-ын дэд дарга боллоо. Таны ажил юу­наас эхлэх бол?

-УИХ-ын дэд дарга гэдгийг би их хариуц­ла­гатай ажил гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл дэд дарга бол төр, нам, эвсэл, нийгмийг хооронд нь хол­бох гол гүүр байх. Тэр тусмаа энэ удаа­гийн УИХ их онцлогтой. Аль ч нам дангаараа олонхи болоогүй, эвсэж, хамтарч ажиллах нөхцөл байдал бий болсон. Өнөө­дөр УИХ-д хоёр намын бүлэг байна. Уг нь бол үлдсэн нэг нам нь бүлэг байгуулах болол­цооны эрхийг ард түм­нээ­сээ авсан. Харам­сал­тай нь өөрсдийнх нь явуул­сан харалган бод­ло­гын улмаас бүлгээ ба­талгаажуулж чадал­гүй­гээр хуулийн хязгаар­лал­тад орчихлоо. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал. Тиймээс энэ хүч­нүүд хоорондоо ухаал­гаар хамтарч ажиллан, Монгол төрийн тогт­вор­той байдал, үр ашигтай ажиллах нөхцөл, тэнц­вэ­рийг хадгалах нь юу юу­наас чухал. Энэ чухал үүргийг гүйцэтгэхэд УИХ-ын дэд дарга гол үүрэгтэй гэдэг талаас нь би үүнийг өндөр хариуцлагатай алба гэж ойлгож, хүлээж авч байгаа.

-Таныг дэд даргаар томилогдсоноос хойш УИХ-ын үйл ажиллагаа харьцангуй жигдэрч бай­на. Гэхдээөнгөрөгч долоо хоногийн эхэн үед байдал нэлээд ээд­рээтэй байсан шүү?

-Сонгуулийн дараа төр засгийг байгуулах талаар олонхи болоогүй ч гэсэн хамгийн олон суу­дал авсан улс төрийн хүчинтэй хамтарч ажил­лая, ард түмний сон­гол­тыг баталгаажуулъя, на­муудын мөрийн хөтөл­бөрт тусгасан ард түмний хүсэн хүлээсэн зо­риул­туудыг хэрэгжүүлэх нөх­цөлийг бүрдүүлье гэж манай “Шударга ёс” эв­сэлд зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг ахлах үүр­гийг надад ногдуулсан. Уг ажлын хэсэг сар гаруйн хугацаанд бусад эвсэх намуудын ажлын хэсэг­тэй хамтарч ажил­лас­наар өнөөгийн улс төрийн байдлыг цаашид тас­ралт­гүй, тогтвортой явуу­лах нөхцөлийг бүр­дүүл­сэн тогтолцоонд хүрч чад­лаа. Хуулийн дагуу, олон улсад байдаг пар­ла­мен­тийн засаглалын нийт­лэг жишгийн дагуу олонхи нь ачаагаа үүрч, хариуц­лагаа хүлээдэг. Харин цөөнх нь хяналтаа тавьж, алдаа гарахаас сэргийлэн хамтарч ажил­ладаг жишгээ дагаж мөр­дөх нөхцөл бүрдлээ гэж үзэж байна.

-Өнгөрөгч пүрэв га­ригт Засгийн газрын тэр­гүүнийг томиллоо. Засгийн газраа байгуу­лах ажил одоо лэр­чимжих нь?

-Төр засгийг аль бо­лох хурдан бүрдүүлж, үйл ажиллагааг эхлүүлэх явдал нь нэн чухал, тул­гамдсан зорилт. Өөрөөр хэлбэл, ард түмэн шийд­вэ­рээ нэгэнт гаргачихсан. Одоо харин үүнийг боди­той ажил хэрэг болгох ажлыг бид удаашруулж, саатуулах ёсгүй. Тиймээс Ерөнхий сайдыг томилох ажилд манай “Шударга ёс” эвслийнхэн нэлээд санаачилгатай ажил­ла­лаа.

Нөгөө талаас өмнө нь эрх барьж байсан МАН нийгмийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөр­дөхгүй, харалган, бодлого vйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай. Тухайлбал, УИХ сонгогд­чихоод, дотоод бvтэц нь шинээр бүрэлдчихээд байхад Засгийн газар хөрөнгө мөнгө шийдэх, боловсон хүчний халаа сэлгээ хийх шийдвэр гар­гаад байгаа нь зохимжгvй. Ер нь соёлтой ертөнцөд бол сонгууль зарлагдаж, төр засгийн удирд­лагад өөрчлөлт орох нь тодорхой болсон үед гүй­цэтгэх засаглал дээрх хэлсэн асуудалтай хол­боотой шийдвэрүүдийг гаргадаггүй. Гэтэл манай­хан улс төрийн энэ жиш­гийг дагахгүй, нийгэмд таалагдах гэсэн ч юмуу дараагийн засагт дарамт болох vйл ажиллагаа явуулж байгаа нь зохис­гүй. Тийм учраас аль бо­лох төр засгаа хурдан хугацаанд эмхлэн бай­гуулах шаардлагатай бай­сан. Энэ үүднээс бид Засгийн газрыг хурдан байгуулах ажилд гэрээ­нийхээ дагуу үүргээ хү­лээж, шуурхай хандаж оролцсон. Энэ бол нийт монголчуудын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа гэж бид бодож байгаа.

-Ерөнхий сайдыг то­милох хуралдааны үеэр зарим гишүүд хэ­лэлцэх асуудалдаа бус өөр зүйлд анхааралхан­дуулж байсан?

-Мэдээж хэрэг Зас­гийн газраа байгуулах гэж байгаа үйл ажиллагаа таалагдахгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс байсан байна. УИХ ын хурал­даа­наар Засгийн газрын тэр­гүүний тухай асуудал хэ­лэлцэж байхад огт өөр асуудал ярьж дүйвүүлж нам эвсэл, хүмүүс рүү дайрч дав­шилж  овил­гогүйтэж бай­на лээ. Үүний тодорхой жишээ нь  Ц.Нямдорж. Ер нь бол нийгмийг цөөхөн хүмүүс бохирдуулж явдаг шvv дээ. Бид асуудалд их хү­лээцтэй хандаж ирсэн. Ер нь бол биднийг олон удаа элдвээр хэлж бай­гаа. Гэх­дээ монголчуудын нэг сайхан үг бий, “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг юм” гэж.

Ц.Нямдорж гишүүний хувьд тэрхүү хуралдаан дээр нэлээд зүйлийг ярьс­наараа энэ хүн хэн бэ гэдгээ ард түмэнд өөрөө таниулчихлаа. Ний нуугүй хэлэхэд энэ хүн бол өшөө хорсол, атаархлаар өлс­чих­сөн хүн байгаа юм. Тиймээс ч хэдэр ярдаг зан, харалган богинохон бодлогоороо өөрийнхөө намд тус нэмэр болохоо­соо нэрмээс болох нь их болчихсон байна. Уг нь бол өдий олон жил улс төрд явсан хүн нөхцөл байдлыг өөрөө ойлгоод үйл ажиллагаандаа зохи­цуулалт хийх ёстой юм. Гэтэл түүнд эрүүл саруул ухаан, уян хатан ухаалаг зохицуулалт,жолоодлого захиргаа нэгэнт байхгүй болжээ. Ичих ичгүүр ч үгүй юм байна. Тормозгүй машин ямар аюултай байх вэ. Тэгээд бүр жо­лоон дээр нь хэвийн бус хүн сууж байвал юу болох вэ. Ер нь улс төрд олон жил зүтгэсэн туршлага­тай хүмүүс нийгэмдээ, хойч үедээ эерэг нөлөө үлгэр жишээ үзүүлэх ёс­той юм шүү дээ. Үргэлж өшөө хорсол атаархлаар нийгмийг харж болохгvй ээ. Хүн нийгмийн бүтээг­дэхүүн , олон тvмний дунд амьдарч байдаг учир  цаг үедээ дүгнэлт хийж, ор­чин­тойгоо зохицож олон түмнээ дагаж амьдрах хэрэгтэй. Нийгэм ор­чин­доо зохицуулж өөрий­гөө өөрчилж хөгжүүлж байх хэрэгтэй. Түүнээс бус нэг хүнд зохи­цуулж нийгэм өөрч­лөгд­дөггүй юм. Үүнийг Ц.Ням­дорж ойл­гох хэрэгтэй гэд­гийг зо­риуд хэлмээр байна.

-Та бүхнийг урвагч, тун удахгүй Н.Алтан­хуяг Ерөнхий сайдын бөөр рүү нь хутга зоо­чихооод орхиодявна, харж л байгаарай гэж байсан?

-Өдий насны хvн үр­гэлж л хутга зооно, буудна дорбинкдоно, уст­гана зай­луулна гэж ярих нь ямар вэ гэдгийг ядаж бо­дох хэрэгтэй дээ. Юманд утга учир билэг дэмбэрэл, хол ойрын үр дагавар гэж байдгийг ойл­го­доггүй нь харамсалтай. Урвагч шар­вагч гэнэ үү. Ер нь хэн хэнээс урвасан юм. Бодъё л доо. Бид­нийг намаасаа урвасан гээд байгаа юм уу. Би анх ямар намд элссэн тэр намдаа л байж байна шүү дээ. 1981 оны тавду­гаарын сарын 1-ний өдөр би МАХН-д элссэн. Өөрийн­хөө итгэл үнэмш­лээр үйл ажиллагаа, дү­рэм журмыг нь хүлээн зөвшөөрч энэ намын тө­лөө тууштай тэмцэнэ, ийм үзэл бодолтой хүмүүстэй хамтарч ажиллана гэж элссэн юм. Өнөөдөр би энэ үзэл бодолдоо үнэнч хэвээрээ л байгаа.

Гэтэл Ц.Нямдорж ямар намд байгаа юм. Анх элссэн нам нь мөн юм уу. Ц.Нямдорж анх МАН-д элссэн юм уу. Дарга дагаж далда­га­наж, олигархи дагаж омой­тож яваад МАН д орчихсон яваа юм биш биз дээ. Ингээд бодо­хоор харин хэн нь хэ­нээсээ урваад байгаа юм бэ?

Ер нь хамгийн муухай юм бол хүн өөрөө өөрөө­сөө урвах явдал гэж би үздэг. Орчин нөхцөлдөө тааруулж, өөрөө өөрий­гөө худалдаж байгаа бол тэр харин том урвалт. Тиймээс ч нөгөө талаас нь бодоод үзвэл би на­маас гарч өөр намд орохыг урвалт гэж үзэхгүй байна. Нам гэдэг бол үзэл бодлоороо нэгдсэн хү­мүүсийн нэгдэл. Гэтэл үзэл бодол таарахгүй бол яах юм бэ. Өнөөдөр МАХН-ыг зарим хvмvvс нэрийг нь солиод, үзэл баримтлал vнэт зvйлсийг нь үгүй хийхийг санаар­хаж  огт танигдахгүй нам болгохыг оролдлоо шүү дээ.  Монголын тусгаар тогтнол, ард түмний сайн сайхны төлөө нам байс­ныг одоо тэд хувь, хэсэг бүлгийн эрх ашгийн тө­лөө хөөцөлддөг ,албан тушаал эрх мэдлийн тө­лөө, өнгө мөнгөний төлөө хөөцөлддөг олигархийн нам болгохыг оролдож байсан биздээ. Ийм хү­мүүстэй санал бодол, үзэл баримтлал нэгдэхгүй байгаа хvмvvс байгаа бол эртхэн зам мөрөө бодсон нь дээр биздээ. Тийм уч­раас богинохон бодол, атаа хорслоор бүдүүлэг үг, давилуун зангаар шу­дарга, зарчимч гишүүд дэмжигчдээ хазаарлан хорьж, дарангуйлан за­хирч чадахгүй гэдгээ ойлгодоггүй юм байх даа. Монголчууд бид урт хэл хүзүү орооно гэж ярьдаг даа.  Хүн болгон руу сөр­вөлзөж нус нулимсаа үсэргэж явдаг зан бол Монгол зан биш. Монгол хүн гэгээлэг, буян номын учир ойлгодог, урдах хойдохоо боддог, үргэлж сайн сайхныг дээдэлж билэгдэж  явдаг ард тү­мэн. Тийм учраас юм бү­хэнд хорссон атаархсан сэтгэлээр ханддаггvй өршөөж уучлах өгөөмөр сэтгэлээр хандахыг урь­тал болгодог ард түмэн шүү дээ. Буруу бодол, буруу үйл,  буруу үг хэл­лэгийн үр дагавар нь өөрт нь эргээд ирдэг гэдгийг үргэлж тунгааж байдаг. Тиймээс л нийгэмдээ зо­хи­цож өөрчлөгдөх ёстой гэж хэлээд байгаа юм. Түүнээс бус нийгмийг өөр­төө тохируулах гэж нэгэн суурин дээрээ ялбайж, ялзарч сууж болохгүй ээ. Тэгээд түүнийгээ туйлын үнэн гэж боддог. Бас ша­лихгүй мөртлөө давилуун зантай. Хол явахгүй мөрт­лөө дээрэлхүү байдлаар асуудалд хандах нь ний­гэмд өөрийгөө хэн ч биш болгож харагдуулж бай­на. Хүн чинь төрд ажил­ласан хугацаандаа ялан­гуяа тэтгэвэрт гарах үедээ ажил төрлийн түүхэн зам­налаа эергээр  ард тү­мэндээ үнэлүүлж чадвал  энэ насны буян болох учиртай. Гэтэл урд өмнө хийсэн бүтээснээ ухаан­гүй алхам, болчимгүй үйлд­лээсээ болж, төгс­гөлийн шатанд бүгдийг нь баллуурдаж, хар мөртэй гарвал насан туршдаа өөрөө өөрийгөө зүхэж, өөртэйгээ тэмцэлдсээр байгаад дуусах болно шүү дээ. Өөрөө л ха­рамсах болно доо.

-Ер нь байдал яа­гаад бүр иймдээ тул­чих­сан юм бэ?

-Би хэзээ ч эхэлж хүн рүү чулуу шиддэггүй. Тийм­дээ ч өдий болтол олон удаагийн дайралтыг дуугүй өнгөрөөсөн. Орой бүр телевизээр Улаан, Тэрбишдагва, Чулуунбат нарын урвагчдыг гарсны дараа манай намд 5000 хүн орж ирлээ. Бид эд­нээр дутахгүй гээд л зар­лаад байгаа. Тэгвэл тэр 5000 хүнээ л яриач дээ. Яагаад нөгөө гурвыг да­хин дахин яриад байгаа юм бэ. Үүгээрээ 5000 нь харагдахгүй нөгөө гурван хүн нь үгvйлэгдээд байна гэдгээ өөрөө хүлээн зөв­шөөрч байгаагаа мэддэг­гүй юмуу даа. Бүгдийн мэд­дэг нэг кинонд гардаг Дулмаа минь санагдаад байна гээд уйлж байдаг шалихгүй эр шиг л байх юм.  Бид алхам тутамд нь үгүйлэгдээд байгаа юм байна л даа. Үгvйлнэ дээ чи намайг үгүйлнэ гээд дуулаад  байдаг шиг юм болох нь байна шүү. Тийм учраас нийгмээсээ, сайн санаат хүмүүсээсээ ингэж зохиомлоор холдох нь өөрт нь хохиролтой байх­гүй юу.

Урьд нь Ц.Нямдорж ийм хүн байгаагүй. Аль өнгөтэй, өөдтэй, сайн бүхнээ хялайж үзсээр байгаад одоо нөмөр нөө­лөг, түшиг тул­гуур­гүй бо­лох, нөхөрлөх нөхөргүй ганцаараа болж байгаа нь харам­сал­тай. Зөвхөн бухимдлаар амь­дарч бол­доггvй юм шvvдээ. Үүнээс бид сургамж авах хэрэгтэй. Адгийн наад зах нь ийм болж зөнөг­лөхгүй юмсан гэж бодох хvн олон байгаа байх шүү. Улс төрийн зөнөглөл гэж шинэ хэллэг гарлаа. Хүн биологийн наснаа­саа өмнө оюун ухаан нь хөгшрөхийг зөнөглөл гэх байх л даа. Хүний эрхт­нүүд өөр өөр нас­тай бай­даг. Тэгэхээр Ц.Ням­дор­жийн сэтгэлгээ нь биоло­гийнхоо наснаас түрүү­лээд хөгширчихсөн юм биш байгаа даа хөөрхий. Уг нь бол сэтгэлгээ нь залуу байх ёстой юм. Ингэвэл урт насалж, эрүүл саруул байна. Ний­гэм, олон түмэн­дээ сайн үйл хийнэ. Тиймээс улс төрийн зөнөглөлөөс сэр­гийлэх хэрэгтэй.

Хэдэн жилийн өмнө Японы нэг судлаач “Мон­голчуудад тархины ту­раал хэмээх өвчний шинж тэмдэг илэрч байна” гэж бичсэн байсан. Би хувь­даа энэ өвчин улстөрч­дөд тусаад дараагийн шатанд шил­жихээрээ улс төрийн зөнөглөл болж болох юм гэж бодох бол­лоо. Өөрөөр хэлбэл, эмч­лэгдэх түв­ш­нээсээ давж, засал авахаа больсон үедээ шилжсэн болж таарч байна.

-Чуулганы танхимд ингэж дураараа аашилж байхад на­мынх нь удирдлагууд нэг ч үг хэлэхгүй байсан?

-Хүний өмнөөс ичих хамгийн хэцүү байдаг юм гэсэн. Тийм боло­хоор болох болохгүй зүйл яриад нийгмийн доог болж байгаа хүнээ­сээ бусад нь ичээд байгаа учраас дэмжиж үг хэлээгvй байлгvй дээ.  Байгаа байдлыг засья гэхээр наа­дах нь үг авахгүй байгаа байл­гvй дээ. Нөгөө засал авах үеэсээ өнгөрсөн гэдэг нь энэ биз. Өвчнөөр бол гурав, дөрөв дэх үедээ орчих­жээ. Эрүүл саруул хүмүүс нь үг хэлээд нэмэргүй гэж үзэж байгаа учраас бусад нь юм хэлсэнгүй гэж би хувьдаа бодсон.

-Засгийн газрын тухай асуу­далд анхаарлыг тань хан­дуулъя. Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнямар байх бол?

-Ерөнхий сайд томилогдлоо. Түүнд хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх бол Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх өөрийн саналаа оруулж ирж шийд­вэрүүлэх. Одоо нэгэнт хариуцах субъект нь томилогдсон учир асууд­лаа оруулж ирнэ. Үүнийг нь шат шатандаа хэлэлцэнэ. Тиймээс үүнээс өмнө ямар бодлого баримт­лах вэ гэдгийг би хэлж мэдэхгүй.

Гэхдээ Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхийн өмнө эвсэж байгаа нам, эвслүүд энэ талаарх асуудлыг хөндөж, урьдчилсан байр сууриа нэгтгэсэн. Мэдээж, шинэ Засгийн газар одоогийнхоос бүтцийн хувьд нэлээд өөрчлөгдөнө. Урьд нь цөөн яамтай гэж нэг талдаа ярьж байсан бол нөгөө талдаа агентлаг, товчоо, газар гэх мэт асар олон нэгжтэй данхар бүтэцтэй байсан. Тэгэхээр үүнийг илүү төвлөрөлтэй болгох, яамд дээрээ бодлого үйл ажилла­гаа нь төвлөрч, олон задгай нэг­жүүд нь цөөрсөн үйл ажиллагааны бүтцийг бий болгох чиглэл рүү ажиллах нэгдсэн ойлголттой бай­гаа. Нөгөө талаар асуудалд өнгөц биш буюу харахад цөөхөн ч үзэ­хээр олон, яамдаас том агентлаг, товчоо, газар байдаг хоосон дүр зургийг өөрчлөхийн төлөө ажиллая гэж тохирсон. Ил харагдах хэсэг нь харагдаг. Аль болох далд бүтцийг багасгая гэж байгаа. Тэгэхээр төсвийн орлогоос сорж амьдардаг төв, газар, товчооны тоо цөөрч, агуулгын хувьд Засгийн газрын бүтэц илүү товчхон болох юм. Үүнээс олох ололт нь чадварлаг, мэргэшсэн болоход байгаа юм.

-Тэгвэл эвслийн зүгээс хэдэн яамыг толгойлох вэ?

-Бид хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Шадар сайдаас гадна гурван яамыг авна. Тэдгээр нь Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам байна.

-Нэг хэсэг “Шударга ёс” эвс­лийг Засгийн газарт орохгүй гэсэн яриа гарсан. Энэ нь МАХН-ын даргыгшүүхээс ялалсантай холбоотой байсан гэх. Үнэхээр тийм шийдвэрийг гаргаж байсан юм уу?

-Энэ бол эвслийг Засгийн газарт битгий ороосой гэж бодсон хүмүү­сийн явуулсан бодлого. Бид эвсэлд хамтарч ажиллана гэдгээ өмнө ч тодорхой зарласан. Харин хамтарч ажиллахдаа бид хууль зөрчдөг, ардчиллын үнэт зүйлсийг үгүйс­гэдэг, хэлмэгдүүлэлт бий болгодог үйл ажиллагаа явуулахгүй гэдэг зарчмаа мөн зарласан. Тиймээс ч хамтарч байгаа намууд бүгдээр энэ тал дээр тус тусын мэдэгдлээ гаргасан байгаа.

-МАХН төрийн өндөр албан тушаалд очиж байгаа болохоор намынхаа даргыг ялгүй үлдээнэ гэсэн яриабайна. Үнэхээр ч тийм зүйл гарч болох юм?

-Үүн дээр хардаж, сэрдээд байх асуудал байхгүй. Бид бүгдээрээ шударга ёсыг тогтоож, ардчиллын үнэт зүйлс, эрх чөлөөг баталгаа­жуулах, Монгол улсдаа хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулахын төлөө зориг шулуудаад ажиллаж байгаа. Гэтэл яагаад бидний энэ зорилгыг өнөөдрийн нам, эвслийн удирдлагын асуудалтай хар­шил­дуулж тавиад байгаа юм. Тэр хүн шударга ёсны төлөө тэмцэж, шу­даргаар явж байгаа. Түүнд анхан шатны шүүхээс оногдсон ял шу­дарга ёсонд нийцэж байна уу гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Яагаад гэвэл шүүх хурлыг ард түмний нүдэн дээр ил явуулсан. Тийм учраас энд хоо­рондоо харшилдаад байх зүйл байхгүй гэж бодож байна.

-Гэхдээ энэ нь хоёр талтай байж болох уу. Хэрэв шүүхийн шийдвэр хүчингүй болбол та бүхнийгнөлөөлсөн гэж үзэж болох. Харин хүчинтэй болвол Ц.Нямдорж гишүүн та бүхнийг даргыгаа шорондсуулгасан, албан тушаалын төлөө юуг ч золиослох хүмүүс хэмээсэн нь үнэн болж таарах?

-Бүх асуудал хоёр талтай. Гагц­хүү аль талаас нь авч үзэх вэ гэдгээс их зүйл хамаарна. Түүнчлэн хэн яаж харж байна вэ гэдэг нь мөн хоёр талтай шүү дээ. Боловс­рол­той, соёлтой, гэгээрсэн, хүнлэг хүн бол асуудлыг дандаа болох, бүтэх, алдаа эндэгдлийг засах, амжилт ололтыг баталгаажуулах талаас нь ярьдаг зүй тогтолтой. Мэдээж нөгөө талд нь бүх зүйлд үргэлж гомдож явдаг, бүгдийг хараар хардаг, харлуулахыг хүсдэг, ямар ч зүйлд сэтгэл нь ханадаггүй хэсэг нийгэмд бий. Тиймээс бүх хүнд нийцсэн шийдвэр гарах нь эргэлзээтэй л дээ. Гэхдээ олонхи нь эерэг үзэл­тэй, шударга үнэний төлөө байгаа гэдэг нь ойлгомжтой. Энэ ч үүднээс олонхийн эрх ашигт нийцсэн шийд­вэр гарна гэдэгт би итгэлтэй байна. Үүний төлөө ч бид тэмцэж байгаа.

Т.ГЭРЭЛМАА


ӨДРИЙН СОНИН

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Merziuz aiGXI5 http://pills2sale.com/ viagra online
IP:5.188.211.24  2020-11-14 05:52:48
Foster This is your employment contract precio de aciclovir crema en chileHealth Insurance Fairs will also be available on the following dates: Nov. 6 and 21 and Dec. 4 and 19, from 6:30 to 8:30 p.m. at the Monroe County Public Library. Open enrollment for the Affordable Care Act began on Oct. 1, 2013 and will continue through March 31, 2014. For health insurance coverage to begin on Jan. 1, 2014, you must be enrolled in the Health Insurance Marketplace and have made your first premium payment by Dec. 15, 2013.
IP:5.188.211.13  2020-11-16 06:11:37
Marquis What”s the exchange rate for euros? what is clarithromycin er 500 mg used to treatThis America”s Cup has even inspired innovation inacademics, where Jan-Michael Ross and Dmitry Sharapov,professors at the Imperial College Business School in London, are seeking to use publicly available race data from thepreliminary America”s Cup World Series, sailed on the smallerAC45 catamarans, to illustrate how tactical decisions on thewater can be used in business situations, especially inwinner-take-all-competitions .
IP:5.188.211.35  2020-11-16 08:54:36
Bernard Very funny pictures tension sizegenetics* Quebec”s intense debate over restrictions on religiousminorities was supposed to peel the blue paint off the walls ofthe National Assembly to start the fall sitting. But instead ofpressing the issue on Tuesday, the three main provincial partiespulled back to survey the changing political landscape. ()
IP:5.188.211.35  2020-11-16 10:30:54
Humberto Whereabouts are you from? can i buy protonix over the counterMillions of Muslims are expected to travel to Saudi Arabia in October to participate in one of Islam’s holiest rites, and this is the first time that the country’s Ministry of Health has issued travel warnings.
IP:5.188.211.24  2020-11-17 13:38:55
Jenna I can”t hear you very well accutane getting tattoosHis dilemma is not unique. Woodside has five other unresolved floor repair requests that date to 2007 — the oldest NYCHA repairs in the city. In fact, new NYCHA data shows more than 3,800 repair requests that are at least four years old. They include repairs to 728 floors, 125 kitchen cabinets, 113 showers, 81 air conditioners, 75 front doors, 30 electrical outlets and 12 toilets.
IP:5.188.211.24  2020-11-17 14:25:22
Barry Three years can you drink alcohol while taking prednisone 50 mgAs I walked outside the camp gate, I was greeted by a senior public affairs officer from a different U.S. military command at Bagram, who began screaming at me for “violating the media ground rules” by “entering a classified area” of the base (I had not). I was told that my photographer and I were to be immediately expelled from Bagram, and 45 minutes later we were stranded on the wrong side of the barbed wire-laced gates of the massive U.S. air base.
IP:5.188.211.24  2020-11-17 16:00:48
Jermaine What sort of music do you listen to? lubrigyn walmartSIR – Patrick Williams (Letters, July 19) might be reassured (or not) to know that the whole of Britain is afflicted with the “see you later” farewell. When young foreign visitors come to stay, I always brief them that this usage does not mean that they have been invited on a date.
IP:5.188.211.24  2020-11-17 16:49:35
Santiago Who”s calling? yaz yasmin yasminelle differenceTumeh was due to be named on Friday, but several membersasked to postpone the vote until Saturday in an attempt toderail the process. Ahmad Jarba agreed, hoping that this wouldbuy time to secure more votes for Tumeh, coalition sources said.
IP:5.188.211.24  2020-11-17 22:17:44
Cliff Good crew it”s cool :) amazon dermaflashIn a statement, News Corporation said: “We have co-operated with all relevant authorities throughout the process and our history of assistance is a matter of record in Lord Justice Leveson’s report.”
IP:5.188.211.24  2020-11-17 23:04:46
Heyjew When do you want me to start? glucophage fiyat 2019He boils down his philosophy on Wall Street transgressions to the view that ”companies, when competing, will not properly observe the rules of ethics as we want them to all the time; we need vigorous enforcement.”
IP:5.188.211.24  2020-11-17 23:51:25
Teddy Who do you work for? amlodipine besylate 10 mg imageSo tough that Harvey (8-3) went just 5.2 innings, giving up all three earned runs in the sixth. He struck out eight, did not issue a walk and hit a batter. And just like in a previous start against Miami, his pitch count skyrocketed.
IP:5.188.211.24  2020-11-18 01:59:01
Norman I didn”t go to university carvedilol dosage for anxietyWell, that’s obviously wrong. U.S. success in degrading Al Qaeda central has been followed by the rise of Al Qaeda-linked cells in numerous countries, the export of terror by Iran, the phenomenon of the homegrown radical and attacks like the Boston Marathon bombing. At the same time, the techniques for gathering intelligence have become hugely more sophisticated, as shown by revelations about U.S. electronic surveillance programs.
IP:5.188.211.24  2020-11-18 06:56:56
Allison Did you go to university? can i take diclofenac sodium and ibuprofen togetherBahrain, base for the U.S. Navy”s Fifth Fleet, has been in political turmoil since protests erupted in 2011 led by majority Shi”ite Muslims demanding full powers for parliament and an end to the Sunni monarchy”s political domination.
IP:5.188.211.24  2020-11-18 08:43:48
Sammie Good crew it”s cool :) carafate liquid goodrxStobtoper starts on Tuesday, October 1. To sign up, visit healthimprovementteam.co.uk To contact Halton Stop Smoking Service, call 01928 593043. To download the app visit smokefree.nhs.uk/stoptober
IP:5.188.211.24  2020-11-18 10:59:37
Grady Could I take your name and number, please? indomethacin 75According to the report 'The Money Never Stops,' 78 percent of workers surveyed in Singapore said they worked beyond their contracted hours, with 40 percent saying they work longer than their set hours three or more times a week, especially to participate in overseas conference calls.
IP:5.188.211.24  2020-11-18 12:32:42
Hobert What sort of music do you like? anagen 5 minoxidil locion capilar precio“Mariano’s fortunate that Hoyt Wilhelm took a liking to him,” Raybourn says. “(Wilhelm) loved that arm. I didn’t have much to say to Hoyt, because he had seen what I saw.” Despite an early setback — the 1992 surgery on his right elbow that might have derailed his career — Rivera rebounded in 1993 in Single-A. Two years later, he was in the big leagues, first as a starter, before moving to a reliever role in 1996 behind Wetteland, as the Bombers upset the favored Braves in the World Series.
IP:5.188.211.24  2020-11-18 18:01:53
ukkcogypo gHqtWfvvffszqimsws, [url=http://orhmmjadjuzp.com/] orhmmjadjuzp[/url], [link=http://mjwjsknnrvzg.com/ ]mjwjsknnrvzg[/link], http://dtwysstuqsoq.com/
IP:5.188.211.24  2020-11-25 04:48:37
repvyulznk isSezmfdjuiagghzca, [url=http://yawygddslzrx.com/] yawygddslzrx[/url], [link=http://pbykivnhcaao.com/ ]pbykivnhcaao[/link], http://bdlupjbgsnck.com/
IP:5.188.211.24  2020-11-25 05:38:59
dobson 2D6o99 https://www.quora.com/What-the -top-SEO-keywords-for-essay-yo u-know/answer/Alan-Smith-1772 write my essay
IP:5.188.211.13  2020-12-04 09:01:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.